Улаанбаатар

weather

Loading weather data...

4 сарын 28

Валютын ханш

value

мэдээ

БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо

trend

Админ

img

2025 оны 4 сарын 28

img

17

news-img

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалангийн урилгаар Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шигийн Монгол Улсад хийж буй албан ёсны айлчлал үргэлжилж байна.

Айлчлалын хүрээнд хүндэт зочид өнөөдөр /2025.04.28/ “Чингис хаан” үндэсний музейд зочилж, “Монголын эртний төрт улс”, “Их Монгол Улс” танхимаар орж, Их эзэн Чингис хааны суу алдар, агуу их түүхэн үйл хэргийг сурвалжлан судлах, түгээн дэлгэрүүлэх, алдаршуулан мөнхжүүлэх, төрт ёсны үнэт өвийг бэхжүүлэх зорилгоор бүтээгдсэн “Их хааны өргөө” дэх Их эзэн Чингис хааны алтан хөшөөг үзэж сонирхов.

Хүндэт зочдыг “Чингис хаан” үндэсний музейн захирал, академич С.Чулуун угтан авч, “Монголын эртний төрт улс” танхим дахь үзмэрүүдийг танилцуулсан. Тэрбээр, манай хоёр улс 2000 жилийн тэртээгээс гүнзгий харилцаатай байсныг дурдаад, сүүлийн 30 жилийн хугацаанд Монгол, Солонгосын археологичдын хамтарсан баг Хүннүгийн археологийн судалгаанд томоохон дэвшил гаргасныг онцолсон юм. Тухайлбал, хамтарсан судалгааны баг Төв аймгийн Баянжаргалан сумын нутгаас Хүннүгийн хаадын зуны ордныг илрүүлснийг тодотгосон.

Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг тэргүүтэй төлөөлөгчид Их эзэн Чингис хааны алтан хөшөөг үзэж сонирхсон гадаадын анхны хүндэт зочид болж буйг “Чингис хаан” үндэсний музейн захирал онцлон тэмдэглэв.

Монголын талаас Улсын Их Хурлын гишүүн, Монгол-БНСУ-ын парламентын бүлгийн дэд дарга П.Батчимэг болон албаны бусад хүмүүс байлцав хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв. 

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Газартай холбоотой 11 үйлчилгээг E-Mongolia системээс авах боломжтой

Газартай холбоотой 11 төрлийн үйлчилгээг E-Mongolia системээс аваарай. -Шинээр газар эзэмших эрх авах хүсэлт гаргах -Газар эзэмших э...

img

6 цагийн дараа

НӨАТ-ын нэгдүгээр улирлын буцаан олголтыг нөгөөдрөөс иргэдийн дансанд шилжүүлнэ

НӨАТ-ын буцаан олголтыг улирал тутам олгодог. Тодруулбал, НӨАТ-ын буцаан олголтыг; 1-р улирлын буцаан олголтыг дөрөвдүгээр сард, 2-р...

img

6 цагийн дараа

“Дархлаажуулалтын 7 хоног” үргэлжиж байна

Дэлхийн “Дархлаажуулалтын 7 хоног”-ийг 2012 оноос хойш жил бүрийн дөрөвдүгээр сард зохион байгуулж ирсэн. Халдварт өвчин...

img

6 цагийн дараа

БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалангийн урилгаар Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шигийн Монго...

img

5 цагийн дараа

Н.Ганибал: “Гал”-тай асуудлыг АН-ын сайдууд л барьж авч хийнэ. Өөр хэн хийнэ гэж…

Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Ганибалтай ярилцлаа. -Ардчилсан намын Их хурал нэлээд хугацаанд хуралдаагүй. Намын ҮБ...

img

5 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд