Улаанбаатар

weather

Loading weather data...

2 сарын 06

Валютын ханш

value

мэдээ

Т.Урансайхан: Сүүлийн жилүүдэд хорт хавдрын өвчлөл залуужиж байна DNN.mn

trend

Админ

img

2025 оны 2 сарын 06

img

9

news-img

Хорт хавдраас сэргийлэх дэлхийн өдрийг тохиолдуулан Улсын Хоёрдугаар төв эмнэлэг (УХТЭ) өчигдөр (2024.02.04) “Хоол боловсруулах эрхтний хавдраас сэргийлье” нээлттэй хаалганы өдөрлөгийг зохион байгууллаа. Энэ үеэр УХТЭ-ийн Хавдрын хими эмчилгээний тасгийн их эмч, АУ-ны магистр Т.Урансайхантай ярилцлаа.


-Энэхүү өдөрлөгийн хүрээнд эмч нар ямар төрлийн зөвлөгөөг өгч байна вэ. Яагаад хоол боловсруулах замын эрхтний хорт хавдрыг чухалчилж үзсэн бэ?

-Жил бүрийн хоёрдугаар сарын 4-ний өдрийг дэлхий нийтээрээ “Хорт хавдартай тэмцэх өдөр” хэмээн тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ өдрийн хүрээнд УХТЭ иргэдэд хоол боловсруулах замын халдваруудын талаар түлхүү зөвлөгөө өгч байна. Энэ үеэр хоол боловсруулах эрхтний мэс засал, хими эмчилгээ, цөмийн онош зүй, уян дурангийн эмч, хоол зүйч зэрэг зургаан эмч хорт хавдрын эмчилгээ болон түүний дараахь зөвлөгөөнүүдийг өгч байна.

Яагаад хоол боловсруулах замыг сонгосон бэ гэхээр манай эмнэлэгт хамгийн их оношлогддог хавдар бол хоол боловсруулах эрхтний хавдар байдаг. Өнгөрсөн оны байдлаар 200-300 шинэ тохиолдол илэрсэн. Энэ ч утгаараа Монгол Улс элэг, ходоодны хавдрын нас баралтаар дэлхийд тэргүүлдэг. Тиймээс энэ төрлийн хавдрын талаар иргэдэд мэдээлэл өгснөөр хэрхэн урьдчилан сэргийлэх, ямар үзлэгт хамрагдах, ямар шинж тэмдэг илрэх, хавдар нь оношлогдсон үед ямар арга хэмжээ авах, ямар эмч дээр очих зэргээр нэг дор төвлөрсөн зөвлөгөөг иргэдэд өгөхөөр энэхүү арга хэмжээг явуулж байна. Иргэд хими болон туяа эмчилгээ, элэг, ходоодны хавдрын талаарх зөвлөгөөг түлхүү авч байна.

-Ер нь хавдрын эс юунаас үүддэг вэ?

-Энгийн хүний эс мутацид орж өөрчлөгдөн, хавдрын эсээр солигддог. Энэ нь тухайн хүний амьдралын хэв маяг, генийн өгөгдөл, төрөл бүрийн вирусийн халдвар зэргээс үүдэн хавдрын эс үүсдэг.

-Манай улсад хорт хавдраас үүдсэн нас баралт их байгаагийн шалтгаан нь юу юм бол?

-Манай улсад хавдраар өвчилсөн хүмүүсийн нас баралт их байгаа шалтгаан нь хорт хавдар нь хожуу буюу гурав, дөрөвдүгээр шатандаа ихэвчлэн оношлогддог. Тэгэхээр иргэд урьдчилан сэргийлэх үзлэгт тэр болгон очдоггүй, бие нь өвдөхгүй, зовуурилахгүй бол сайн дураараа эмчид үзүүлдэггүй, өвчин нь хүндэрсний дараа эмнэлэгт очдогтой холбоотой. Хэрэв жил болгон урьдчилан сэргийлэх үзлэгт ороод явбал ямар нэгэн хавдрын үүсгэвэр байвал эрт үед нь оношилно. Цаашлаад эдгэрэх магадлал өндөр байдаг. Анхны оношоороо хожуу шатандаа оношлогдсон учраас эмчилгээний сонголтын хувьд хүртэл бага болдог. Тиймээс иргэд жилдээ нэг удаа урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах хэрэгтэй. Хүмүүсийн дунд “Би насаараа эмнэлэг орж үзээгүй. Нэг удаа орсон чинь ийм өвчтэй болчихлоо” гэсэн яриа байдаг. Тийм учраас хорт зуршлаасаа гарах хэрэгтэй. Ялангуяа агаарын бохирдол ихтэй манай улсад иргэдийн тамхины хэрэглээ маш их байдаг. Тамхи маш олон хавдруудын урьтал, хүчин зүйл болдог учраас өөрөөсөө шалтгаалах зүйлээ баримтлах хэрэгтэй байна.

-Хоол боловсруулах замын эрхтний хавдар танай эмнэлэг дээр хэр их оношлогдож байна вэ. Ямар насны хүмүүст түлхүү илэрч байна вэ?

-Ходоод, улаан хоолой, бүдүүн гэдэс зэрэг хоол боловсруулах замын эрхтнүүдийн өвчлөл их байна. Мөн элэг, нойр булчирхай, цөсний замын хавдрууд түлхүү оношлогдож байгаа. Ер нь хүний нас өндөр байх тусмаа хавдраар өвчлөх магадлал их байдаг. Гэхдээ сүүлийн жилүүдэд хорт хавдрын өвчлөл залуужиж байна. Ялангуяа 30-аас дээш насны хүмүүсийн хавдар хожуу шатандаа орсон тохиолдлууд их байна. Элэгний хавдар бол B, C, D вирусийн халдвар, архины шалтгаантай байж болно. Хоол боловсруулах замын хавдар бол хеликобактери болон архи, тамхины хэрэглээ, ямар хоол хүнс хэрэглэж байна, тухайн хүний удамд нь хавдрын өвчтэй хүн байсан уу зэргээс шалтгаалаад хавдар үүсэх магадлал нэмэгдэнэ гэсэн үг.

-Сүүлийн үед хүмүүс нойр булчирхайн архаг үрэвсэл гэж ярих боллоо. Энэ нь амьдралын буруу хэв маягаас шалтгаалж байна уу?

-Сүүлийн жилүүдэд нойр булчирхайн хавдрын тохиолдол нэлээд ихэссэн. Энэ хавдар нь хоруу явцтай, хожуу үедээ оношлогдвол үр дүн муутай байдаг. Тухайн хүний юу идэж байгаатай маш их холбоотой. Халуун хоол идсэний дараа хүйтэн юм уух, архи согтууруулах ундаа хэрэглэх гэх мэт зуршлыг байнга давтах нь нойр булчирхайн архаг үрэвслийг үүсгэдэг. Энэ нь цаашдаа нойр булчирхайн хорт хавдрыг үүсгэх эрсдэлтэй. Хэвлийгээр өвдөх, шалтгаангүйгээр жин алдах, хоолны шингэц муудах, хоол идсэний дараа аюулхай орчимд өвдөх зэрэг шинж тэмдэг илэрсэн бол яаралтайгаар харьяа дүүргийнхээ эмнэлэгт хандаж, дурангийн шинжилгээ хийлгэх хэрэгтэй.

-Манай улсын эмнэлгүүдийн хорт хавдрын хожуу болон дараагийн эмчилгээнүүд ямар түвшинд байна вэ?

-Хорт хавдрын үндсэн эмчилгээ нь мэс засал, хими, туяа эмчилгээ байдаг. Манай эмнэлэгт бол хорт хавдрын бүх төрлийн мэс заслууд хийгдэж байгаа. Монгол Улсад туяа эмчилгээ ганцхан ХСҮТ дээр хийгддэг. Бусад хорт хавдрын эмчилгээг төвлөрлийг бууруулах зорилгоор эмнэлгүүд энэ төрлийн тусламж үйлчилгээг үзүүлээд явж байгаа. Манай эмнэлэг 2024 оноос эхлээд хавдрын хими эмчилгээний тусламж үйлчилгээг үзүүлээд эхэлсэн. Өнгөрсөн онд 800 гаруй хүнд хавдрын хими эмчилгээний тусламж үйлчилгээг үзүүлсэн. Ер нь бүх төрлийн хавдруудын мэс заслын болон мэс заслын дараахь хөнгөвчлөх эмчилгээг хийж байна.

Г.Балгармаа

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Үхрийн мах нэг килограмм нь дунджаар 22223 төгрөгийн үнэтэй байна DNN.mn

Нийслэлийн статистикийн хорооноос 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн байдлаарх махны үнийн мэдээллийг хүргэлээ. Хоёрдугаар сарын ...

img

8 цагийн дараа

Өвөл, хаврын уралдаанд 18 нас хүрээгүй хүүхдээр хурдан морь унуулахыг хориглов DNN.mn

 Засгийн газрын 2025 оны нэгдүгээр сарын 29-ний хуралдаанаар хэлэлцсэн өвөл, хаврын хурдан морины уралдааныг нээх эсэх асуудлаарх За...

img

7 цагийн дараа

О.Анхбаяр: Хэн ч өөрийнхөө гэм бурууг өөрөө нотлох үүрэггүй DNN.mn

Монголын өмгөөлөгчдийн холбооны гишүүн, Өмгөөллийн “Эм Жэй Эл Атторнейс” ХХН (MJL Attorneys хуулийн фирм)-ийн партнер, өмгөөлөгч О.А...

img

7 цагийн дараа

Владимир Зеленский: Би өнгөрсөн есдүгээр сард ерөнхийлөгч Трамптай уулзах үеэрээ энэ асуудлыг хэлэлцсэн DNN.mn

Хэвлэлийн бага хурлын үеэр сэтгүүлчид “Ерөнхийлөгч Дональд Трамп цэргийн тусламжийн хариуд Украины газрын ховор металлыг авах хүсэлт...

img

7 цагийн дараа

Нийтийн тээврийн 1104 автобус иргэдэд үйлчилж байна DNN.mn

2025 оны хоёрдугаар сарын 5-ны өдрийн 09:00 цагийн байдлаар нийтийн тээврийн 1104 автобус иргэдэд үйлчилж байна.

...
img

7 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд