Улаанбаатар

weather

Loading weather data...

7 сарын 02

Валютын ханш

value

мэдээ

Хоршооны зээлээр аж ахуйгаа сайжруулах уу, сумынхаа 100 жилийн ойд гангарах машин авах уу? DNN.mn

trend

НАЙДАНГИЙН НАРВАНЧИН

img

2024 оны 6 сарын 30

img

317

news-img

Өнөө жил 100 сум 100 жилийн ойгоо тэмдэглэнэ. Наадам бүрээр ялангуяа аймаг, сумын тэгш ойдоо зориулаад иргэдийн автомашин авах, шинэчлэх эрэлт, хэрэгцээ эрс нэмэгддэг. Бид өчигдөр “Да хүрээ” захыг зорьж сурвалжилга хийлээ. “Цайз 16”-гаас “Да хүрээ” хүртэл хоёр цаг, буцах замдаа ч мөн адил хугацаанд түгжрэв. Үүнээс автомашин авахаар сонирхож буй хүмүүс олон байгаа нь тодорхой харагдана. Тус захад  өөр өөр загвар, үйлдвэрээс гаралтай 490 төрлийн суудлын автомашин, 150 төрлийн жийп, 38 төрлийн гэр бүлийн машин, 20 төрлийн ачааны автомашин, зургаан төрлийн автобус борлуулагдаж байна. Заавал халуун наранд зах хэсээд байхгүйгээр “dakhuree.mn” сайтаас хүссэн өнгө, загварын машинаа сонирхон худалдан авах боломжтой болжээ.

“Да хүрээ” зах дээр гэр бүлээрээ, найз нөхдөөрөө автомашин сонирхож байгаа хүмүүс элбэг байлаа. Иргэдийн худалдан авах чадвар, ямар машин эрэлттэй байгаа талаар асуухад худалдаачид ийнхүү ярьж байв. “Өвөл бол их зутруу байсан. Малчид саяхнаас л худалдан авалт хийж эхэлж байна. Ганц нэг портер авч байна шүү дээ. Иргэд урьдчилгаа хэдэн төгрөг төлөөд банк бусаар л автомашин авч байна даа. Бэлэн 20, 30 сая төгрөг өгч байгаа хүмүүс нь банк, банк бусаас зээл авч байж л бэлэн мөнгөөр авч байгаа ажиглагдаж байна. Олон сум 100 жилийн ойтой гээд нэлээд машин зарчих байх гэсэн боловч одоогоор нэг их бужигнасан юм алга. Улсын дугаарыг хэвийн олгож байгаа болохоор дөнгөж гаалиас буусан автомашинууд асуудалгүй байна. Сонгуулийн дараа хотод дугаар олголт яах юм бол доо” гэв. Борлуулалт сайтай байгаа машинууд нь приус 20, 30, 40, 41-үүд байна. Дөрөв дэх үеийн буюу приус нь 2015 оноос үйлдвэрлэгдэж эхэлсэн юм. Приус 41 нь 40-ийг бодвол илүү том арын хэсэгтэй нь зарагдахад давуу тал болж байгаа аж. Харин малчдын хамгийн чухал унаа портерын үнэ 19 саяас эхэлж байв. 2005 оны энгийн мотортой портер 21 сая бэлэн мөнгөөр авбал доош ярина. 2012 оны портер 20 сая, 2017 оны портер 28 сая гэх мэт үнэтэй байна.

Наадмаар унах унаагүй байвал хүмүүс муугаар ярина

Энэ үеэр бид Хөвсгөл аймгийн Мөрөн сумаас автомашин авах гэж ирсэн гэр бүлтэй ярилцлаа.


-Мал ахуйдаа хэрэглэх гэж портер авах гээд сонирхож явна уу?

-Манайх нэг пробокстой. Одоо харин нэг портер авчих санаатай явна. Нүүдэл суудал хийхэд хүнээс царай алдаад байхгүй. Манай бага хүү маань хэдэн жилийн өмнө машины үнэ буурч байна гээд машинаа зараад баахан койн гэдгийг нь авсан. Тэгээд мөнгөө салхинд туучихсан нөхөр байгаа. Одоо бага хүүгийнхээ нэр дээр зээл авч өөрт нь машин авах гэж байна.

-Бэлэн мөнгөөр авах гэж байна уу. Хоршоонд нэгдэж зээл авсан уу?

-Шинэ хоршоо хөдөлгөөний хүрээнд байгуулагдсан хоршоог чадавхжуулах сургалт манай Хөвсгөл аймагт болсон. Зөндөө хүн ирж суусан шүү дээ. Сургалтаар гишүүдэд хоршооны зээлийн эргэн төлөлт, нягтлан бодох бүртгэл зэрэг зүйлсийн талаар мэдээлэл өгсөн.

-Хоршоонд нэгдвэл 50 сая хүртэлх зээл авах боломж үүсэх юм байна лээ?

-Хоршоонд 60 сая хүртэлх зээлийг 60 сарын хугацаатай олгоно гэсэн байсан. Манайх бага хэмжээгээр зээл авсан. Манайх энэ жил ойгүй ч гэлээ бид чинь 100 жилийн ой болох сумдаар явна шүү дээ. Төрөл садан, ангийн найз нөхдийн нийллэг болно. Тийм байхад муу машинаа сайжруулаагүй байвал хүн амьтан юу гэж ярих билээ. Тэгээд боломж олдож байгаа дээр нь дэмий мөнгөө үрчих биш хэрэг болох, хөрөнгө болох зүйлсэд зарцуулах хэрэгтэй байлгүй яахав. Тэгээд бага хүү нь нөгөө пробокстойгоо явж байна лээ гэж хүмүүс шивэр авир хийнэ. Наадмаар унах унаагүй байвал хүмүүс муу ярина.

-Хоршооноос зээлсэн мөнгөө аж ахуйдаа зарцуулахгүй юм уу. Шууд машин авах уу?

-Одоо морь унаад мал хариулах, адуунд явах хэцүү. Мотоцикл нь амар. Манайх бол заримдаа пробоксоороо хонь дээрээ очоод эргүүлчихдэг. Бороотой, цасан шороон шуургатай үед хониныхоо салхин доор машинтайгаа очоод зогсчихно. Тэгвэл ядаж салхиа дагаж уруудаад байхгүй. Орой бүр морь аргамжаад, өглөө бүр аргамжаанаас нь авч ирж эмээллээд унах чинь нас дээр гарсан над шиг хүмүүст хэцүү ажил даа. Морь унаж хонинд явдаг хүүхэд ховор болжээ. Эмнэг адуу  сургадаг, гаршуулдаг хүн маань хот газар бараадаад олон жил болж байна. Цөөхөн үлдсэн хэдэн номхон адуугаа хааяадаа л нэг барьж унана. Машин тэрэггүй бол хэцүү, нүүж суухаас өгсүүлээд. Тиймээс машин авах чинь харин ч хамгийн хэрэгтэй нь. Ямар хотын хүмүүс шиг тансаглах гэж, нэгнийхээ дээр доор гарах гэж байгаа биш.

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

“УБТЗ” ХНН: Энэ оны эхний хагас жилд тээвэрлэсэн ачаа өнгөрсөн оныхоос өссөн DNN.mn

Энэ жил 75 жилийнхээ ойг тэмдэглэж байгаа “Улаанбаатар төмөр зам” ХНН энэ оны эхний хагас жилийн байдлаар 16.4 сая тонн ачаа тээвэрл...

img

3 цагийн дараа

Ц.Мандхайхатан: Энэ удаагийн сонгуульд нам эвсэл, нэр дэвшигчид 66 тэрбум төгрөг зарцуулсан байна DNN.mn

“Бодлогод залуусын хяналт” ТББ-аас сонгуулийн зардлын үйл явцад хяналт тавьж байгааг мэдээллээ. Сонгуулийн зардал, санхүүжилтийн ил ...

img

3 цагийн дараа

Н.Номтойбаяр: Үндэсний эвсэлд хамтрах урилга ирээгүй. МАН дангаараа Засгийн газар байгуулах ёстой DNN.mn

Шинээр сонгогдсон УИХ-ын 126 гишүүний тангараг өргөх ёслол Төрийн ордонд боллоо. Тус ёслолын үеэр УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр цаг үеи...

img

2 цагийн дараа

Наадмын өдрүүдээр буюу долоодугаар сарын 10, 11-ний өдрүүдэд бороо орно DNN.mn

Улаанбаатар хотын ойрын өдрүүдийн болон баяр наадмын үеийн цаг уурын төлөв байдлыг ЦУОШГ-ын Урьдчилан мэдээлэх хэлтсийн Ахлах мэргэж...

img

2 цагийн дараа

“THE HU” хамтлаг зочин уран бүтээлчдээ зарлалаа DNN.mn

“Хүннү рок” урсгалыг үндэслэгч, Монгол үндэстний хөгжмийг рок дуугаралттай хослуулан Дэлхий дахинаа өөрийн өнгө төрхийг ...

img

2 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд