мэдээ
ХБНГУ-ын Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэрын төрийн айлчлал өндөрлөлөө DNN.mn

Админ
2024 оны 2 сарын 09

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар хүрэлцэн ирсэн ХБНГУ-ын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэрын төрийн айлчлал өндөрлөлөө.
Айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ХБНГУ-ын Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар албан ёсны уулзалт хийж, үр дүнгийн талаар мэдээлэл өгөв.
ХБНГУ-ын Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэрт Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар бараалхлаа.
Монгол Улс, ХБНГУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд болсон төрийн айлчлалын үеэр нийтлэг үнэт зүйлд суурилсан Монгол, Германы харилцааг ахиулж, Стратегийн түншлэлийн түвшинд хүргэн, Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурсан нь харилцааг бүх салбарт гүнзгийрүүлэх түүхэн ач холбогдолтой боллоо.

Төрийн айлчлалын үеэр талууд харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхтэй холбоотой баримт бичгүүдэд гарын үсэг зурав.
Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр, гэргий Элке Бюнденбендэр нар Монгол- Германы хамтарсан 38 дугаар сургууль, 147 дугаар цэцэрлэг, “Чингис хаан” үндэсний музей, “Мөнх” ХХК болон малчин айлд зочиллоо.
Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр, гэргий Элке Бюнденбендэр нарыг “Чингис хаан” олон улсын нисэх буудалд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Хэльмут Кулитц болон албаны бусад хүн үдлээ.

Оюу толгойн асуудлаарх нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол эхэллээ
Улсын Их Хурлын 2025 оны 62 дугаар тогтоолоор байгуулагдсан Оюутолгойн бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүр...
8 цагийн дараа
Нийслэлийн ЕБС-ийн 6–9 дүгээр ангийн сурагчид энэ долоон хоног цахимаар хичээллэнэ
Томуу, томуу төст өвчний тохиолдлын удирдлагын тогтолцооны багийн хурлаар нөхцөл байдлын мэдээлэл, орчны зохицуулалтын багуудын ажил...
7 цагийн дараа
“Эх, хүүхдийн нэрэмжит” хандивын барилдаанд Улсын арслан Э.Батмагнай түрүүллээ
Монголын үндэсний бөхийн холбооноос “Сайн үйлсийн аян”-ыг дэмжих ажлын хүрээнд Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвтэй хамтран ул...
7 цагийн дараа
АН эв нэгдэлтэйгээ зарлаж, МАН эвлүүлэх лидергүй болсноо харууллаа…
Жил болгоны 12 дугаар сарын 6-нд Ардчиллын баяр болдог. Яагаад гэхнээ 2000 оны энэ өдөр Монголын Ардчилсан нам, МҮАН, МСДН, МСМН, МШ...
6 цагийн дараа
П.Ганзориг: Оюу толгойн гэрээний хүү хамгийн багадаа 3-4 хувиар буурах бүрэн боломжтой
Улсын Их хурлын гишүүн П.Ганзоригтой өнөөдөр эхэлж буй Оюу толгойтой холбоотой нээлттэй сонсголын талаар ярилцлаа. -Энэ сонсголыг яг...
6 цагийн дараа
Сэтгэгдлүүд



