гадаад
Владимир Зеленский: Би өнгөрсөн есдүгээр сард ерөнхийлөгч Трамптай уулзах үеэрээ энэ асуудлыг хэлэлцсэн DNN.mn
Админ
2025 оны 2 сарын 06
69
Хэвлэлийн бага хурлын үеэр сэтгүүлчид “Ерөнхийлөгч Дональд Трамп цэргийн тусламжийн хариуд Украины газрын ховор металлыг авах хүсэлтэй байна” гэж хэлсэн талаар тайлбар хийхийг хүсэхэд Украины ерөнхийлөгч Владимир Зеленский “Энэ үнэхээр бодит зүйл. Бидний дэвшүүлсэн Ялалтын төлөвлөгөөнд байгаа эдийн засгийн чухал нэг заалт нь “Украины ашигт малтмалын нөөцөд хөрөнгө оруулалт хийх явдал” гэсэн байгаа.
Би өнгөрсөн есдүгээр сард ерөнхийлөгч Трамптай уулзах үеэрээ энэ асуудлыг хэлэлцсэн. Манай улс ашигт малтмалын арвин их нөөцтэй. Манай хамтрагчид үүнд хөрөнгө оруулалт хийх бүрэн боломжтой. Украины их хэмжээний ашигт малтмалын нөөц 2014 оноос хойш Оросын эзэлсэн нутаг дэвсгэрт оршиж байна. Иймээс бид газар нутгаа хамгаалж, дайснаас зэвсгийн хүчээр чөлөөлөх ёстой. Үүнд манай түншүүдийн тусламж бас хориг арга хэмжээ их тус болно. Өнөөдөр АНУ ын шинэ засаг захиргаатай Украины тал байнгын холбоо харилцаатай, хамтран ажиллаж байгаа” гэжээ. Үнэхээр ч АНУд суугаа Украины Элчин сайд Оксана Маркарова саяхан “Украины элчин сайдын яам Зеленский, Трамп нарын багуудын хооронд хэд хэдэн уулзалт зохион байгуулж, хамтран оролцсон. Украин улс АНУтай бусад орнуудаас илүү олон удаа харилцаж, нэгдсэн ойлголтод хүрч байгаа” гэж мэдэгдсэн. Украин улс скандий, иттрий, лантан зэрэг 17 газрын ховор элементийн арвин их нөөцтэй бөгөөд өнөөдөр тус улс уран, лити, титан их хэмжээгээр үйлдвэрлэн Владимир Зеленский: Би өнгөрсөн есдүгээр сард ерөнхийлөгч Трамптай уулзах үеэрээ энэ асуудлыг хэлэлцсэн гаргаж байгаа юм. АНУ Украины газрын ховор металлыг хамтран олзворлох гэрээ байгуулбал Европын Холбооны орчин үеийн технологийн үйлдвэрлэлийг хянах боломжтой болно, харин Украин Оросын армийг бут цохих боломжтой болно. Учир нь Украины арми өгснийг нь бус хэрэгтэй байгаа зэвсгээ хангалттай хэмжээгээр АНУаас авдаг болно. Мөн энэ үеэр АНУын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио Панам улсад очиж хэлэлцээ хийсний дараа тус улсын ерөнхийлөгч Хосе Раул Мулино сэтгүүлчдэд “Би нэгэн чухал шийдвэр гаргалаа. Манай Засгийн газар Хятад улстай хийсэн “Бүс ба зам” санаачилгын 2017 оны санамж бичгийг сунгахгүй. Энэ үнэн. Бид энэ төслийг хугацаанаас нь өмнө дуусгах боломжийг судлах болно” гэж мэдэгдсэн билээ. Үүний цаад учир ийм юм. Дэлхийн I, II дайнд америкчууд англичуудыг ялахад гол үүрэг гүйцэтгэж үр дүнд нь АНУ хүчирхэгжсэн учир Их Британийн мэдэлд байсан дэлхийн худалдааны гол суваг болох далайн зам АНУын мэдэлд очсон. Гэтэл өнөөдөр далайн тээвэр хийж байгаа, өөрийн улсын далбааг мандуулан явж байгаа хөлөг онгоцны жинхэнэ эзэд нь хятад хүн болчихсон билээ. Энэ нь өнөөдөр дэлхийн д а л а й н т э э в р и й н 8 0 хувийг Хятад улс хянаж байна гэсэн үг юм. Иймээс ковид цар тахлын дараа хятадууд тээврийн үнээ нэмснээс дэлхийд бүх өргөн хэрэглээний барааны үнэ огцом өссөн. Ийм учраас л АНУын Төрийн нарийн бичгийн дарга Панам сувагт очиж байгаа юм. Марко Рубио одоо АНУаас Хойд туйлд гарах гол хаалга болох Гринланд арлын асуудлыг шийдэх байх. Дани улсын хувьд АНУ тай сөргөлдөж байснаас Арктикийн мөс хайлснаас бий болсон хамгийн дөт усан замыг Норвеги, Финлянд, Швед, Япон, Канад, АНУ тай хамтран эзэмших нь чухал. Гэтэл НҮБын дүрмээр олон улсынх байх ёстой. Хойд туйлд Оросын цэрэг байршиж, Хятадын нөлөө тогтчихоод байна. Өнөөдөр Орос улсад 34 дизель, долоон цөмийн нийт 41 мөс зүсэгч хөлөг ажиллаж байна. Харин Хятад улс өнгөрсөн онд анх удаа мөс зүсэгч гурван хөлөг нэгэн зэрэг Хойд туйл руу хөдөлгөсөн бөгөөд найман ийм онгоцтой болоод байна. Харин барууны улсуудаас хамгийн олон мөс зүсэгч онгоцтой гэгдэж байгаа АНУд ийм хөлөг онгоц долоо байна. Энэ нь Арктикийн мөс хайлснаас бий болсон хамгийн дөт худалдааны усан замын төлөө НАТО буюу АНУ тэргүүтэй Норвег, Финлянд, Дани, Швед, Канад, Эстони, Герман, Их Британи, Францаас гадна Япон, Өмнөд Солонгос улсууд энгийн иргэдгүй Хойд туйлд Оросын цэрэгтэй тулна гэсэн үг юм. Иймээс л ОХУыг цэргийн хувьд сулруулахын тулд АНУ Украиныг бүрэн зэвсэглэж, Путиныг эдийн засгийн хувьд сулруулахын тулд нефтийн үнийг буулгахаар АНУ ын ерөнхийлөгч Дональд Трамп Саудын Арабын угсаа залгамжлагч хан хүүтэй уулзах гэж байна. Энэ бол ерөнхийлөгч Дональд Трампын санаачилга бус АНУын төрийн гадаад бодлого юм.
Бэлтгэсэн Г.АМАРСАНА
“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” хөтөлбөрийн эздэд захиа, даалгавар гардууллаа DNN.mn
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилсан “Ерөнхийлөгчийн илгээлт 2100” тэтгэлэгт хөтөлбөр дөрөвдэх жилдээ хэрэгжиж...
8 цагийн дараа
Он гарснаас хойш 289 хүн цана, чарганаас унаж бэртжээ DNN.mn
2025 оны нэгдүгээр сарын 1-ээс хоёрдугаар сарын 5-ыг хүртэлх хугацаанд Гэмтэл согог судлалын үндэсний төв болон салбар эмнэлгийн яар...
7 цагийн дараа
Түрээс, орлогын зохистой харьцаа алдагджээ DNN.mn
Ипотекийн зээлийг боломжтой иргэн 3-5 удаа авч хэрэгцээнээс гадуурх байраа түрээсэлж орлого олох зарим нь түрээслээд ипотекийн зээлэ...
7 цагийн дараа
Ч.Уртнасан: Менингитийг үүсгэгч нян хоолойн орчимд 2-8 хоног байдаг DNN.mn
Мнингококкт халдварын талаар ХӨСҮТ-ийн томуугын албаны тархвар судлаач Ч.Уртнасан мэдээлэл өглөө. ХӨСҮТ-ийн томуугын албаны тархвар ...
6 цагийн дараа
Дамжин суултын талаар асуусан зорчигчийг загнасан жолоочийг 25 мянгаар торгожээ DNN.mn
Нийтийн тээврийн бодлогын газарт Баянзүрх дүүргийн иргэн Н.М-ээс нэгэн гомдол иржээ. Тодруулбал “Зорчигч тээвэр-4” ОНӨАА...
6 цагийн дараа
Сэтгэгдлүүд