Улаанбаатар

weather

Loading weather data...

6 сарын 30

Валютын ханш

value

мэдээ

Олон улсын өсвөрийн спортын наадмын сагсан бөмбөгийн төрөлд хүрэл медаль хүртлээ DNN.mn

trend

Админ

img

2024 оны 6 сарын 26

img

16

news-img

НҮБ-ын ивээл дор зохион байгуулагддаг „United World Games“ Олон улсын өсвөрийн спортын их наадам Австри улсын Клагенфу.26рт хотод спортын 12 төрлөөр 30 орны 8000 гаруй тамирчид оролцсон тэмцээн 2024 оны зургаадугаар сарын 20-23-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа.

Энэ тэмцээний сагсан бөмбөгийн төрөлд Монгол Улсаас U14 болон U16 насны ангилалд Монгол Улсын аварга “Modun Wolves Basketball Club”-ын „Modun Wolves-Team Mongolia“ хоёр баг тамирчид оролцсоноос Д.Отгонбаатар дасгалжуулагчтай U14 насны баг хэсгийн тоглолтдоо Австри, Нидерланд, Италийн багийг хожиж хэсгээсээ нэгээр гарчээ.

Дараа нь Туркийн багтай тоглож, шөвгийн 16-гаас гарснаар шилдэг наймд үлдсэн байна. Улмаар Герман улсын багтай тоглож шилдэг дөрөвт шалгаран, алтан медалын төлөө АНУ-ийн 1-р багтай тоглон хожигдож, хүрлийн төлөө АНУ-ийн 2-р багийг хожсоноор Хүрэл медалийн болзол хангажээ.

Олон улсын тэмцээний гараагаас амжилттай тавьсан өсвөрийн „Modun Wolves -Team Mongolia“ багийнхан өчигдөр /2024.06.25/ эх орондоо ирсэн байна.

Сагсан бөмбөгийн тэмцээнд 60 гаруй баг өрсөлдсөнөөс АНУ-ын нэгдүгээр баг алт, БНХАУ-ын баг мөнгө, Монгол Улсын хөвгүүд хүрэл медаль хүртжээ.

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Сайн дурын нийгмийн даатгалд 80247 иргэн хамрагджээ DNN.mn

Нийгмийн даатгалын хууль болон гэрээний үндсэн дээр нийгмийн даатгалын санд шимтгэл төлж даатгуулсан  909 189 даатгуулагч байна. Түү...

img

1 цагийн өмнө

Зарим голын усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-25 см нэмэгджээ DNN.mn

Энэ сарын 29-ний өдрийн байдлаар Хэнтий нурууны баруун хажуугаас усжих Хүдэр, Шарын гол, Сөгнөгөр, Туул /Лүн-Заамар/, зүүн хажуугийн...

img

2 цагийн өмнө

Долоодугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөв DNN.mn

Ирэх долоодугаар сард ихэнх нутгаар бороо хур ихтэй байх бөгөөд сүүлийн жилүүдэд гэнэтийн ус ихтэй аадар борооны давтагдал нэмэгдэж ...

img

3 цагийн өмнө

Сэтгүүлч Н.Өнөрцэцэгт холбогдох гэм буруугийн шүүх хурал маргааш болно DNN.mn

Зариг.мн сайтын эрхлэгч, сэтгүүлч Н.Өнөрцэцэгт холбогдох гэм буруугийн шүүх хурал маргааш болно. Тодруулбал, өнгөрөгч зургаадугаар с...

img

4 цагийн өмнө

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь DNN.mn

Долдугаар сард нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн олголтын хуваарийг танилцуулж байна.  

...
img

4 цагийн өмнө

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд