Улаанбаатар

weather

Loading weather data...

2 сарын 06

Валютын ханш

value

мэдээ

Түрээс, орлогын зохистой харьцаа алдагджээ DNN.mn

trend

Админ

img

2025 оны 2 сарын 06

img

18

news-img

Ипотекийн зээлийг боломжтой иргэн 3-5 удаа авч хэрэгцээнээс гадуурх байраа түрээсэлж орлого олох зарим нь түрээслээд ипотекийн зээлээ дарах зэрэг харилцаа энэ хөтөлбөр хэрэгжихтэй зэрэгцээд бий болсон. Улаанбаатар хотод 2008 оноос хойш байр түрээслэн амьдарч буй иргэн М ярихдаа “ Би 18 жил байр түрээслэн амьдарч байна. Уг нь өөрийн гэсэн орон сууцны зээлээр авсан  байртай ч тэр нь хөдөөд бүртгэлтэй учраас  хотод  ипотекийн зээлд хамрагдах боломжгүй явсаар өдий хүрсэн. Тэгсэн хэр нь 2-3 удаа ипотекийн зээлд хамрагдсан хүмүүс миний  ойр тойронд бий. Тэднээс асуухаар зарим нь хүлээж байгаад хамрагдсан гэхдээ банкныханд их, бага авлига өгсөн гэх юм билээ. Миний тухайд хүүхдээ ипотект хамруулахдаа батлан даалтаар орсон учраас надад бол боломж хомс. Мөн урьдчилгаа төлбөрөө бүрдүүлэхэд цалингаас өөр орлогогүй учраас боломжгүй. Гэхдээ түрээслээд орон сууцтай болох боломж байнга байр түрээсэлж амьдардаг иргэдэд хэрэгтэй. Тэр хөтөлбөр нь зорилтод бүлэгтээ хэрэгжихгүй байна ” гэсэн юм. М  нь 18 жил түрээсэнд өгсөн мөнгөөрөө дундаж  орон сууц худалдан авчих боломж байсан. М шиг олон хүн түрээслээд өмчлөх орон сууцыг хүсэж байгааг СЭЗИС-ийн багш нарын хийсэн “Орон сууцны санхүүжилтийн өнөөгийн байдал, боловсронгуй болгох арга зам” судалгаанаас дэлгэрүүлж харж болно.

Төрөөс 130 мянган өрхийг тус бүр 200 сая төгрөгөөр дэмжсэн

Ипотекийн хөнгөлөлттэй 8-6 хувийн  хүүтэй зээлийн хөтөлбөр 2013 оноос хэрэгжихдээ нэг иргэнд 200 сая төгрөгийн дэмжлэг буюу татаас  үзүүлсээр ирсэн. Нэг ёсондоо энэ хөтөлбөр зорилтод бүлэгтээ хүрч хэрэгжээгүй. Урьдчилгаа төлбөрөө бүрдүүлэх боломжтой, төлбөрийн чадвартай хэсэгт үйлчилсэн. Товчхондоо иргэдээ алагчилсан хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөр хэрэгжсэн. 6-8 хувийн хүүгийн зөрүүнд төрөөс нэг орон сууцад 200 сая төгрөг татаас байдлаар өгсөн гэсэн үг гэж Шинэ сэргэлтийн бодлогын хурдасгуур төвийн захирал Д.Зоригт сэтгүүлчидтэй уулзах үеэрээ хэлсэн. Уг нь энэ зээлийн цаад агуулга гэр хорооллын өрхийг орон сууцанд оруулж утаат янданг багасгах байсан бол энэ зорилго хангаагүй гэдэг. Үүний зэрэгцээ түрээсийн орон сууцны үнэ өсөх шалтгаан болсон гэдгийг тодотгосон. Хөтөлбөр хэрэгжээд 130 мянган өрх орон сууцтай болсон.Энэ хэрээр өрх бүрд 200 сая төгрөг татаас нэрээр дэмжлэг болгосон гэсэн үг” гэв.

Боломжгүй хэсэг нь түрээсэнд хэдэн зуун сая төгрөгөө өгчээ

Нэг  хэсэг нь ингэж далдаар тэтгэлэг дэмжлэг авч байхад зарим иргэд түрээсэнд 18 жил цалингийнхаа тэн хагасаас илүү төгрөгийг түрээсэнд өгсөөр ирсэн нь шударга ёсонд нийцэх үү гэдэг асуудал урган гарч байна. “Тэнхлэг зууч” компани 2013 оноос хойших  түрээсийн үнийн мэдээллийн медиан үзүүлэлтээр түрээслэгчдийн үнэ орлогын харилцааг тооцжээ. Тэд орлогынхоо 34-67 хувийг түрээсийн төлбөрт зарцуулдаг гэсэн үг. 2013 онд түрээс орлогын харьцаа хамгийн өндөр 67 хувь, түрээсийн сарын медиан үнэ 719 мянган төгрөг байсан.

Энэ нь нэг өрх орлогынхоо 2/3-ыг түрээсэнд зарцуулдаг гэсэн тооцоо гарч байв. Гэхдээ энэ харьцаа 2016 онд хөтөлбөр хэрэгжсэнээр зээл олгож орон сууцны нийлүүлэлт сайжирснаар энэ харьцаа 34  хувь хүрч зохистой харьцаа руу ойртжээ. 2017 оноос түрээс орлогын харьцааны үзүүлэлт эргэн өссөн. Орлогын өсөлттэй харьцуулахад түрээсийн үнэ илүү нэмэгдсэн. Гэвч 2023 онд энэ харьцаа 62 болж түрээсийн төлбөрийн дарамт их их гэсэн ангилалд багтжээ. Уг олон улсын зохистой түвшинд хүрэхэд түрээсийн үнэ хоёр дахин буурах эсвэл өрхийн орлогыг хоёр дахин өсгөх хэрэгцээ үүсжээ. Зохистой түвшин 34 хувь. 2018 онд түрээсийн сарын медиан үнэ дунджаар 481-711 мянган гаруй төгрөгөөр нэмэгдэж 2024 оныхоор энэ дүн 40 орчим хувиар нэмэгдсэн байна. Энэ нь ойролцоогоор 1-2 өрөө байрны медиан үнэ байршлаас шалтгаалан 1.3-1.5 сая төгрөг байна.  Нөгөөтээгүүр,үнэ-түрээсийн харьцаа 12.6 буюу 12 жилийн түрээсийн төлбөрөөр дундаж орон сууц худалдан авах сонголтыг хийхээр байна. Гэхдээ орон сууцны санхүүжилт болон нийлүүлэлт хязгаарлагдмал байгаагаас түрээсийн үнэ өндөр хэвээр байна.

Хөтөлбөрийн санхүүжилтийн эх үүсвэр нэмэгдэх сургаар түрээсийн үнэ өсдөг хий хөөс байгааг үгүйсгэхгүй. Цаашид эдгээр зорилтод бүлэг рүү чиглэсэн ялгаатай хэлбэрээр ипотекийн хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх шийдвэр нь олон тулгамдсан асуудлыг шийдэх нөхцөл бүрэлдэнэ. Түгжрэл,агаарын бохирдол, утааны асуудлыг ч үүгээр шийдэх бас нэг гарц буйг мэргэжилтнүүд хэлж байна. Тэгэхээр орлого багатай, урьдчилгаа төлбөрөө бүрдүүлэх боломжгүй, зорилтод бүлгээ төр хөсөр хаясан бодлого хэрэгжүүлжээ гэдгийг дээрх зүйл нотолж байна. Тиймээс одоо илүү ухаалгаар энэ хөтөлбөрөө хэрэгжүүлэх хэрэгтэй болсон гэдгийг эдийн засагч Д.Болдбаатарын судалгаа харуулжээ.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Ипотекийн зээлийн үлдэгдэл 2024 онд 1.6 их наяд төгрөгөөр нэмэгджээ DNN.mn

2024 онд ипотекийн зээлийн үлдэгдэл өмнөх оноос 1.6 их наяд төгрөгөөр нэмэгдсэнийг Монголбанк мэдээллээ. Өнгөрсөн оны 12 дугаар сары...

img

8 цагийн дараа

Баянзүрх дүүрэгт бүртгэгдсэн менингококкт халдварын сэжигтэй тохиолдлын хариу сөрөг гарлаа DNN.mn

Баянзүрх дүүрэгт бүртгэгдсэн менингококкт халдварын сэжигтэй тохиолдлын хариу сөрөг гарлаа хэмээн ХӨСҮТ мэдээлэв. 2024 оны арванхоёр...

img

7 цагийн дараа

“Гурван дүү, ээжийгээ угаараас болж алдчихлаа. Миний амьдрал маш бүрхэг болчихлоо” гэв DNN.mn

БГД-ийн 22-р хороонд нэгдүгээр сарын 23-24-нд  шилжих шөнө нэг гэр бүлийн зургаан хүн угаартан нас барсан. Энэ гэр бүлээс цэрэгт явс...

img

7 цагийн дараа

ХАРБИН-2025: Гүйлтийн цанын тамирчид бэлтгэлдээ орлоо DNN.mn

БНХАУ-ын Харбин хотноо Азийн 9 дэх удаагийн өвлийн наадам маргааш нээлтээ хийнэ. Монголын багийн орлогч ахлагч Д. Жаргалсайхан Д. Ба...

img

6 цагийн дараа

Зорчигчийг “Битгий элийрээд бай, балай авгай минь” гэсэн жолоочийг торгожээ DNN.mn

Нийтийн тээврийн бодлогын газарт хоёр хоногийн өмнө “Баянгол дүүргийн иргэн Б.С: 02-238 гарааш дугаартай автобусыг “Бүтэ...

img

6 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд