Улаанбаатар

weather

Loading weather data...

2 сарын 05

Валютын ханш

value

мэдээ

Ж.Золжаргал: “Хүүхдээ угаартаж нас барсныг мэдээлэх юм бол хэрэг нээнэ шүү” гэж ээжийг нь дарамталсан явдал үнэхээр аймшигтай DNN.mn

trend

ТЭРБИШИЙН ДАРХАНХӨВСГӨЛ

img

2025 оны 2 сарын 05

img

41

news-img

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос зохион байгуулсан “Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд утааны асуудлаарх бодлого, шийдвэрийн хэрэгжилтийн үр дүн, шийдэл” ерөнхий хяналтын сонсгол өчигдөр хоёр дахь өдрөө болж өндөрлөсөн. Сонсголын үеэр өчигдөр “Утааны асуудал: Зуух, түлшний технологийн шийдлүүд” хэлэлцүүлгийн талаар УИХ-ын Инноваци цахим бодлогын байнгын хорооны дарга Ж.Золжаргал мэдээлэл хийсэн юм. Түүнтэй энэхүү хяналтын сонсголын талаар ярилцлаа.


-Сонсголоор ямар, ямар зүйл яригдав?

Ерөнхий хяналтын сонсголын ерөнхий зорилго нь иргэдийг мэдэх эрхээр нь хангах, мэдээлэх юм. Тийм болохоор үүгээр бид юуг олж мэдэв гэдэг нь чухал. Өнгөрсөн 2014 оноос хойших 10 жилд хоёр их наяд төгрөгийг утаан дотор замхруулаад алдчихаж гэдгийг олж мэдлээ. Энэ бол маш их мөнгө. Тиймээс эргэж хараад үр дүн юу байв гэдэг дээр дүгнэлт хийх цаг нь болсон. Тэгэхээр бид буруу яваад байна гэдгийг үүнээс дүгнэж болно. Хамгийн том мэдсэн зүйл энэ байлаа. Сангийн яамны хийсэн танилцуулга дээр Улаанбаатар хот болон улсын төсвөөс 600 орчим тэрбум төгрөг. Дээрээс нь Цэвэр агаар сан, гадаадын зээл, тусламж, бусад… гээд ойролцоогоор нэг их наяд төгрөг болсон байна. Мөн шахмал түлшний үйлдвэрлэл, борлуулалтын алдагдлыг нөхөхийн тулд Эрдэнэс Таван толгой компаниас 1.1 их наядыг өнгөрсөн хугацаанд зарцуулсан байгаа. Ингээд нийлбэр нь хоёр нь их наяд болж байгаа юм. Ийм хэмжээний мөнгийг зараад хангалттай хэмжээнд асуудлаа шийдэж чадсангүй.

Харин ч угаартсан хүмүүсийн тоо огцом нэмэгдлээ. Тэгэхээр буруу байна. Их мөнгө үрэн таран хийсэн байдлаа эргэн харж, зогсож, шийдлээ гаргах шаардлагатай. Үүний тулд УИХ-аас Түр хороо байгуулаад дараагийн шатанд ямар ажил хийх, шийдэх ёстой гэсэн дүгнэлт хийгээд сууж байна.

-Шинжээчдийн дүгнэлт жаахан хуудуутай, угаартаж нас барсан хүмүүсийн тоог хэт дарж мэдээлсэн гэсэн шүүмжлэлүүд явж байна. Тэгэхээр шинжээчдийн ажилласан байдал, гаргасан дүгнэлт дээр сонсголд анхнаас нь оролцоод явсан гишүүний хувьд ямар байр суурьтай байна вэ?

-Шинжээчид бол өөрсдөө дүгнэлтээ хийх, нөлөөнд автахгүй байх үүрэгтэй. Гаргасан дүгнэлт нь хүн болгонд таалагдах албагүй. Надад лав таалагдаагүй. Үүнийгээ ч хүчтэй илэрхийлсэн. Гэхдээ би тэр хүмүүсийг мэргэжлийнхээ үүднээс дүгнэлтээ хийгээд байр сууриа илэрхийлсэн л гэж бодож байна. Байр суурь нь өрөөсгөл байж болно. Тэр тусдаа асуудал. Шинжээч ямар нэгэн шийдвэр гаргахгүй. Өөрийнхөө хөндлөнгийн дүгнэлтийг л танилцуулна.

-Хөндлөнгийн дүгнэлт дээр нь ямар нэгэн нөлөөлөл орох боломжтой юу?

-Үүнийг би мэдэхгүй. Ач холбогдол ч өгөхгүй байна. Нөлөөлөлд орсон гэж бодохгүй байгаа. ер нь шинжээч, оролцогч гээд харьцангуй органикаараа, ямар нэг шийдвэрийг түлхэх гэсэн лобби миний харахад явсангүй.

-Энэ удаагийн сонсголд албан тушаалтнууд, салбарын сайд нарын оролцоо тун тааруу байгааг гишүүд онцолж байсан. Эдгээр хүмүүст сонсголд оролцох тухай хүсэлт тавьсан уу?

-Оролцох хүсэлт тавьсан, тавьсан. Ж.Чинбүрэн гишүүн ажлын хэсгийг ахалж, миний хувьд салбар хэлэлцүүлэг ахалж зохион байгуулсан. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд бүтэн суулаа. Харамсалтай нь байх ёстой нийслэлийн Засаг дарга, Эрчим хүчний, Эрүүл мэндийн, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд нар огт харагдсангүй.

-Утааны эсрэг хоёр их наяд төгрөг зарцуулсан ч үр дүн гарсангүй. Гэтэл үүнээс үүдсэн хүний амь нас, эрүүл мэнд, эдийн засгийн гээд олон талын хохирлыг гаргах боломжтой юу?

-Төрийн шийдвэр ямар чухал вэ гэдгийг бид үүнээс харж болно. Мэргэжлийн байх хэрэгтэй. Нийтийн төсвийг хамгийн эрсдэлгүй, үр дүнтэй зарцуулсан байх ёстой. Буруу шийдвэрээс болж эрүүл мэнд болоод эдийн засгийн маш их хохирол гарч байна.

-Угаартаж нас барсан хүмүүсийн тоог буруу, дарж мэдээлсэн гэсэн. Ийм зүйл болсон уу?

-Эхний өдрөөс эхлээд л угаартаж нас барсан хүмүүсийн тоо танилцуулгад байгаагүй. Тиймээс гаргаж тавь гэдэг шаардлага тавьсан. Төрийн байгууллагууд, төрийн өмчийн их, дээд сургуулиуд, Нийгмийн эрүүл мэндийн төв, Эрүүл мэндийн яам биднийг мэдээллээр хангах ёстой. Шаардлага тавьсны дагуу сүүлд танилцуулсан. Хоёр янзын тоо байна. Өнгөрсөн жилүүдэд 163 хүн угаартаж нас барсан байна. Энэ бол эмнэлэгт нас барсан хүмүүсийн тоо. Нөгөөх нь болохоор Шүүх эмнэлгийн хүрээлэнгээс гаргасан тоо байгаа. Тэр нь 779 гэсэн байсан.

-Энэ хоёр тоо нэмэгдээд нийт угаартаж нас барсан хүмүүсийн тоо гарах юм уу?

-Эмнэлэгт нас барсан хүмүүсийн тоо нь тэр 779 дотроо байгаа байх. Энэ бол маш том тоо. Үүн дээр нэмээд маш аюултай нэг зүйл сонсголын үеэр яригдсан.

-Тэр нь юу вэ?

-Мэдээлэл нээлттэй байж, зөв ойлголт авна. Дараа нь зөв дүгнэлт гарна. Ингэж байж зөв төлөвлөгөө шийдвэр гарна. Угаарын хийнд хордож хүмүүсийн мэдээлэл нээлттэй биш байснаас үүдэж өдий болтол түлшээ сайжруулаагүй. Тийм болохоор хүмүүс нас барсаар байна. Сонсгол дээр ээж, хүүхэд нь угаартаж нас барсан н.Амарзаяа гэж эмэгтэй ирж мэдээлэл хийсэн. Түүний хэлж байгаагаар ээж, хүүхэд нь угаартаж нас барсан гэдгийг олон нийтэд мэдээлэх юм бол Зөрчлийн хуулиар хэрэг нээнэ шүү гэж дарамталсан байгаа юм. Энэ бол байж боломгүй аймшигтай, хууль зөрчсөн явдал. Тэгэхээр ийм байдлаар хэчнээн хүний амыг хамхисан бол. Ингэснээс болоод өөрчлөлт гарахгүй явсаар хэчнээн хүн үхсэн бол гэж бодохоор үнэхээр харамсалтай.

-Одоо тэгээд яах вэ. Ингээд л зуу зуугаар нь угаартуулаад үхүүлээд байх юм уу?

-Илүү сайн шатдаг, үнс тортог бага, угаарын хий ялгаруулдаггүй түлш хэрэгтэй байна. Одоо бидний ашиглаж байгаа түлш болохоор хямдхан, үнэгүй түүхий эд ашигладаг. Тэр нь үнс ихтэй. Шатаж өгдөггүй, угаар их ялгаруулдаг. Тиймээс эхний ээлжинд бэлэн үйлдвэрээс эрчим хүчний баяжмал буюу 20-30 хувь биш, 10 хувийн үнстэй нүүрс авч ирээд шахмал түлшээ хийх хэрэгтэй. Тэгэх юм бол утаа, тортог, угаарын хор нь ч буурна.

-Цаашид урт хугацаанд ямар, ямар ажил хийж байж бид утаанаасаа салах юм бэ?

-Мэргэжлийн хүрээнд олон жилийн турш яригдаж, маргаантай байсан сэдэв. Одоо сонсголоор дамжиж нийтэд хүрч байна. Богино хугацааны шийдэлд зарсан их хэмжээний мөнгө нь урт хугацааны шийдэлд зараад шийдэхүйц хэмжээнийх болчихсон байна. Тийм учраас цаашдаа богино хугацааны элдэв зүйлд ийм их хэмжээний мөнгийг зарцуулахаа больё. Урт хугацааны шийдэлдээ л хэрэглэе. Тэр нь юу юм гэхээр орон сууц, дулаан, цахилгааны эх үүсвэр. Дээрээс нь хашаандаа дулаан байшин бариад суухад нь зориулсан ипотекийн зээлийн эх үүсвэрийг ахиухан тусгаж өгмөөр байна. Эрчим хүчний станцууд барих хэрэгтэй.

-“Утаагүй түлш”ний талаарх эцсийн дүгнэлт сонсголын үеэр танилцуулагдсан уу. Хортой, хоргүй гээд байдаг шүү дээ?

-Дотор нь хортой зүйл байгаадаа биш. Муу нүүрсийг шатаахаар хортой хий ялгаруулаад хүн хордуулаад байгаа хэрэг. Миний хувьд техникийн шийдлүүдийн салбар хэлэлцүүлгийг зохион байгуулсан. Энэ үеэр олон хүний хэлээд байгаа гол санаа нь юу байна гэхээр аль нэг техникийн шийдлийг төр битгий сонгооч ээ. Төр яндангүй, ногоон бүсээ зарла. Тэнд амьдрах сонголтуудыг нь хүмүүст үлдээ. Харин боломжуудыг нь санхүүгийн бодлогоор гаргаж өг. Ингэвэл Улаанбаатар төвийн дүүргүүдээсээ эхлээд яндангүй болж эхэлнэ гэж байгаа юм.

-Одоогийн түлшний түүхий эдийг солих тухай ярьсан. Энэ ажлыг яаралтай хийж болдоггүй юм уу?

-Тийм боломж байгаа. Яг энэ боломжийг л ашиглах хэрэгтэй байна. Ингэхэд түлшний өртөг нэмэгдэнэ. Гэхдээ монгол хүмүүс муу биш, сайн түлш түлж эхэлнэ. Түүхий эдийг нь сайн чанарын нүүрсээр хийх хэрэгтэй.

-Сонсгол хийгээд л байна. Гэтэл эргээд хариуцлага тооцдоггүй гэсэн шүүмжлэл явдаг. Өнгөрсөн хугацаанд 800 орчим монгол хүн үхчихсэн гэж байна. Эдгээр хүмүүсийн амь насыг хэнээс нэхэх вэ. Хариуцлагыг хэнд оногдуулах ёстой вэ?

-Энэ чинь улс төрийн шийдвэр шүү дээ. Тийм болохоор улс төрийн хариуцлагыг ард түмэн, сонгогчид л тооцно.

-Хайртай хүмүүс нь угаартаад үхчихсэн тухай олон нийтэд мэдээлэхгүй бай гэж дарамталсан хүмүүс, албан тушаалтныг олж, хариуцлага тооцох боломж бий юу?

-Тийм боломж байлгүй яах вэ. Ийм асуудал байж огт болохгүй. Хэн, яах гэж ингэж иргэнийг дарамталсан бэ гэдгийг гишүүнийхээ хувьд араас нь асуулга тавина. Одоо Их хурлын Түр хороо байгуулагдчих юм бол холбогдох хүмүүсийг дуудаж авч ирээд баримт материал дээр тулгуурлаж асуугаад, бараг байцааж байгаа юм шиг үйл ажиллагаа явуулж, санал дүгнэлт боловсруулан буруутай этгээдүүдийг хуулийн байгууллагад шилжүүлэх ажил хийгдэнэ. Ингэснээр хариуцлага тооцох боломж үүснэ.

Т.Дарханхөвсгөл

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Гэр бүлийн зургаан хүн угаартаж нас баржээ DNN.mn

Энэ оны нэгдүгээр сарын 23-24-нийг шилжих шөнө Баянгол дүүргийн 22-р хороонд амьдардаг гэр бүлийн 6 хүн угаартаж нас баржээ. Тодруул...

img

8 цагийн дараа

“Баянзүрх дүүрэгт бүртгэгдсэн менингококкын халдварын сэжигтэй тохиолдлын хариу маргааш гарна” гэв DNN.mn

ХӨСҮТ-ийн захирал Э.Анхбаяр мэдээлэл өглөө. ХӨСҮТ-ийн захирал Э.Анхбаяр “Менингококкт халдварын эсрэг эрсдэлт бүлгийн хүн ам б...

img

8 цагийн дараа

“Чингис хаан” нисэх буудлаас Улаанбаатар хүртэлх тууш замыг тодорхойгүй хугацаагаар хаажээ DNN.mn

Төв аймагт цаг агаарын нөхцөл байдал муудаж цас их хэмжээгээр орж, цасан шуургатай байгаа тул авто замын зорчих хэсэгт халтиргаа гул...

img

7 цагийн дараа

Дуудлагын жолооч нэрээр бусдын автомашиныг дээрэмджээ DNN.mn

Цагдаагийн Ерөнхий Газрын Урьдчилан сэргийлэх албаны мэргэжилтэн, цагдаагийн дэслэгч С.Мягмарсүрэн дараах сэрэмжлүүлэг мэдээллийг хү...

img

7 цагийн дараа

2025 онд ЭМД-ын шимтгэлд иргэд 182 мянган төгрөг төлнө DNN.mn

Эрүүл мэндийн даатгалын газраас 2025 онд ЭМД-ын шимтгэлд төлөх хувь хэмжээг танилцууллаа. ЭМД-ын шимтгэлийн хувь хэмжээг тухайн жили...

img

6 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд