Улаанбаатар

weather

Loading weather data...

12 сарын 08

Валютын ханш

value

мэдээ

“Эх, хүүхдийн нэрэмжит” хандивын барилдаанд Улсын арслан Э.Батмагнай түрүүллээ

trend

Админ

img

2025 оны 12 сарын 08

news-img

Монголын үндэсний бөхийн холбооноос “Сайн үйлсийн аян”-ыг дэмжих ажлын хүрээнд Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвтэй хамтран улс, аймаг, цэрэг, сумын цолтой 256 бөхийн хандивын барилдааныг зохион байгууллаа.

Тус барилдаанд Баянхонгор аймгийн Жинст сумын харьяат “Алдар” спорт хороо, “Тэргүүн богд” дэвжээний бөх улсын залуу арслан Э.Батмагнай түрүүлж, Хөвсгөл аймгийн Их-Уул сумын харьяат, “Сүлд” спорт хороо, “Хөвсгөлийн Хүчтэн” дэвжээний бөх, начин Б.Даваа-Очир үзүүрлэв. Улсын арслан Э.Батмагнайгийн хувьд энэ улирлын намрын нээлтээс хойш таван барилдаанд зодоглохдоо хоёр түрүүлж, нэг үзүүрлэн, нэг удаа их шөвөгт шалгарчээ. Үүнээс гадна үндэсний бөхийн лиг “Алтан цом”-ын барилдаанд ганцаараа нэг ч унаагүй яваа юм. Тэгвэл улсын начин Б.Даваа-Очирын хувьд энэ улиралд анх удаа үзүүрлэлээ. Тэр үүнээс өмнө дунд шөвөгт шалгараад байсан юм.  Улсын начин Б.Даваа-Очир Бөхийн өргөөний барилдаанд хоёр түрүүлж, гурав үзүүрлэснээс гадна их шөвөгт ес, шөвгийн наймд 23 удаа шалгарсан амжилттай боллоо. Ингэхдээ тэр 256 бөхийн найман даваатай наадамд хоёр түрүүлж, гурав үзүүрлэсэн аж.

Тус барилдааны шөвгийн дөрөвт Завхан аймгийн Нөмрөг сумын харьяат, “Хилчин” спорт хороо, “Завхан даян” дэвжээний бөх, улсын харцага Д.Бат-Эрдэнэ, Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Их Монголын хүчтэн” дэвжээний бөх Б.Цэдэнсодном нар шалгарлаа.

Наймд улсын арслан Р.Пүрэвдагва, заан Б.Бат-Өлзий, өсөх идэр начин Л.Энхсаруул, аймгийн харцага Б.Сайнбаяр нар шалгарлаа.

Уг барилдааны түрүүлж, үзүүрлэн, шөвгөрсөн бөхчүүдийг цагтаа мэргэжлийн сумогийн макүүшита зиндаанд барилдаж байсан Н.Аюурзана Японы “Орихиро” брэндийн витаминаар байлжээ. Тэгвэл барилдааныг үеэр азтай үзэгчийг тодруулахад Ховд аймгийн Дарви сумын харьяат иргэн “Тоёота Сиента” маркийн автомашины эзэн болж, түлхүүрээ гардан авлаа. Барилдаанаас олсон бүх орлого болон үзэгчдийн хандив, бөхчүүдийн бай шагнал, жаяг дэгийн багийнхны ажлын хөлс зэрэг нь хандив болж, түүгээр 21 аймаг, 330 гаруй суманд хүүхэд багачуудын мэс заслыг ЭХЭМҮТ-өөс удирдан чиглүүлэх алсын зайн эмчилгээний тоног төхөөрөмж авахад зориулах юм.

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Уул уурхайн сайд асан Д.Ганхуяг: МУ-ын ЗГ нь 100 хувиас 34 хувийг нь эзэмших үү, 80 хувиас 34 хувийг нь эзэмших үү гэдэг дэнслүүр дээр байна

Оюутолгойн бүлэг ордыг ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг, үйл ажил...

img

7 цагийн дараа

Хадгаламж зээлийн 7 хоршоо дотоодын банкнаас 600 орчим сая төгрөгийн эх үүсвэр татжээ

 Хадгаламж зээлийн 7 хоршоо /ХЗХ/ 2025 оны 3 дугаар улиралд дотоодын банк болон санхүүгийн байгууллагаас 632 сая 660 мянга 92 төгрөг...

img

6 цагийн дараа

ГИХГ: Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо

Монгол Улсад ажил хэргийн зорилгоор богино хугацаагаар ирэх гадаадын иргэдийн эрх зүйн баталгааг хангах, хөрөнгө оруулалтыг татах, з...

img

5 цагийн дараа

Токиогийн “Их дуулга”-аас О.Уранбаяр хүрэл медаль хүртлээ

Олон улсын жүдо бөхийн холбооноос зохион байгуулдаг “Их дуулга” тэмцээн өнгөрөгч амралтын өдрүүдэд Япон улсын Токио хотод боллоо. “И...

img

5 цагийн дараа

Монгол луувангийн үнэ тогтвортой байна

Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт байрладаг 17 хүнсний зах, худалдааны төвд худалдаалагдаж буй 36 нэр төрлийн хүнсний бараа бүтээгдэ...

img

4 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд