Улаанбаатар

weather

Loading weather data...

4 сарын 28

Валютын ханш

value

мэдээ

А.Мөнхболд: Бид автотээврээ Монголын төр, улстөрчдөөс хамгаалах хүндхэн цаг үетэй нүүр тулсан

trend

Админ

img

2025 оны 4 сарын 28

img

36

news-img

Монголын тээвэр логистикийн түншлэл мэргэжлийн холбооны ерөнхийлөгч А.Мөнхболдтой Хятадын тээвэрлэгч манай улсын дурын цэгээс тээвэрлэлт хийх боломжтой болсон талаар ярилцлаа.


-Та Хятадын тээвэрлэгч манай улсын дурын цэгээс тээвэрлэлт хийх боломжтой болсон асуудлыг “Хууль тогтоох үйл ажиллагаанд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх нь” хэлэлцүүлэг дээр дэлгэсэн. Энэ талаар ярихгүй юу?

-Өнөөдөр Автотээврийн салбар үүсэн хөгжсөнийхөө 100 жилийн ойг тэмдэглэх гэж байна. Харамсалтай нь энэ салбар үндсэндээ нуран уналаа. Олон улсын автотээврийн харилцааны тухай хэлэлцээрийг Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар 2023 онд баталсан. Хятадын тээвэрлэгч манай улсын дурын цэгээс тээвэрлэлт хийх боломжтой энэ хэлэлцээр хүчин төгөлдөр болжээ. Ерөнхийдөө уг хэлэлцээрээр Хятадын тээвэрчид Монгол руу, Монголын тээвэрчид Хятад руу тээвэр хийх эрхийг нээсэн гэж байгаа юм.

Гэтэл бодит амьдрал дээр манай тээвэрчид Хятадын нутгаар тээвэр хийх боломжгүй. Яагаад гэвэл манай тээврийн хэрэгсэл Хятадын стандартад нийцэхгүй. Бас даатгалын асуудал хөндөгдөөд ирэхээр тээвэр хийх ямар ч боломжгүй. Иймээс энэ хэлэлцээр Хятадын тал манай улсад дураараа тээвэр хийх боломжийг нээж өгч байгаа юм. Өмнөх Автотээврийн хэлэлцээрээр Монгол, Хятадын тал харилцан яг тэнцүү зайд тээвэр хийдэг байсан. Нэг ёсондоо тээвэр зохион байгуулалт 50:50 харьцаатай байлаа. Гэтэл манай гэнэн дарга нар Хятадын тээвэрчдэд хэт хатуу шаардлага, виз тавьснаар тэд Монголын хил орчимд тээвэр хийх боломжгүй болсон. Тиймээс хятадууд Монголд компани байгуулж улс хоорондын тээвэр хийх боллоо. Тэд манай улс хоорондын тээврийн зах зээлийн 80 гаруй хувийг эзэлж байна. Аливаа улс тээвэр, логистикоо бусад улсад алдвал эдийн засгаа бүрэн алддаг. Энэ бол аксиом. Монголын төр тээвэр, логистикоо алдах бүх боломжийг бүрдүүллээ. Манай тээвэрчид үүнийг зүгээр хараад суухгүй. Бид тээврээ аврах зайлшгүй шаардлагатай тулгарч байна.

-Манай тээврийн салбарт улс хоорондын автотээвэр хэр жин дардаг вэ?

-Манай улсын бүх төрлийн тээврийн ДНБ ойролцоогоор 7-8 их наяд төгрөг байдаг. Үүнд улс хоорондын автотээвэр, ялангуяа нүүрсний экспортын тээвэр чухал байр суурьтай. Гэтэл Монголбанкны ерөнхийлөгчийн мэдэгдсэнээр 700 сая долларын нүүрсний тээврийг Хятадын тээвэрлэгчдэд алдсан. Энэ нь манай тээврийн салбарын 30 хувьтай тэнцэж байна. Зарим нэг улстөрчдийн мэдэгдэж байгаагаар энэ тоо хоёр дахин өссөн гэсэн. Тэгвэл энэ нь манай тээврийн салбарын ДНБ-ий 60 хүртэлх хувийг эзэлнэ гэсэн үг. Монгол улс далайд гарцгүй, дэд бүтэц сул хөгжсөн орон. Тиймээс манай тээврийн салбарт автотээвэр маш чухал үүрэгтэй. Автотээвэр дангаараа нийт тээврийн 70 хувийг эзэлж байна шүү дээ. Улс орны эдийн засгийг нуруундаа үүрч байгаа тээврийн салбарын талаар төрөөс баримтлах бодлого гэж байхгүй. Үүнээс үүдэн бараа бүтээгдэхүүнд шингэх тээврийн зардал 35-40 хувийг эзэлж байна. Энэ нь АНУ, Япон, Солонгос, Герман зэрэг хөрш орнуудтай харьцуулахад даруй гурав дахин өндөр шүү. Тиймээс манай улсын бараа үйлчилгээний үнэ, инфляц өндөр, аж үйлдвэр хөгжих боломжгүй байгаа. Мэдээж үүн дээр эрчим хүчний өртгийг нэмбэл бизнес эрхлэх боломж маш хязгаарлагдмал байх жишээтэй.

-Автотээврийн тухай баримтлах тодорхой бодлого байхгүй гэж үү?

-Ер нь бол 1996 онд баталсан Автотээврийн тухай хууль өнөөгийн нөхцөл байдлыг зохицуулах ямар ч боломжгүй болсон. Монголын тээвэр, логистикийн түншлэл мэргэжлийн холбооны зүгээс Автотээврийн 2030 он хүртэлх стратеги, Автотээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж холбогдох яаманд хүргүүлсэн. Харамсалтай нь жил гаруйн хугацаа өнгөрчээ. Манай улсад худалдаа, тээвэр, логистикийн бодлого байхгүй. Гэтэл бидэнтэй худалдаа хийдэг бүх улс ийм бодлого, хуультай. Манай улстөрчид чөлөөт худалдааны гэрээ байгуулах тал дээр түлхүү анхаарч байгаа болохоос дотоодын худалдаа, тээвэр, логистикийн ААН-ийн чадавхын талаар ямар ч ойлголтгүй. Ерөнхийдөө хувийн хэвшлийг шууд Оросын баавгай, хятад лууны ам руу түлхэж байна. Энэ бол улсынхаа эдийн засгийг сүйрүүлж байгаа харалган шийдвэр.

-Энэ шийдвэр тээвэрчдэд хамгийн хүнд тусч байна уу?

-Мэдээж. Ямар ч судалгаа тооцоогүй, мэргэжлийн холбоонуудаас санал авахгүйгээр гаргасан энэ шийдвэр тээвэрчдэд хамгийн хүнд тусч байна. Тээврийн салбарт нийт 248 мянга орчим хүн ажиллаж, амьжиргаагаа залгуулдаг. Тээврийн тарифын бодлого байхгүй учраас өнөөдөр тээвэрчид хямд тарифаар “машинаа идэж” амьдарч байна шүү дээ. “Машинаа идэх” гэдэг нь зээлээр авсан ачааны машиныхаа зээлийг төлөхийн тулд ямар ч ашиггүй тээвэр хийж байгааг хэлдэг юм. Жишээлбэл, Эрдэнэс Таван толгой компанийн нүүрс тээврийн тендерт ямар ч ашиггүй үнээр тухайн гэрээг аргагүй эрхэнд авч байна. Ингэснээр тээвэрчид бүрэн дампуурах зам руугаа орсон. Дарга нар зөвхөн төрд ашигтай гэрээ хийж байгаа болохоос тээвэрчдийн ашиг орлогыг огт тооцохгүй юм. Жинхэнэ мөлжлөгийн гэрээг тулгаж байна шүү дээ.

Манай улс хэзээ хөгжих вэ гэхээр хувийн хэвшлийн ашигт ажиллагааг хангах тарифын бодлого болон гадаадын төвлөрсөн төлөвлөгөөт хөршүүдийн хорт бодлогоос өөрсдийгөө хамгаалсан цагт. Ийм арга хэмжээ авсан үед хувийн хэвшил хөгжиж, нийгэмд дундаж давхарга бүрдэнэ. Мөн Монгол Улсад хүмүүнлэг ардчилсан нийгэм бий болно.

-Уг хэлэлцээрийн сөрөг үр дагавраас урьдчилан сэргийлэх арга зам бий юу?

-Улс хоорондын автотээврийг хятадуудад алдах нь ойлгомжтой байгаа. Гэхдээ арга зам бий. Мэргэжлийн холбоо Хятадын тээвэрчидтэй учраа олж чадна. Гагцхүү төр битгий оролцооч гэж гуйя. Бид В2В харилцаа үүсгээд зах зээл дээрээ тохирч чадна. Олон улсын, улс хоорондын, хот хоорондын, хотын тээвэр зохион байгуулалтыг төр хийж чадахгүйгээс гадна хүний нөөц байхгүй. Ганц гаргалгаа нь ЗГХЭГ-ын дарга Н.Учралын санаачилж батлуулсан “Мэргэжлийн холбоодын эрх зүйн байдлын тухай хууль” байгаа юм. Өөрөөр хэлбэл, мэргэжлийн холбоонууд салбарын бодлогын хэрэгжилтээ хариуцаж байж зөв голдиролд орно.

Төмөр замын транзитын гэрээ гэж байгаа. Түүнээс болж төмөр замын тээврийн үйлчилгээ үзүүлэх боломжгүй. Бид ОХУ-д төмөр замын транзит тээврийн зах зээлээ алдсан. Үлдсэн ганц иргэний агаарын тээврийг онгоцны түлшээр дамжуулан боомилж мэдэхээр үйл явдлууд өрнөж байна. Бид тээврээ Монголын төр, улстөрчдөөс хамгаалах хүндхэн цаг үетэй нүүр тулсан.

А.Даваадулам

 

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

“Дархлаажуулалтын 7 хоног” үргэлжиж байна

Дэлхийн “Дархлаажуулалтын 7 хоног”-ийг 2012 оноос хойш жил бүрийн дөрөвдүгээр сард зохион байгуулж ирсэн. Халдварт өвчин...

img

8 цагийн дараа

БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалангийн урилгаар Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шигийн Монго...

img

8 цагийн дараа

Н.Ганибал: “Гал”-тай асуудлыг АН-ын сайдууд л барьж авч хийнэ. Өөр хэн хийнэ гэж…

Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Ганибалтай ярилцлаа. -Ардчилсан намын Их хурал нэлээд хугацаанд хуралдаагүй. Намын ҮБ...

img

7 цагийн дараа

Дөрөвдүгээр сарын 28, 29-нд Богд уул руу гарахгүй байхыг зөвлөж байна

Иргэн та тэжээвэр нохойгоо байнгын хараа хяналтдаа байлгаж, бусдад гэм хор учруулахаас урьдчилан сэргийлэх үүрэгтэй тул хуульд зааса...

img

7 цагийн дараа

ОБЕГ: Аюулт үзэгдэл, ослын 173 удаагийн дуудлага бүртгэгдлээ

Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт нийслэлийн найман дүүрэг, 20 аймгийн 42 суманд аюулт үзэгдэл, ослын 173 удаагийн дуудлага бүртг...

img

7 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд