Улаанбаатар

weather

Loading weather data...

2 сарын 06

Валютын ханш

value

мэдээ

Он гарснаас хойш 289 хүн цана, чарганаас унаж бэртжээ DNN.mn

trend

Админ

img

2025 оны 2 сарын 06

img

19

news-img

2025 оны нэгдүгээр сарын 1-ээс хоёрдугаар сарын 5-ыг хүртэлх хугацаанд Гэмтэл согог судлалын үндэсний төв болон салбар эмнэлгийн яаралтай тусламжийн тасагт нийт 13799 хүн тусламж үйлчилгээ авчээ. Үүнээс 289 хүн цана, чарганаас унаж бэртсэн шалтгаанаар тусламж үйлчилгээ авсан байна.

Үйлчилгээ авсан хүмүүсийн 165 нь 0-18 насны хүүхдүүд байжээ. Иймд цана чаргаар гулгахдаа аюулгүй байдлаа хангахыг зөвлөлөө.

Цана, чаргаар гулгахдаа аюулгүй байдлаа хангах зөвлөмж:

  • Ус, чийг нэвтэрдэггүй дулаан хувцас өмсөх
  • Толгой гэмтэхээс сэргийлж малгай, дуулга өмсөх
  • Модны хожуул, шон, чулуу, хашаа мөргөхгүй байхаар аюулгүй газрыг сонгох
  • Огцом, эгц өндрөөс гулгахаас зайлсхийх
  • Зориулалтын чаргаар гулгах
  • Зөв байрлалд сууж гулгах
  • Зам чөлөөтэй болсон үед гулгах
  • Дээшээ өгсөж явахдаа уруудаж буй чарганаас холуур тойрох
  • Чаргануудыг хооронд нь холбож гулгахгүй байх
  • Автомашины араас чарга чирэхгүй байх

Чаргаар гулгахдаа дараах зүйлсийг анхаараарай:

  • Хэт өгсүүр биш, гулгасны дараа зогсох боломжтой газар
  • Гудамж, машины зогсоолоос хол
  • Мөргөх боломжтой мод, хашаа зэргээс хол
  • Овгор товгор зүйлгүй, бартаагүй замтай
  • •Мөстсөн, хатуу гадаргуутай уулаас зайлсхийхийг зөвлөлөө.
img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Баянзүрх дүүрэгт бүртгэгдсэн менингококкт халдварын сэжигтэй тохиолдлын хариу сөрөг гарлаа DNN.mn

Баянзүрх дүүрэгт бүртгэгдсэн менингококкт халдварын сэжигтэй тохиолдлын хариу сөрөг гарлаа хэмээн ХӨСҮТ мэдээлэв. 2024 оны арванхоёр...

img

8 цагийн дараа

“Гурван дүү, ээжийгээ угаараас болж алдчихлаа. Миний амьдрал маш бүрхэг болчихлоо” гэв DNN.mn

БГД-ийн 22-р хороонд нэгдүгээр сарын 23-24-нд  шилжих шөнө нэг гэр бүлийн зургаан хүн угаартан нас барсан. Энэ гэр бүлээс цэрэгт явс...

img

7 цагийн дараа

ХАРБИН-2025: Гүйлтийн цанын тамирчид бэлтгэлдээ орлоо DNN.mn

БНХАУ-ын Харбин хотноо Азийн 9 дэх удаагийн өвлийн наадам маргааш нээлтээ хийнэ. Монголын багийн орлогч ахлагч Д. Жаргалсайхан Д. Ба...

img

7 цагийн дараа

Зорчигчийг “Битгий элийрээд бай, балай авгай минь” гэсэн жолоочийг торгожээ DNN.mn

Нийтийн тээврийн бодлогын газарт хоёр хоногийн өмнө “Баянгол дүүргийн иргэн Б.С: 02-238 гарааш дугаартай автобусыг “Бүтэ...

img

6 цагийн дараа

“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” хөтөлбөрийн эздэд захиа, даалгавар гардууллаа DNN.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилсан “Ерөнхийлөгчийн илгээлт 2100” тэтгэлэгт хөтөлбөр дөрөвдэх жилдээ хэрэгжиж...

img

6 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд