мэдээ
Хүн л хүнээ эвддэг

ТЭРБИШИЙН ДАРХАНХӨВСГӨЛ
2025 оны 12 сарын 21

Энэ үгийг өмнө нь олон л сонсож байсан. Гэхдээ саяхан ажлын ах энэ тухай ярихад нь нээрээ л тийм шүү дээ хэмээн толгой дохиж суулаа. Ажлын ахын хар багын найз нь нэлээд томоохон албан тушаал хашдаг нэгэн аж. Нэгнээ дарга, цэрэг гэлгүйгээр харьцаад сурчихсан, чи би дээрээ тулдаг хоёр гэсэн үг л дээ.
Харин нэг үйл ажиллагаан дээр хоёр нөхөр тааралдчихаад ажлын ах нөгөө найзаа нэрээр нь дуудаадхаж. Гэтэл хажууд нь зогсож байсан Монголдоо гайгүйд тооцогддог, эрдэм номын мөр хөөсөн нэг нөхөр “Чи чинь яасан сонин юм бэ. Энэ том даргыг нэрээр нь дуудаад” гээд хэлж. Тэгэхэд хоёр найз учраа хэлээд инээлдээд өнгөрсөн ч ажлын ах нээрээ юу билээ гэж бодсон гэж байгаа. Тэгвэл дарга найзад нь үүнээс ч илүү зүйл бодогдсон байж болох юм.
Ер нь бид алдар нэрд хүрсэн, албан тушаал томорсон хүмүүсийг дарга аа, гавьяат аа хэмээн сүжиглэж, ил цагаанаар долоох дөхдөг. Нэг ийм дээшээ долигонуур зан хэзээнээс суучихсан юм, бүү мэд. Хүндлэл мэдээж байлгүй яахав. Гэхдээ л бид ямар ч байсан энэ мэт нэгнээ эвдэж, бусдаас тусгаарлаж, аугаа ихийн дон суулгачихдаг. Эргээд өнөөх нь хорвоогийн үнэнд гүйцэгдэж буугаад ирэхэд нь нэмж түлхэх, үгийн муугаар энэ тэнд ярих нь бий.
Тэгэхээр нэг нэгнээ аль болох эвдэхгүйгээр, харилцааны хэм хэмжээг санаж явах хэрэгтэй мэт санагддаг даа.
Туулын хурдны замын зорчих хэсгийг 2027 оны зун нээнэ
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд авч хэрэгжүүлж буй арга хэмж...
8 цагийн дараа
А.Итгэлт: Баярын өдрүүдэд архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн нэгнээ заавал ар гэр, асран хамгаалагчид нь хүргэж өгч байгаарай
Цагдаагийн ерөнхий газрын урьдчилан сэргийлэх албаны ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч А.Итгэлттэй ярилцлаа. -Шинэ жилийн баяр дө...
7 цагийн дараа
Хүн л хүнээ эвддэг
Энэ үгийг өмнө нь олон л сонсож байсан. Гэхдээ саяхан ажлын ах энэ тухай ярихад нь нээрээ л тийм шүү дээ хэмээн толгой дохиж суулаа....
6 цагийн дараа
М.Анара: Аливаа үндэстэн нэгнээ хайрлаж, хүндэлсэн цагт л эв нэгдэлтэй, бат бөх байдаг
ШУА-ийн Философийн хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор М.Анаратай үндэстнээ хайрлах нь яагаад чухал талаар ярилцлаа. ...
6 цагийн дараа
Нүхт рүү шинэ чиглэл нээж, Х:11, Ч:42 чиглэлд өөрчлөлт оруулжээ
Нийтийн тээврийн бодлогын газраас Д:14 “Нүхт-Хангарьд-Ирээдүй хотхон” чиглэлийг шинээр нээж, Х:11, Ч:42 чиглэлд өөрчлөлт оруул...
13 цагийн өмнө
Сэтгэгдлүүд


