мэдээ
Хадгаламж зээлийн 7 хоршоо дотоодын банкнаас 600 орчим сая төгрөгийн эх үүсвэр татжээ

Админ
2025 оны 12 сарын 08

Хадгаламж зээлийн 7 хоршоо /ХЗХ/ 2025 оны 3 дугаар улиралд дотоодын банк болон санхүүгийн байгууллагаас 632 сая 660 мянга 92 төгрөгийн эх үүсвэр татан төвлөрүүлжээ.
Татсан эх үүсвэрийн 31.6 хувийг банк, санхүүгийн байгууллагаас авсан зээл, 68.4 хувийг төсөл, хөтөлбөрийн зээлийн үлдэгдэл эзэлж байна.
Хоршооны гишүүд 29 тэрбум 972 сая 207 мянга 92 төгрөгийн хөрөнгө оруулсан. Энэ нь нийт эх үүсвэрийн 7.9 хувийг эзэлсэн байх юм.
ХЗХ-дын өөрийн хөрөнгө 86 тэрбум 742 сая 916 мянга 28 төгрөгт хүрчээ. Энэ нь нийт эх үүсвэрийн 22.8 хувийг эзэлжээ. Мөн 500 саяас дээш өөрийн хөрөнгөтэй 29 ХЗХ-ны дүн зах зээлийн өөрийн хөрөнгийн 81.1 хувийг бүрдүүлжээ.
Нийт орлого 2024 оны мөн үеийнхтэй харьцуулахад 10 тэрбум 353 сая 841 мянга 90 төгрөгөөр нэмэгджээ. Харин нийт орлогын 95.8 хувь нь хүүгийн орлого, 1.5 хувь нь хүүгийн бус орлого юм. Үйл ажиллагааны бус орлого 2.7 хувь байна.
Зээлийн хүүгийн орлого 59 тэрбум 161 сая 263 мянга 32 төгрөг нь нийт орлогын 87.9 хувийг бүрдүүлсэн байна. Энэ нь 2024 оны мөн үеийнхтэй харьцуулахад 24.6 хувь өссөн үзүүлэлт юм.
Зах зээлийн нийт зардлын хэмжээ 54 тэрбум 569 сая 216 мянга 10 төгрөгт хүрчээ.Энэ нь 2024 оны мөн үеийнхтэй харьцуулахад 20.0 хувь өссөн дүн юм. Нийт зардлын бүтцэд хүүгийн зардал 61.7 хувь, үйл ажиллагааны зардал 31.3 хувь, эрсдэлийн сангийн зардал 4.4 хувь, бусад зардал, гарз 0.2 хувийг эзэлжээ.
Хүүгийн зардал 33 тэрбум 658 сая 563 мянга 48 төгрөгт хүрчээ. Энэ нь 2024 оны мөн үеийнхтэй харьцуулахад 14.1 хувь өссөн аж.
Зээлийн эрсдэлийн зардал 2024 оны мөн үеийнхээс 91 сая 003 мянга 52 төгрөгөөр нэмэгджээ. Мөн ХЗХ-ны зах зээлийн нийт орлого 67 тэрбум 338 сая 338 мянга 10 төгрөгт хүрчээ. Энэ нь 2024 оны мөн үеийнхээс 10 тэрбум 353 сая 841 мянга 90 төгрөгөөр нэмэгджээ.
Гэхдээ нийт зардал 54 тэрбум 569 сая 216. мянга 10 төгрөгт хүрчээ. Энэ нь оны мөн үеийнхтэй харьцуулахад 9 тэрбум 113 сая 570 мянга 69 төгрөгөөр нэмэгдэж цэвэр орлого 12 тэрбум 769 сая 122 мянган төгрөгт хүрсэн байна. Энэ нь 2024 оны мөн үеийнхтэй харьцуулахад 10.8 хувь өсжээ.
Улирлын тайлан ирүүлсэн хадгаламж зээлийн 176 хоршооны 85.8 хувь буюу 151 хоршоо 13 тэрбум 677 сая 499 мянга 33 төгрөгийн ашигтай ажилласан байна. Мөн 1.7 хувь буюу 3 хоршооны ашиг, алдагдал тэнцжээ.
Улмаар 100.0 сая төгрөгөөс дээш ашигтай ажилласан 25 хоршооны ашиг зах зээлийн нийт ашгийн 83.2 хувийг эзэлжээ. Харин ашигтай ажилласан ХЗХ-дын хөрөнгийн өгөөж дунджаар 2.4 хувь байна.
Нийт орлогод эзлэх зардлын хувь хэмжээ 2024 оны мөн үеийнхтэй харьцуулахад 1.2 пунктээр өссөн. Гэвч цэвэр орлогын эзлэх хувь буурчээ.
Тус хоршоодын зах зээлийн нийт орлого сүүлийн 5 жилийн хугацаанд дунджаар 11.6 хувиар, нийт зардал 11.5 хувиар, цэвэр орлого 16.4 хувиар өссөн байна. ХЗХ-доос 34 нь эрсдэлийн санг 294,460.54 мянган төгрөгөөр илүү, 5 нь зээлийн эрсдэлийн санг 17,293.57 мянган төгрөгөөр дутуу байгуулжээ.
Хадгаламж зээлийн 42 хоршоо 3 дугаар улиралд зохистой харьцааны шалгуур үзүүлэлтүүдийг бүрэн хангаж ажилласан байна.
Уул уурхайн сайд асан Д.Ганхуяг: МУ-ын ЗГ нь 100 хувиас 34 хувийг нь эзэмших үү, 80 хувиас 34 хувийг нь эзэмших үү гэдэг дэнслүүр дээр байна
Оюутолгойн бүлэг ордыг ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг, үйл ажил...
8 цагийн дараа
Хадгаламж зээлийн 7 хоршоо дотоодын банкнаас 600 орчим сая төгрөгийн эх үүсвэр татжээ
Хадгаламж зээлийн 7 хоршоо /ХЗХ/ 2025 оны 3 дугаар улиралд дотоодын банк болон санхүүгийн байгууллагаас 632 сая 660 мянга 92 төгрөг...
7 цагийн дараа
ГИХГ: Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
Монгол Улсад ажил хэргийн зорилгоор богино хугацаагаар ирэх гадаадын иргэдийн эрх зүйн баталгааг хангах, хөрөнгө оруулалтыг татах, з...
6 цагийн дараа
Токиогийн “Их дуулга”-аас О.Уранбаяр хүрэл медаль хүртлээ
Олон улсын жүдо бөхийн холбооноос зохион байгуулдаг “Их дуулга” тэмцээн өнгөрөгч амралтын өдрүүдэд Япон улсын Токио хотод боллоо. “И...
6 цагийн дараа
Монгол луувангийн үнэ тогтвортой байна
Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт байрладаг 17 хүнсний зах, худалдааны төвд худалдаалагдаж буй 36 нэр төрлийн хүнсний бараа бүтээгдэ...
5 цагийн дараа
Сэтгэгдлүүд



