мэдээ
Уул уурхайн сайд асан Д.Ганхуяг: МУ-ын ЗГ нь 100 хувиас 34 хувийг нь эзэмших үү, 80 хувиас 34 хувийг нь эзэмших үү гэдэг дэнслүүр дээр байна

Админ
2025 оны 12 сарын 08

Оюутолгойн бүлэг ордыг ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх УИХ-ын хянан шалгах түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол болж байна. Энэ үеэр гишүүд дуудагдан ирсэн гэрчүүдээс асуулт асууж, хариулт авч байна.
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: -Хянан шалгах түр хорооны гишүүд мөрдөн байцаагчид биш. Нөгөө талд буюу гэрчээр оролцогчид мөн гэмт хэрэгтэн биш гэдгийг онцлон хэлье ээ. 2008 оны эдийн засгийн нөхцөл байдлыг бодох ёстой. Тухайн үед дэлхийн эдийн засгийн хямрал явагдаж байсан. Үүнээс Монгол Улс яаж гарах вэ гэдэг асуудлыг хөндөж байсан санагдаж байна. Тухайн үеийн эдийн засгийн нөхцөл байдлыг надаас илүү М.Зоригт сайд тайлбарлах нь илүү дээр болов уу гэж бодож байна. Уул, уурхайн сайд асан Д.Ганхуягаас асууя. 2013 оны дөрөвдүгээр сарын 10-ны өдөр гаргасан Оюутолгойн бүлэг ордын хил хязгаарыг тогтоон хавсралтаар хүргүүлсэнтэй холбоотой асуудлаар 2013 оны есдүгээр сард өөрийн тушаалаар өөрчлөлт оруулсан байна.
Уул уурхайн сайд асан Д.Ганхуяг: -Ард түмний төлөөлөлж төрийн эрх барих УИХ-ын үйл ажиллагаанд гэрчээр оролцож байна. Энэ утгаараа төрөө барилцаж байна гэж ойлгож байна. Онтре гоулдын асуудал Монголын Засгийн газар Онтре гоулдын хоёр Хайгуулын лицезийн талбайн баялгийн ашгаас 100 хувиас 34 хувийг нь эзэмших үү, 700-80 хувиас 34 хувийг нь эзэмших үү гэдэг дэнслүүр дээр байна гэж үзэж байна.Тухайн үед 100 хувиас 34 хувийг эзэмшинэ гэж тооцоод үзэхээр 80 хувиас 34 хувийг эзэмшсэнээс 1.4 тэрбум ам.долларын илүү ашиг МУ-ын ЗГ-т орохоор байсан.Гэвч өнөөдөр алтны үнэ тэр үеэс 3.3 дахин, зэсийн дундаж 40 хувиар өсчихсөн байна.
УИХ-ын 2007 оны 27 дугаар тогтоол, 2009 оны 57 дугаар тогтоол мөн Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээнд МУ-ын ЗГ-ын эзэмшилийг Оюутолгойн бүлэг ордын 34 хувиар тогтоосугай гээд заачихсан байдаг.
Энэ Онтре гоулдын 2 хайгуулын лиценз нь Оюутолгойн бүлэг ордод зүй ёсоор ордог.УИХ-аас гарсан аливаа шийдвэр хууль учраас 2009 оны Эрдэс баялаг эрчим хүчний яам, АМХЭГазар, Эрдэс баялагын мэрэгжлийн зөвлөлийн зарим шийдвэрийг нь хүчингүй болгож, зарим шийдвэрийг түтгэлзүүлсэн шийдвэрийг 2013 оны өвөл Уул уурхайн яамнаас гаргаж байсан.

Товчхондоо ийм байна.
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: -Хэрэв Оюутолгойн гэрээ хийгдээгүй байсан бол дэлхийн эдийн засгийн хямралд Монгол Улс ямар хэмжээнд өртөх байсан бэ. Энэ чиглэлээр урьдчилсан тооцоолол та бүхэн тухайн үед гаргаж байсан уу.
Эрдэс баялаг эрчим хүчний сайд асан М.Зоригт: -2008 оны зунаас эхлээд дэлхийн засгийн хямрал гүнзийрсэн. Энэ оюутолгойн гэрээг байгуулж байх үе буюу 2009 онд дэлхийн эдийн засгийн хямрал ид өрнөж байсан. 2009 онд манай улсын эдийн засгийн өсөлт хасах хувьтай гарч байсан санагдаж байна. Ерөнхийдөө ажлын байр, төсвийн орлого гээд бүх зүйл тасарч байсан үе. Тухайн үед манай улсын нэг өрхөд ноогдох мөнгөн орлого 326 ам.доллар байсан. Энэ нь эрчимтэйгээр буураад суларч байх үед уул уурхайн томоохон төслүүд хөдөлж, улмаар 2012 онд нэг өрхөд ноогдох мөнгөн орлого 627 ам.доллар болж өссөн байдаг. Нэг зүйл санахад энэ гэрээнүүдийн хөрөнгө оруулалт нь орж ирж байснаас биш төсвийн орлого нь орж ирээгүй байсан.
Уул уурхайн сайд асан Д.Ганхуяг: -Шинэчээч үнэн бодит байдлыг хэлэв үү дээ гэж сонслоо.
Ер нь бол “ өөрөө унасан хүүхэд уйлдаггүй” гэдэг шиг 2009 онд Х лицензийг А лиценз болгож өгч байхдаа л Онтре гоулдын 2 хайгуулын талбайд илэрсэн, нөөц тогтоогдсон баялагын 34%-ийг эзэмших эрх нь МУ-ын ЗГ-т байх учиртайг баталгаажуулах учиртай байсан. Гэтэл 2009 онд А лицензийг
зүгээр олгочихсон байдаг.
Тиймээс 2013 онд Уул уурхайн сайдын тушаалаар А лиценз олгосон шийдвэрийг нь түдгэлзүүлсэн.
Дараа нь гарсан тушаал нөөцийг нь хүлээж авч болно, харин ашиглалтын лиценз олгох үйл ажиллагааг түдгэлзүүлсэн шийдвэр хэвээр байх учиртай гэсэн шийдвэр байх учиртай.
2016 оныг хүртлэх УИХ-аас гарч байсан бүх шийдвэрт Оюу толгойн бүлэг орд дахь Онтре гоулдын 2 хайгуулын талбайд илэрсэн, баялагын нөөцийн 34%-ийг эзэмших эрх нь МУ-ын ЗГ-д хадгалагдана гэсэн ганцхан агуулгатай байсан.
Тэрнээс энэ баялагийн нөөцийн 70-80%-г МУ-ын ЗГ эзэмшинэ гэсэн шийдвэр УИХ-аас гарч байгаагүй гэдгийг л хэлэх байна.
Уул уурхайн сайд асан Д.Ганхуяг: МУ-ын ЗГ нь 100 хувиас 34 хувийг нь эзэмших үү, 80 хувиас 34 хувийг нь эзэмших үү гэдэг дэнслүүр дээр байна
Оюутолгойн бүлэг ордыг ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг, үйл ажил...
7 цагийн дараа
Хадгаламж зээлийн 7 хоршоо дотоодын банкнаас 600 орчим сая төгрөгийн эх үүсвэр татжээ
Хадгаламж зээлийн 7 хоршоо /ХЗХ/ 2025 оны 3 дугаар улиралд дотоодын банк болон санхүүгийн байгууллагаас 632 сая 660 мянга 92 төгрөг...
6 цагийн дараа
ГИХГ: Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
Монгол Улсад ажил хэргийн зорилгоор богино хугацаагаар ирэх гадаадын иргэдийн эрх зүйн баталгааг хангах, хөрөнгө оруулалтыг татах, з...
5 цагийн дараа
Токиогийн “Их дуулга”-аас О.Уранбаяр хүрэл медаль хүртлээ
Олон улсын жүдо бөхийн холбооноос зохион байгуулдаг “Их дуулга” тэмцээн өнгөрөгч амралтын өдрүүдэд Япон улсын Токио хотод боллоо. “И...
5 цагийн дараа
Монгол луувангийн үнэ тогтвортой байна
Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт байрладаг 17 хүнсний зах, худалдааны төвд худалдаалагдаж буй 36 нэр төрлийн хүнсний бараа бүтээгдэ...
4 цагийн дараа
Сэтгэгдлүүд



