Улаанбаатар

weather

Loading weather data...

12 сарын 08

Валютын ханш

value

мэдээ

ГИХГ: Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо

trend

Админ

img

2025 оны 12 сарын 08

news-img

Монгол Улсад ажил хэргийн зорилгоор богино хугацаагаар ирэх гадаадын иргэдийн эрх зүйн баталгааг хангах, хөрөнгө оруулалтыг татах, зорилгодоо нийцсэн визийг үнэн зөв мэдүүлэх, визийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэх зорилгоор ажил хэргийн шугамаар түр ирэх гадаадын иргэнд К1 болон А3 ангиллын арав хоногийн визийг уригчгүйгээр цахимаар олгох боломжийг бүрдүүллээ.

Өмнө нь ажил хэрэг, бизнесийн зорилгоор зорчих, олон улсын болон ажил хэргийн хурал, уулзалт айлчлалд оролцох гадаадын иргэн заавал уригчтайгаар виз мэдүүлэх шаардлагатай байсан бөгөөд бизнесийн хамтрагчгүй, уригчгүй тохиолдолд уг визийг мэдүүлэх боломжгүй байсан. Үүнээс шалтгаалан өөрийн зорилгод нийцээгүй аяллын цахим виз мэдүүлж, ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулсан зөрчилд тооцогдох эрсдэл үүсэж байсан.

Тэгвэл ажил хэргийн шугамаар 10 хоногийн хугацаатай түр ирэх гадаадын иргэн тус визийн хүсэлтийг уригчгүйгээр, өөрөө бие даан цахим үйлчилгээний нэгдсэн систем (isf.mn)-ээр дамжуулан мэдүүлэх боломжтой боллоо. Визийн хүсэлтийг аяллын цахим визийн адил 48 цагийн дотор шуурхай шийдвэрлэнэ.

А3 буюу Засгийн газар хоорондын, төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага, олон улсын байгууллагын шугамаар ирэх гадаадын иргэн, K1 буюу ажил хэргийн шугамаар ирэх гадаадын иргэн ангиллаар уригчгүйгээр 10 хоногоор цахим виз олгох энэхүү өөрчлөлт нь олон улсын бизнесийн орчныг сайжруулах, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, визийн үйлчилгээ шуурхай, хүртээмжтэй болгоход чухал ач холбогдолтой юм гэж Гадаадын иргэн, харьяатын газраас мэдээллээ.

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Хадгаламж зээлийн 7 хоршоо дотоодын банкнаас 600 орчим сая төгрөгийн эх үүсвэр татжээ

 Хадгаламж зээлийн 7 хоршоо /ХЗХ/ 2025 оны 3 дугаар улиралд дотоодын банк болон санхүүгийн байгууллагаас 632 сая 660 мянга 92 төгрөг...

img

7 цагийн дараа

ГИХГ: Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо

Монгол Улсад ажил хэргийн зорилгоор богино хугацаагаар ирэх гадаадын иргэдийн эрх зүйн баталгааг хангах, хөрөнгө оруулалтыг татах, з...

img

7 цагийн дараа

Токиогийн “Их дуулга”-аас О.Уранбаяр хүрэл медаль хүртлээ

Олон улсын жүдо бөхийн холбооноос зохион байгуулдаг “Их дуулга” тэмцээн өнгөрөгч амралтын өдрүүдэд Япон улсын Токио хотод боллоо. “И...

img

6 цагийн дараа

Монгол луувангийн үнэ тогтвортой байна

Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт байрладаг 17 хүнсний зах, худалдааны төвд худалдаалагдаж буй 36 нэр төрлийн хүнсний бараа бүтээгдэ...

img

6 цагийн дараа

ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр эмнэлэгт 11 хүн хэвтэн эмчлүүлж байна

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс гаргасан мэдээллээр, 2025 оны арванхоёрдугаар сарын 8-ны байдлаар улаанбурхан өвчний батлагд...

img

5 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд