мэдээ
“Гурван дүү, ээжийгээ угаараас болж алдчихлаа. Миний амьдрал маш бүрхэг болчихлоо” гэв DNN.mn
Админ
2025 оны 2 сарын 06
1
БГД-ийн 22-р хороонд нэгдүгээр сарын 23-24-нд шилжих шөнө нэг гэр бүлийн зургаан хүн угаартан нас барсан. Энэ гэр бүлээс цэрэгт явсан хүү нь чөлөөгөөр гарч ирж мэдээлэл хийлээ.
Иргэн н.Одбаяр “Би гэртээ өнгөрсөн сарын 26-нд чөлөөгөөр иртэл надад “Миний дүү тайван байгаарай гээд гэртээ орсны дараа ээж, дүү нар маань, ах өнгөрсөн гэж хэлсэн. Би ухаан алдах шахаад гадаа гарч хэсэг суусан. Манайх байнга сайжруулсан түлш түлдэг. Надад маш их харамсалтай байна.
Яах учраа үнэндээ олохгүй байна. Хамаатан садангуудын маань зүгээс шүүх шинжилгээний хариу гараагүй учраас мэдээлэл өгсний хэрэггүй гэж хэлсэн. Надад ингэж мэдээлэл хийхээс өөр арга алга. Би хэнд хандахаа мэдэхгүй байна. Би маш их гомдолтой байна, өмгөөлөгч аваагүй. Улсаас оршуулгын зардалд буцалтгүй тусламж 5 сая төгрөг өгсөн.
Цэргийн ангиас чөлөө өгөөд явуулсан түүнээс нөхцөл байдлын талаар огт хэлээгүй. Хамаатны ах тайван байгаарай гэж хэлсэн. Гэртээ ирээд л болсон үйл явдлын талаар мэдсэн. Сайжруулсан түлшний угаараас болоод гурван дүү, ээжийгээ алдчихлаа. Миний амьдрал маш бүрхэг болчихлоо шүү дээ” хэмээн ярилаа.
ЦЕГ: Талийгаачийн ар гэрийнхнийг мэдээлэл өгөхийг хязгаарласан зүйл байхгүй DNN.mn
Угаарын хийнд гэр бүлийн зургаан гишүүнээ алдсан иргэн О.Одбаяр өнөөдөр мэдээлэл хийсэн. Уг асуудалтай холбоотойгоор Цагдаагийн ерөн...
7 цагийн дараа
Эрүүл мэндийн даатгалын санд 41 сая төгрөгийг нөхөн төлүүлжээ DNN.mn
Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасны дагуу хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холб...
6 цагийн дараа
Ипотекийн зээлийн үлдэгдэл 2024 онд 1.6 их наяд төгрөгөөр нэмэгджээ DNN.mn
2024 онд ипотекийн зээлийн үлдэгдэл өмнөх оноос 1.6 их наяд төгрөгөөр нэмэгдсэнийг Монголбанк мэдээллээ. Өнгөрсөн оны 12 дугаар сары...
6 цагийн дараа
Баянзүрх дүүрэгт бүртгэгдсэн менингококкт халдварын сэжигтэй тохиолдлын хариу сөрөг гарлаа DNN.mn
Баянзүрх дүүрэгт бүртгэгдсэн менингококкт халдварын сэжигтэй тохиолдлын хариу сөрөг гарлаа хэмээн ХӨСҮТ мэдээлэв. 2024 оны арванхоёр...
5 цагийн дараа
“Гурван дүү, ээжийгээ угаараас болж алдчихлаа. Миний амьдрал маш бүрхэг болчихлоо” гэв DNN.mn
БГД-ийн 22-р хороонд нэгдүгээр сарын 23-24-нд шилжих шөнө нэг гэр бүлийн зургаан хүн угаартан нас барсан. Энэ гэр бүлээс цэрэгт явс...
5 цагийн дараа
Сэтгэгдлүүд