мэдээ
Ой, хээрийн түймэрт 70.172 га талбай өртжээ DNN.mn

Админ
2024 оны 4 сарын 16

137

Улсын хэмжээнд өчигдрийн байдлаар Булган, Дорнод, Сүхбаатар, Сэлэнгэ, Ховд, Хөвсгөл, Хэнтий зэрэг найман аймгийн 18 суманд 29 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдэж, 70172 га талбай өртсөн байна.
Сүүлийн арван жилийн хугацаанд буюу 2010-2021 оны дунджаар ой, хээрийн түймрийн улирлын үргэлжлэх хугацаа 225 хоног буюу жилийн 61.6 хувийг эзэлж байгаа юм. Хаврын хуурайшилттай, салхи, шуургатай үед ой, хээрийн гал түймэр гарсан тохиолдолд маш хурдан тархах, шаталтын талбай ихсэж улмаар унтраах ажиллагаанд хүндрэл учруулан, хүн, мал, ан амьтан, эд хөрөнгө, байгаль экологид хохирол их учруулдаг ажээ.
Тиймээс ой, хээрт зорчихдоо асаасан галын үнс нурам, татсан тамхины галыг бүрэн унтраах, халуун үнс, нурмыг тусгайлан бэлдсэн тагтай саванд хийх, айл өрхүүд хог, өвсийг ил задгай шатаахгүй байх, шашны зан үйл хийхдээ арц, хүж, зул, асааж орхихгүй байх, агнуур хийхдээ галт сум хэрэглэхгүй байх, түймрийн аюултай улиралд хог, хаягдлыг зөөж тээвэрлэх, хаяхдаа гал түймрийн аюулгүй байдлыг хангаж сум, дүүргийн Байгаль хамгаалагчийн хяналтын дор гүйцэтгэх зэргээр ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг ОБЕГ-аас анхааруулж байна.





Өсвөрийн Улсын аварга шалгаруулах тэмцээн “Буянт-Ухаа” cпорт ордонд эхэллээ
2025 оны Монгол улсын аварга шалгаруулах өсвөрийн тэмцээнд оролцохоор 21 аймаг, есөн дүүргээс шилдэг жүдочид хүрэлцэн ирлээ. Тэмцээн...
8 цагийн дараа
Өнөөдөр “Монгол генералын өдөр”
1944 оны энэ өдөр БНМАУ-ын Ардын сайд нарын Зөвлөлийн тогтоолоор цэргийн гарамгай 11 зүтгэлтэнд цэргийн дээд цол буюу генерал цолыг ...
7 цагийн дараа
Төмөр замын дээд сургуулийн уулзвараас Гранд плазагийн уулзвар хүртэлх авто замыг шөнийн цагаар хааж, шинэчилнэ
Төмөр замын дээд сургуулийн уулзвараас Гранд плазагийн уулзвар хүртэлх авто замыг шөнийн цагаар хааж, шинэчилнэ Баянгол дүүргийн 2 д...
7 цагийн дараа
Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шигийг Д.Сүхбаатарын талбайд угтан авлаа
Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан гэргий Д.Бямбасүрэнгийн хамтаар Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Бүгд Найрамдах Солонг...
7 цагийн дараа
Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн агсан Пап Францистай салах ёс гүйцэтгэх ёслол болов
Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн агсан Пап Францистай салах ёс гүйцэтгэх ёслол Ватикан хотын Гэгээн Петрийн талбайд болов. Ёслолын...
7 цагийн дараа
Сэтгэгдлүүд