Улаанбаатар

weather

Loading weather data...

2 сарын 06

Валютын ханш

value

мэдээ

ЦЕГ: Талийгаачийн ар гэрийнхнийг мэдээлэл өгөхийг хязгаарласан зүйл байхгүй DNN.mn

trend

Админ

img

2025 оны 2 сарын 06

img

24

news-img

Угаарын хийнд гэр бүлийн зургаан гишүүнээ алдсан иргэн О.Одбаяр өнөөдөр мэдээлэл хийсэн. Уг асуудалтай холбоотойгоор Цагдаагийн ерөнхий газраас мэдээлэл өглөө. 

ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх албаны Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Г.Пүрэвдэлгэр

“Хоёр гэмт хэргийн талаар мэдээлэл өгөхөөр прокурорын зөвшөөрөл авлаа.

Энэ оны нэгдүгээр сарын 24-ний өдөр БГД-ийн 22 дугаар хороо, Зүүннарангийн … дугаар хаягт 6 хүн угаартсан байж болзошгүй гэх мэдээлэл бүртгэгдсэн. Байшингийн гаднаас дуудахад сэрэхгүй байна гэдэг зүйлийг анх дуудлага өгсөн хүн тодотгож хэлсэн. Цагдаагийн байгууллага хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэргийн газар үзлэг, шалгалт хийсэн. Угаартсан байж болзошгүй орчин нөхцөлийн агаарын шинжилгээ, үнснээс дээж авах гэх мэтчилэн тодорхой ажиллагаануудыг явуулсан.

Амь хохирогчийн хамаарал бүхий иргэн О-г мөрдөн шалгах ажиллагааны хохирогчоор оролцуулсан. Өнөөдөр мэдээлэл өгсөн иргэн О цэргийн алба хааж байсан учир цагдаагийн байгууллагаас дуудаж мэдээлэл авсан зүйл байхгүй. Шинжилгээний дүгнэлт албан ёсны дүгнэлтээр тогтоогдоно.

Урьдчилсан байдлаар, зургаан амь хохирогч угаартсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон. Аливаа гэмт хэрэг, зөрчил тодорхой хэмжээний нууцлалтай байдаг. Учир нь мөрдөн шалгах ажиллагааны нууц хэргийн шийдвэр гаргалтад хамгийн чухал нөлөөтэй байдаг. Тиймээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулиар хуульчлагдсан зүйл. Үүний хүрээнд хохирогчид мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа талаар тайлбарлаж, ойлгуулсан. Тиймээс мэдээллээ задруулах нь гэмт хэрэг шийдвэрлэх үйл ажиллагаанд саад болох эрсдэлтэй болохыг л сануулсан. Түүнээс хэвлэлийнхэнд мэдээлэл өгч болно, болохгүй гэх агуулга огт яриагүй. Хохирогч О-г мэдээлэл хийсэн гээд ямар нэг шийтгэл хүлээлгэх үндэслэлгүй” гэв.

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

ЦЕГ: Талийгаачийн ар гэрийнхнийг мэдээлэл өгөхийг хязгаарласан зүйл байхгүй DNN.mn

Угаарын хийнд гэр бүлийн зургаан гишүүнээ алдсан иргэн О.Одбаяр өнөөдөр мэдээлэл хийсэн. Уг асуудалтай холбоотойгоор Цагдаагийн ерөн...

img

5 цагийн дараа

Эрүүл мэндийн даатгалын санд 41 сая төгрөгийг нөхөн төлүүлжээ DNN.mn

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасны дагуу хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холб...

img

4 цагийн дараа

Ипотекийн зээлийн үлдэгдэл 2024 онд 1.6 их наяд төгрөгөөр нэмэгджээ DNN.mn

2024 онд ипотекийн зээлийн үлдэгдэл өмнөх оноос 1.6 их наяд төгрөгөөр нэмэгдсэнийг Монголбанк мэдээллээ. Өнгөрсөн оны 12 дугаар сары...

img

3 цагийн дараа

Баянзүрх дүүрэгт бүртгэгдсэн менингококкт халдварын сэжигтэй тохиолдлын хариу сөрөг гарлаа DNN.mn

Баянзүрх дүүрэгт бүртгэгдсэн менингококкт халдварын сэжигтэй тохиолдлын хариу сөрөг гарлаа хэмээн ХӨСҮТ мэдээлэв. 2024 оны арванхоёр...

img

3 цагийн дараа

“Гурван дүү, ээжийгээ угаараас болж алдчихлаа. Миний амьдрал маш бүрхэг болчихлоо” гэв DNN.mn

БГД-ийн 22-р хороонд нэгдүгээр сарын 23-24-нд  шилжих шөнө нэг гэр бүлийн зургаан хүн угаартан нас барсан. Энэ гэр бүлээс цэрэгт явс...

img

2 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд