гадаад
Мишустины танхим DNN.mn

Админ
2024 оны 5 сарын 14

286

Михаил Мишустин Оросын Засгийн газрыг 2020 оны эхнээс удирдаж байгаа билээ. Тэгвэл Владимир Путин Ерөнхий сайдаа “голын гарам” дээр сольсонгүй. Энэ тухай Москвагийн цагаар өглөөний таван цагт Төрийн Думын дарга Вячеслав Володин өөрийн Telegram сувагтаа “Владимир Путин Ерөнхий сайд Михаил Мишустиныг нэр дэвшүүлэх хүсэлтийг парламентад өргөн мэдүүлсэн”гэж мэдэгдэв.
Ихэвчлэн ийм мэдээг Кремль өөрөө албан ёсны вэб сайтдаа ажлын цагаар мэдээлдэг байсан билээ. Харин үдээс хойш Төрийн Дум Ерөнхий сайдыг батлав. Парламент дахь таван бүлгийн дөрвийнх нь депутатууд 375 саналаар Мишустиныг дахин томилохыг зөвшөөрөв. Харин Коммунист намын бүлгийн 57 депутат санал хураалтад түдгэлзсэн санал өгсөн байна. Үүний дараа Путин Мишустиныг томилох тухай зарлигт гарын үсэг зурав. Хуулиар Ерөнхий сайд хоёр долоо хоногийн дотор Холбооны зөвлөлтэй зөвшилцөж Тусгай хамгаалалтын алба, Гадаад хэргийн яам, Хууль зүйн яамнаас бусад яамдын сайдад нэр дэвшигчдийг Төрийн Думд санал болгох ёстой юм. Харин Тусгай хамгаалалтын алба, Гадаад хэргийн яам, Хууль зүйн яамны сайдыг Путин өөрөө сонгоно.
Мишустины Засгийн газар хүн ам, бизнесийг дэмжих
өргөн хүрээтэй хөтөлбөрийг санал болгож, түүнийгээ байнга өөрчилж ирсэн байдаг. Гэвч түүний энэ хөтөлбөрүүд Оросын олон компанийн үйл ажиллагааг зогсоосон бөгөөд хүн амын санхүүгийн байдалд орохоос сэргийлж чадаагүй юм. Мөн цар тахлын үеийн Оросын “спутник” вакциныг долоон удаа тариулсан гэж мэдэгдэж байсан улстөрч Жириновскийгоос авахуулаад зарим тооцоогоор сая орчим хүний аминд хүрсэн Оросын хэт их нас баралтыг бий болгосон билээ. Коронавирусийн дараа дайн эхлүүлж 2022 оны хоёрдугаар сард Орос Украин руу дайрсан.
Бүрэн хэмжээний энэ дайн барууны хориг арга хэмжээ бий болгож, Орост эдийн засгийн хямрал үүсгэсэн. Мишустин дайнтай холбоотой сэдвүүдээр цэргийн асуудал хэмээн эдийн засгийн мэдээлэл өгөхөөс тойрч ирсэн. Энэ нь ч түүний нэр хүндийг аварсан. Үүнийг Орост “хүсээгүй байгууллага”, “гадаадын агент” гэж хүлээн зөвшөөрөгдсөн ”Медуза” агентлаг “Тэр нэр хүнддээ хэт их санаа зовдог бөгөөд өөрийн имиждээ Путинд “гай” болохгүй байхаар маш болгоомжтой ханддаг” гэж бичиж байв. Мөн Орост “гадаадын агент” гэгддэг “The Bell”-ийн тэмдэглэснээр бусад албаны хүмүүсээс ялгаатай нь Мишустин Украины эзлэгдсэн нутаг дэвсгэрт хэзээ ч очиж байгаагүй аж.
Мишустины кабинет дайны үед бизнесийг дэмжих хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж Оросын эдийн засгийг цэрэгжүүлэх бодлого баримтлан дайн, цэргийн аж үйлдвэрийн цогцолбортой холбоотой эдийн засгийн салбаруудад их хэмжээний мөнгө зарцуулсан. Үүнтэй холбоотойгоор өмч хөрөнгийн дахин хуваарилалт явагдаж Мишустиний танхим Оросоос гарсан компаниуд болон зарим “үнэнч бус” бизнесмэнүүдийн бизнесийг булаан авсан билээ.Үүнийг нь Путин“Орос улс Европын хамгийн хурдан өсөлттэй эдийн засаг болсон” гэж мэдэгдсэн. Харин эдийн засагчид “Оросын эдийн засаг “хэт халалт/стагнац/” руу буюу мөхөл рүүгээ явж байна” гэж дүгнэсэн.
Мишустины Засгийн газар зэрэгцээ буюу далд гэгдэх зарим нь иргэний бараа, зарим нь цэргийн хэрэгцээний бараа нийлүүлдэг импортын сүлжээ бий болгосон. Мишустин бол яах аргагүй дайны үеийн Ерөнхий сайд мөн бөгөөд түүнгүйгээр Оросын эдийн засаг барууны хориг арга хэмжээтэй ийм үр дүнтэй тэмцэж, дайны үеийг тэсэж гарах боломжгүй байсан. Гэвч энэ амжилтын гол шалтгаан нь улсын төсвийн мөнгийг эдийн засагт асар их хэмжээгээр цутгасан явдал байв.
Харин энэ нь хөгжлийн эдийн засаг биш юм. Учир нь бүх нэр хүндтэй эдийн засагчид Орос улсын эдийн засгийн бүтэц аль хэдийнэ ноцтой гажуудсан бөгөөд барууны хориг арга хэмжээ урт хугацаандаа Оросын эдийн засгийг ихээхэн удаашруулж, технологийн хоцрогдолд хүргэнэ гэдэгт санал нэг байгаа билээ





НЭЭЛТТЭЙ ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН УРИЛГА
2025 оны 09 сарын 16 өдөр 1. Тендерийн ерөнхий мэдээлэл. Тендерийн нэр: “Апу Дэйри Сүүний үйлдвэрийн өргөтгөл” төсөл Дотор заслын аж...
8 цагийн дараа
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал үргэлжид ирэх сайн
Аргын тооллын есдүгээр сарын 17, Буд гариг. Билгийн тооллын 26, Найралт эх одтой, шарагчин үхэр өдөр. Өдрийн наран 06:32 цагт мандан...
8 цагийн дараа
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 17 градус дулаан байна
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Цэлмэг. Зөөлөн салхитай. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -3…-5 градус хүйтэн, бусад хэсгээр 0 градус о...
7 цагийн дараа
ТОЙМ: Нийтлэлч Баабарын “Үйлтэй 5 толгой” нийтлэл хэвлэгдлээ
Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаар хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна. “Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт ЦЕГ-ын Хар тамхитай тэмц...
7 цагийн дараа
25 кг нэг шуудай мидлинг 3750 төгрөг, хагас коксон шахмал түлш шуудай нь 5000 төгрөг байна
Нийслэлд энэ жил шахмал түлшний 400 борлуулалтын цэг ажиллана. Өнөөдрийн байдлаар 332 цэг ажиллаж байна. Энэ жилийн тухайд иргэд “HO...
7 цагийн өмнө
Сэтгэгдлүүд