мэдээ
Монголын 131, гадаадын 400 иргэн хил гаальтай холбоотой зөрчлийн хэрэгт холбогдон шалгагджээ DNN.mn
Админ
2023 оны 12 сарын 25
26
Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласан.
Монгол Улсын хилийн боомтын хөдөлгөөн эрс нэмэгдэж, хил, гаальтай холбоотой гэмт хэрэг, зөрчлийн гаралт өсөх хандлагатай болсон байна.
Энэ онд 182 орны 1.2 сая гаруй зорчигч, 29 орны 9,000 орчим агаарын тээврийн хэрэгсэл “Чингис хаан” Олон улсын агаарын замын боомтоор үйлчлүүлсэн мэдээлэл бий.
Үүнээс гадаад улсын 400, Монгол Улсын 131 иргэн зөрчлийн хэрэгт, гадаад улсын болон Монгол Улсын тус бүр хоёр иргэн эрүүгийн хэрэгт холбогдон шалгагджээ.
Тиймээс Тээврийн прокурорын газраас “Чингис хаан” Олон улсын нисэх буудалд үйл ажиллагаа явуулж буй эрх бүхий байгууллагуудтай хамтран зорчигчдыг гэмт хэрэг, зөрчилд холбогдохоос урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл хүргэх ажлыг зохион байгууллаа.
Тодруулбал Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон, хязгаарласан бараа, тэдгээрийг хилээр нэвтрүүлсэн, нэвтрүүлэхийг завдсан тохиолдолд хүлээлгэх хариуцлага зэрэг хилээр нэвтрэхэд анхаарах зүйлсийг монгол, англи хэлээр бэлтгэн, хүлээлгийн танхим, хил, гаалийн хяналтын бүс, онгоцны тасалбар дээр “QR” хэлбэрээр байршуулах арга хэмжээг авсныг Улсын Ерөнхий Прокурорын Газраас мэдээллээ.
Т.Урансайхан: Сүүлийн жилүүдэд хорт хавдрын өвчлөл залуужиж байна DNN.mn
Хорт хавдраас сэргийлэх дэлхийн өдрийг тохиолдуулан Улсын Хоёрдугаар төв эмнэлэг (УХТЭ) өчигдөр (2024.02.04) “Хоол боловсруулах эрхт...
7 цагийн дараа
ЗУРХАЙ: Өнөөдөр улаан морь өдөр DNN.mn
Аргын тооллын хоёрдугаар сарын 6, Бархасбадь гариг. Билгийн тооллын 9, Нэгэн эхийн зургаан хөвгүүн одтой, улаан морь өдөр. Өдрийн на...
6 цагийн дараа
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 24 хэм хүйтэн байна DNN.mn
Хур тунадас: 03, 04-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар ялимгүй цас, 05-нд баруун аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг, төв б...
6 цагийн дараа
ТОЙМ: Нэрт нийтлэлч Б.Цэнддоогийн Давхиж яваа “Найман хөлтэй морь” нийтлэл хэвлэгдлээ DNN.mn
“Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаар хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна. “Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт Угаарын хийнд хордсоны ...
6 цагийн дараа
Дулаан хувцаслаарай DNN.mn
Хүйтэн сэрүүний улиралд эрүүл мэндээ хамгаалахын тулд дулаахан, тохиромжтой хувцаслах нь хамгийн чухал. Иймд дараах зөвлөмжийг мөрдө...
8 цагийн өмнө
Сэтгэгдлүүд