мэдээ
Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 62 гомдол, мэдээллийг хянан шалгав DNN.mn

Админ
2025 оны 3 сарын 11

13

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2025 оны хоёрдугаар сарын 24-нөөс гуравдугаар сарын 7-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 1054 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 598 мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ.
Одоогоор ажиллагаанд 456 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна. Тухайн албан тушаалыг хашихад илт ашиг сонирхлын зөрчил үүсгэж болзошгүй нь тогтоогдсон 2 иргэний талаар томилох эрх бүхий албан тушаалтанд албан бичиг хүргүүлэв.
Өнгөрсөн долоо хоногт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 62 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 17 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэлээ.
Төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд 12 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгав гэж АТГ-аас мэдээллээ.





Дэлхий нийтийн бүсгүйчүүд эрхийнхээ төлөө тэмцэж байхад Монголд хэдэн зуугаар эрүүлжүүлэгдэж байна DNN.mn
Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр буюу Мартын 8ны баяр саяхан болж өнгөрлөө. Уг баярын өдрөөр дэлхийн олон орны бүсгүй...
7 цагийн дараа
Ч.Өнөрбаяр: Хуулийг албан тушаалтан, дарга нараар мөрдүүлнэ DNN.mn
Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга Ч.Өнөрбаяртай ярилцлаа. –Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар гэхээр хүмүүс янз бү...
7 цагийн дараа
ЗУРХАЙ: Өнөөдөр цагаан луу өдөр DNN.mn
Аргын тооллын гуравдугаар сарын 12, Буд гариг. Билгийн тооллын 13, Их морь одтой, цагаан луу өдөр. Өдрийн наран 07:09 цагт мандан, 1...
7 цагийн дараа
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн байна DNN.mn
Хур тунадас: 10-нд нутгийн баруун хагаст, 11-нд нутгийн зүүн хагаст, 12-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 13-н...
6 цагийн дараа
ТОЙМ: Нэрт нийтлэл Баабарын “Хиагтыг чөлөөлсөн нь” нийтлэл хэвлэгдлээ DNN.mn
“Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаар хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна. “Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт УИХ-ын гишүүн, Аж үйлд...
6 цагийн дараа
Сэтгэгдлүүд