Улаанбаатар

weather

Loading weather data...

6 сарын 30

Валютын ханш

value

мэдээ

“Евро 2024”-ийн хэсгийн шатны сүүлчийн тойргийн тоглолтууд үргэлжилсээр DNN.mn

trend

Админ

img

2024 оны 6 сарын 27

img

1

news-img

Европын хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн ид өрнөж байна. Үүний хажуугаар Копа Америка буюу Америк тивийн аварга шалгаруулах тэмцээн эхэлж, цэнхэр гариг хөлбөмбөгөөр амьсгалж байна.

Ийм үед “Евро 2024” тэмцээний эргэн тойронд өрнөж буй үйл явдлаас тоймлон хүргэж байна.


ФРАНЦ 1-1 ПОЛЬШ

Францын шигшээ баг Польштой эвийн гэрээ байгуулж, ганц оноо авснаар хэсгээсээ хоёрдугаар байраар хасагдах шатанд шалгарлаа. Авууштай нь, Мбаппе гоол оруулсан явдал. Хэдийгээр Мбаппе салхийг хагалж, гоол оруулсан ч, Польшийн Левандовски тооны харьцааг тэнцүүлж, тоглолт 1-1 гэсэн харьцаатай өндөрлөсөн юм. Тоглолтын шилдгээр Польшийн хаалгач Лукаш Скорупски нэрлэгдсэн байна. Тоглолтын дараа Францын дасгалжуулагч Дидье Дешам “Бид хэсгээ тэргүүлэхийг хүссэн ч Скорупски тэнд байлаа. Тэр өнөөдөр гайхалтай байсан. Бид долоон боломж үүсгэсэн ч ашиглаж чадсангүй” гэсэн бол Польшийн дасгалжуулагч Михал Пробеж ” Хасагдах шатанд шалгарч чадаагүй нь ичмээр юм. Гэхдээ бид эцсээ хүртэл тэмцэж, сайн өрсөлдөөнийг үзүүллээ. Хөлбөмбөг ингэж л урагшилдаг. Тамирчдынхаа хичээл зүтгэлд талархаж байна” гэжээ.

АВСТРИ 3-2 НИДЕРЛАНД

Австрийн шигшээ баг Франц, Нидерланд, Польш гэсэн хүчирхэг багуудыг ардаа орхиж хэсгээ тэргүүллээ. Өчигдөр л гэхэд Нидерландтай нээлттэй тоглолтыг үзүүлж, таван гоол орсон тоглолтын эцэст Забитцерын гоолоор ялалт байгуулжээ. Ингэснээр тэд хэсгээ тэргүүлж, Нидерландын шигшээ гуравдугаар байраар хасагдах шатанд шалгараад байна. Австрийн дасгалжуулагч Ральф Рангник “Ерөнхийдөө бид хожихын төлөө илүү шунаж, талбай дээр эрчтэй байлаа. Гоол алдсан ч хурдан сэргэж, хүнд байдалд орсонгүй. Бид тоглолтын хэв маягаа хадгалж чадсан” гэсэн бол Нидерландын дасгалжуулагч Роналд Коэман “Бид тоглолтыг муу эхлүүлсэн. Хүчтэй байж чадсангүй. Тоглолтыг эхнээс нь удирдаж чадсангүй. Бид талбай дээрх хариуцлагаа хүлээх болно” гэлээ.

ХОРВАТ 1-1 ИТАЛИ

Хорватын алтан үеийнхэн гэгддэг хөлбөмбөгчид 2018 оны дэлхийн аваргын тэмцээнээс мөнгөн медаль, 2022 оны ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн амжилттай баг. Харин энэ удаагийн Европын аварга шалгаруулах тэмцээнээр Модрич, Перишич, Манжукич, Субасич, Чорлука, Ракитич, Брозович, Ковачич, Ловрен, Крамарич нараар эхэлсэн Хорватын хөлбөмбөгийн алтан үе төгсөж байх шиг. “Евро 2024”-ийн тун ширүүн өрсөлдөөнтэй, үзүүштэй тоглолтыг энэ хоёр баг үзүүлж, хөгжөөн дэмжигчдээ огшоосон юм. Хоёр багийн хаалгач болох Жанлиужи Донаррумма болон Доминик Ливакович нар гайхалтай байсныг хэлэх хэрэгтэй.

Хоёрдугаар үед Хорватаас эхний гоолыг оруулсан. Модричийн торгуулийн цохилтыг Доннарумма хаасан ч гүйцэт цэвэрлээгүй бөмбөг эргэн Модрич дээр ирэн гоол оруулжээ. Ийнхүү Хорват 1-0 гэсэн харьцаатай хожиж, Италийн шигшээ хасагдах шатанд шалгарах эсэх нь эргэлзээтэй болсон үед Спаллетти довтолгооны сэлгээнүүдээ оруулсан. Үндсэн цаг дуусч, шүүгч долоон минутыг нэмж сунгасан үед Калафьоргийн дамжуулалтаар Закканьи гайхалтай гоолыг оруулж, тооны харьцаа тэнцсэнээр Италийн шигшээ хэсгээсээ шалгарч, Хорватын шигшээ гэртээ харих болсон юм.

Италийн ахлах дасгалжуулагч Лучано Спаллетти “Иймэрхүү шийдвэрлэх тоглолтууд төгсгөл хэсэг рүүгээ улам сонирхолтой болдог. Эхний үед бид тааруу байлаа. Хэрэв жаахан хичээсэн бол амжилтад хүрэх байсан. Ялна гэсэн сэтгэхүйгүй ийм үр дүнд хүрэхгүй” гэсэн бол Хорватын дасгалжуулагч Златко Далич “Энэ бидний тэмцээн биш байжээ. Бид хоёр ч торгуулийн цохилт алдлаа. Нэмэлт цагт хоёр ч гоол алдлаа. Бүх нөхцөл байдал бидний гарт байсан” гэжээ.

АЛБАНИ 0-1 ИСПАНИ

Тоглолтын өмнө Испанийн шигшээ баг гарааны 11 тоглогчийнхоо арвыг нь сольж, ганцхан хамгаалагч Лапорте дараалан тоглосон юм. Нэгдүгээр үе эхлээд удаагүй байхад Ферран Торрес гоол оруулж, ерөнхийдөө тоглолтын хувь заяаг шийдчихсэн гэхэд хилсдэхгүй. Үлдсэн хугацаанд Албани алдах зүйлгүй урагш шахаж, довтолсон ч амжилтад хүрсэнгүй. Тоглолт Испанийн ялалтаар өндөрлөжээ. Ийнхүү В хэсгээс Испани болон Италийн шигшээ багууд хасагдах шатанд шалгарлаа.

Испанийн дасгалжуулагч Луис де ла Фуенте ” Тоглолт бүр ширүүн өрсөлдөөнтэй, тоглоход хэцүү байна. Бүх гурван тоглолтдоо хожиж, хаалгандаа гоол алдсангүй. Энэ эрчээрээ л байх хэрэгтэй. Хасагдах шатанд Европын шилдэг 16 баг байх болно. Нэг өдөр хамгийн дээр нь байсан ч дараагийн удаад юу ч биш болж болно” гэсэн бол Албанийн дасгалжуулагч Силвиньо “Тоглогчдоороо, улсаараа бахархаж байна. Бид хоёр дахь удаагаа л Еврод орж байна. Гурван гайхалтай багтай сайн тоглож, эх орноо бахархуулж чадлаа. Бид ийм тэмцээнд олон орох хэрэгтэй” гэжээ.

ШВЕЙЦАРЬ1-1 ГЕРМАН

Хожсон нь хэсгээ тэргүүлэх чухал тоглолтод хоёр баг эвийн гэрээ байгуулснаар Герман хэсгээ тэргүүлж, Швейцарь хоёрдугаар байраар хасагдах шатанд шалгарлаа. Нэг болон хоёрдугаар үед Германы довтолгоо эрчтэй үргэлжилж байсан ч гоол оруулаагүй болохоор Германы дэмжигчид багтаа эргэлзэж эхэлсэн юм. Тоглолтын төгсгөлд Швейцарийн шигшээ баг дахин нэг гоол оруулсан ч отон тоглолт байсан учраас тооцсонгүй. Харин шүүгчийн сунгасан нэмэлт цагийн төгсгөлд Раумын хөндлөн дамжуулалтыг Фулкруг мөргөж, Германы шигшээ баг тэнцээний гоолыг оруулснаар тоглолт өндөрлөсөн байна.

Тоглолтын дараа Швейцарийн дасгалжуулагч Мурат Якин “Хэсэгтээ хожигдоогүйдээ баяртай байна. Бид багаараа хөдөлмөрлөж, зөв санаатай байна. Систем, стратеги ажиллаж, талбайд гарсан тамирчид тун сайн байна. Бид тэмцсэн, их гүйсэн ч хүчтэй өрсөлдөгчийн эсрэг хэцүү байлаа. Том сорилт байлаа” гэсэн бол Германы дасгалжуулагч Юлиан Нагельсманн “Төгсгөлд хүртэх ёстой оноогоо хүртлээ. Мэдээж довтолгооны хөлбөмбөгт эрсдэл үүрч, гоол алдах тохиолдол байдаг. Бид эргэн ирж чадлаа. Бид энэ тэнцээг хүртэх эрхтэй. Швейцарь бол гайхалтай өрсөлдөгч. Сонирхолтой тоглолт байлаа. Сэлгээгээр талбайд гарсан тамирчид чухал гоол оруулж байгаа нь сайн хэрэг. Бид өрсөлдөгчийнхөө гарааг судалж, сэлгээгээрээ тоглолтыг өөрчлөхийг хүссэн” гэжээ.

ШОТЛАНД0-1 УНГАР

Шотланд энэ тоглолтод хожиж байж, дөрвөн оноотой гуравдугаар байраар хасагдах шатанд шалгарах боломжтой байсан бол Унгар хожвол энэ тэмцээний анхны хожлоо аваад зогсохгүй гуравдугаар байраар дараагийн шатанд шалгарах боломж хүртэх байлаа. Тоглолтын төгсгөлд буюу 90+10 дахь минутад сэлгээгээр талбайд гарсан Кевин Чобот гоол оруулснаар Унгарын шигшээ баг ялалт байгуулжээ.

Унгарын дасгалжуулагч Марко Росси ” Нэгдүгээр үед Шотланд бага зэрэг илүү бөмбөг эзэмшсэн. Бид илүү олон боломж үүсгэсэн гэдгээрээ тоглолт эн тэнцүү боллоо. Тэд бөмбөг илүү эзэмшсэн ч агуулгаараа бид энэ хожлыг хүртэх эрхтэй” гэсэн бол Шотландын дасгалжуулагч Стив Кларк “Бид нээлттэй тоглож, эсрэг багтаа сөрөг довтолгоо явуулах боломжийг олголоо. Гэхдээ бид боломж үүсгэсэн. Заавал хожих ёстой гэдэг дарамтад тоглох нь боломж үүсгэх бүрт хэцүү болгож байсан. Хөлбөмбөгийн бурхан бидний талд байх хэрэгтэй байсан ч өнөөдөр байсангүй” гэсэн байна.

 

Н.САРАНЧИМЭГ

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Сайн дурын нийгмийн даатгалд 80247 иргэн хамрагджээ DNN.mn

Нийгмийн даатгалын хууль болон гэрээний үндсэн дээр нийгмийн даатгалын санд шимтгэл төлж даатгуулсан  909 189 даатгуулагч байна. Түү...

img

1 цагийн өмнө

Зарим голын усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-25 см нэмэгджээ DNN.mn

Энэ сарын 29-ний өдрийн байдлаар Хэнтий нурууны баруун хажуугаас усжих Хүдэр, Шарын гол, Сөгнөгөр, Туул /Лүн-Заамар/, зүүн хажуугийн...

img

2 цагийн өмнө

Долоодугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөв DNN.mn

Ирэх долоодугаар сард ихэнх нутгаар бороо хур ихтэй байх бөгөөд сүүлийн жилүүдэд гэнэтийн ус ихтэй аадар борооны давтагдал нэмэгдэж ...

img

3 цагийн өмнө

Сэтгүүлч Н.Өнөрцэцэгт холбогдох гэм буруугийн шүүх хурал маргааш болно DNN.mn

Зариг.мн сайтын эрхлэгч, сэтгүүлч Н.Өнөрцэцэгт холбогдох гэм буруугийн шүүх хурал маргааш болно. Тодруулбал, өнгөрөгч зургаадугаар с...

img

4 цагийн өмнө

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь DNN.mn

Долдугаар сард нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн олголтын хуваарийг танилцуулж байна.  

...
img

5 цагийн өмнө

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд