мэдээ
Харааны бэрхшээлтэй иргэд “Монголын нууц товчоо”-г унших боломжтой боллоо DNN.mn
Админ
2024 оны 6 сарын 11
179
Монгол Улсын Үндэсний номын сангийн шинэ салбарын Онцлог хэрэгцээт иргэдийн танхимд харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан “Монголын нууц товчоо” номын нээлт боллоо. Уг номыг Соёлын яамны дэмжлэгтэйгээр яамны харьяа Чингис хааны өв, соёлын хүрээлэн эрхлэн гаргасан ба Монголын Хараагүйчүүдийн Үндэсний холбоо, Брайль болон ярьдаг ном хэвлэх төв хамтран ажиллалаа.
Монголын нууц товчоон нь Монголчуудын төрт ёс, улс төр, хууль цааз, шашин, соёл, оюун сэтгэлгээний онцлог зэргийг багтаасан түүх болон уран зохиолын хосгүй сурвалж билээ. Одоогоос 18 жилийн өмнө буюу 2006 онд Монголын Хараагүйчүүдийн Үндэсний Холбооны санаачлан хэвлэсэн байна. Энэ нь харааны бэрхшээлтэй иргэд түүх, соёлоо судалж, танин мэдэх нэгэн чухал явдал болсон ч өнөө үед уншигчдын хэрэгцээг хангахад хүрэлцэхгүй байна.
Монгол Улсын Үндэсний Статистикийн хорооны 2022 оны судалгаагаар 12696 харааны бэрхшээлтэй иргэн байна. Үүний 9000 гаруй иргэн орон нутагт амьдарч буй юм. Харин 21 аймгийн нийтийн төв номын санд брайл бичгээр хэвлэгдсэн Монголын нууц товчоо одоогоор байхгүй байна. Иймд харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан номын хүрэлцээг нэмэгдүүлэх, Монголчуудын бахархалт үеийн түүх, Эзэн богд Чингис хааны өв соёлыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор кирилл болон брайл бичгийн хосолмол хэвлэлтэй, ярьдаг ном бүхий Монголын нууц товчоог эрхлэн гаргалаа.
Уг номыг Улсын төв номын сан, Улаанбаатар хотын төв номын сан, Монголын Хараагүйчүүдийн үндэсний холбоо, 116-р тусгай сургууль, Налайх, Багануур дүүргийн Соёлын ордны дэргэдэх номын сан, 21 аймгийн нийтийн төв номын сан зэрэг байгууллагуудад түгээлээ.
Л.Баяртулга: Дотоодын улаанбуудайн үйлдвэрлэл буураад байвал манай улсын хүнсний аюулгүй байдал, хангамжид улаан гэрэл асна DNN.m
Гурил, улаанбуудайн импортын татварыг тэглэснээс үүдэн дотоодын гурилын үйлдвэрүүд хүнд байдалд орж, газар тариалангийн салбарт олон...
8 цагийн дараа
Сурагчид дээд ангийн ах, эгч нараа дуурайн электрон тамхи хэрэглэж байна DNN.mn
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас электрон тамхи нь хүний сэтгэн бодох чадвар, ой тогтоолтод сөргөөр нөлөөлдөг хэмээн мэдээлсэн. Я...
8 цагийн дараа
ЗУРХАЙ: Өнөөдөр цагаан хулгана өдөр DNN.mn
Аргын тооллын нэгдүгээр сарын 31, Сугар гариг. Билгийн тооллын 2, Чөдөр одтой, цагаан хулгана өдөр. Өдрийн наран 08:21 цагт мандаж 1...
7 цагийн дараа
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 14 хэм хүйтэн байна DNN.mn
Хур тунадас: 27-нд Халх голын сав газраар, 28-нд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 29-нд төвийн аймгуудын нутгийн зарим газар, гови...
7 цагийн дараа
ТОЙМ: “Монголчууд давааны цаана хоцрох гэж зүтгэдэг нь ямар учиртай байна вэ” хэмээн өгүүллээ DNN.mn
“Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаар хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна. “Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт УИХ-ын гишүүн, УИХ дах...
6 цагийн дараа
Сэтгэгдлүүд