мэдээ
Үер, ус, мөндөр, борооны өмнөх нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна DNN.mn
Админ
2024 оны 8 сарын 12
27
Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр наймдугаар сарын 14-нд баруун аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын нутгийн баруун хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 15-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 16, 17-нд нутгийн зүүн хагаст бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүсэх төлөвтэй байгаа тул мөндөр, аянга цахилгаан, нөөлөг салхи, уруйн үер, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.
Иймд:
-Хол, ойрын замд гарахдаа цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээллийг тухай бүрт хүлээн авах,
-Мэргэжлийн байгууллагаас өгч байгаа заавар, зөвлөмжийг дагах,
-Баталгаат зам, гүүрээр зорчих,
-Гол, усны ойролцоо амарч зугаалахдаа аюулгүй байдлаа хангах, үер, усны ослоос урьдчилан сэргийлэх,
-Өрхийн болон хувийн бэлтгэл бэлэн байдлаа хангах, дулаан хувцаслах,
-Бага насны хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг гол, усны ойролцоо ганцааранг нь үлдээхгүй байх зэргээр урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг анхааруулж байна.
Дэд сайд Мариса Лагогийн айлчлалаар Америк Монголын тээврийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжуудыг ярилцав DNN.mn
АНУ-ын Худалдааны яамны Олон улсын худалдаа хариуцсан Дэд сайд Мариса Лаго энэ өдрүүдэд манай улсад айлчилж байна. Тэрээр төрийн алб...
8 цагийн дараа
Сайжруулсан шахмал түлшний 84.076 тонн нөөцтэй байна DNN.mn
Нийслэлийн хэмжээнд 42 агуулах болон үйлдвэрийн бүсэд нийт 84’076 тонн шахмал түлшний нөөцтэй байна. Түлш тээвэрлэх ажлыг 27 к...
7 цагийн дараа
Орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 11.5 хувиар өсчээ DNN.mn
2024 оны наймдугаар сарын байдлаар Улаанбаатар хотод орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 11.5 хувиар өсөж, өмнөх сараас 0.1 хувиар бу...
7 цагийн дараа
ХХААХҮЯ-ыг Дархан-Уул аймаг руу нүүлгэх шийдвэр гаргажээ DNN.mn
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам (ХХААХҮЯ)-ыг нийслэлээс нүүлгэх шийдвэр гаргасан ба...
7 цагийн дараа
Ж.Чинбүрэн: Эм илүү чанаржиж, бодитой үнэтэй, үйлчилгээ сайтай байх асуудлыг шийдэх боломж бүрдсэн DNN.mn
УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнтэй ярилцлаа. -Эмийн чанарын тухай шинэ хууль ирэх сарын 1-ээс хэрэгжиж эхлэх юм байна. Энэ хуулийн гол онцл...
6 цагийн дараа
Сэтгэгдлүүд