Улаанбаатар

weather

Loading weather data...

12 сарын 21

Валютын ханш

value

мэдээ

М.Анара: Аливаа үндэстэн нэгнээ хайрлаж, хүндэлсэн цагт л эв нэгдэлтэй, бат бөх байдаг

trend

Админ

img

2025 оны 12 сарын 21

news-img

ШУА-ийн Философийн хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор М.Анаратай үндэстнээ хайрлах нь яагаад чухал талаар ярилцлаа.


-Үндэстнээ хайрлах, хүндэтгэх гэж юу вэ. Яагаад энэ ойлголт аливаа улс оронд хамгийн чухал байдаг юм бэ?

-Энэ нь бусдыгаа хайрлаж, хүндэтгэх гэсэн ойлголт. Монголчууд нэгнээ хайрлах, Солонгос, Япон, Хятадууд бие биеэ хайрлахыг хэлж байгаа юм. Яагаад гэвэл “Би монгол хүн шүү дээ” гэсэн нэг ойлголт бий. Солонгос, Япон, Англи гээд дэлхийн бүхий л улс оронд өөрийн үндэстнээрээ бахархах, омогших, бусдаас илүүд тавих оюун санааны нэгдмэл байдал оршдог. Өөрөөр хэлбэл, өөрийнхөө үндэстнийг бусдаас илүү хайрлаж, хамгаалж, хүндэтгэхийг илэрхийлж буй нэг хэлбэр юм. Хэн ч өөрийн эх орон, элгэн саднаа бусдад муухай харагдуулж, муулахыг хүсдэггүй шүү дээ. Харин нөгөө талд хүн бол угаасаа нийгмийн амьтан. Нийгэмд бид бүгд хамтарч амьдардаг. Нэгдүгээрт, бид тухайн нийгмийнхээ гишүүний хувьд бусдыгаа хайрлаж, хүндэтгэх бол зүй ёсны асуудал. Хүн төрсөн цагаасаа эхлээд, хүүхэд насандаа хамгийн түрүүнд аав, ээжийгээ хайрлаж эхэлдэг. Энэ нь хамгийн эхний бусдыг хайрлаж буй нэг илэрхийлэл юм. Үүнээс цаашаа сургууль, цэцэрлэгт ороод хүмүүстэй харилцдаг. Ингээд бусадтайгаа хамтарч амьдрахын тулд хайрлах, хүндэтгэх хэрэгцээ зайлшгүй байх ёстой. Нөгөө талаас хүн нийгмийн, бүлгийн гишүүн болоод ирэхээрээ хувь хүний сэтгэл зүй өөрчлөгддөг. Иймд хүн хүнээ, эх орноо хайрлахад нийгмийн гишүүн бүр суралцдаг. Эхээс төрөөд л шууд хайрлаад явна гэж байхгүй. Мэдээж, байгаль эхээс заяасан зөн совин бүхий “Хайр” гэх өгөгдөл хүн, амьтан гээд аль алинд нь бий. Гэхдээ үүнийг нийгмийн гишүүн болох үед илүү ухамсартайгаар хөгжүүлж, хайрлаж, энэрэхэд сургах хэрэгтэй. Хэрэв нас биед хүрсэн ч бусдыгаа хайрлаж, хүндэтгэж чадахгүй байгаа бол тухайн хүн, үндэстний хөгжил доогуур байна гэж харж болно. Үүгээрээ би Монгол Улс оюун санаа, ухамсрын түвшинд илүү хөгжих, дэвших шаардлагатай байна гэсэн санааг хэлэх гэсэн юм.

-Хэрэв аливаа үндэстэн нэгнээ хайрлахгүй бол юунд хүрэх вэ. Жишээ нь, монголчууд биеэ, биеэ хайрлахгүй бол?

-Аливаа үндэстэн нэгнээ хайрлаж, хүндэлсэн цагт л эв нэгдэлтэй, бат бөх, байдаг. Нөгөө талд бидний бусад үндэстнээс ялгарах хамгийн том давуу тал болдог. Тиймдээ ч энэ нь аливаа үндэстний амин чухал асуудал юм. Монголчууд бид цаашдаа илүү хөгжихийн тулд биеэ биеэ хайрлаж, оюун санааны хувьд нэгдмэл байх ёстой. Хэрэв бид биеэ үзэн ядаж, нэгнээ харлуулж, өрсөлдөж, сайн яваа нэгэндээ атаархаж, муу хэлж, харааж зүхвэл Монгол үндэстэн бат бөх байж чадах уу. Цаашид бидэнд явах зам бий юу гээд олон асуудал хөндөгдөнө. Манай үндэстэн нэгнээ хайрлахгүй байвал маш хурдан тарж, бутрахад л хүрнэ. Зарим гэр бүл маш хурдан салдаг шиг л явдал байхгүй юу. Хайр, хүндлэл байхгүй болсон цагт ямар ч гэр бүл нуран унадаг. Яг л үүнтэй адил монгол улс, монгол үндэстэн гэдэг чинь өөрөө нэг гэр бүл гэсэн үг. Тиймээс монгол гэх үндэстэн дэлхийд байх уу, үгүй юу гэдэг нь өөрөө бидний бие биеэ хайрлах, хүндлэх, нэгэндээ итгэх итгэл дээр тогтоно.

-Тэгвэл монголчууд бид нэгнээ хайрлаж чадаж байна уу?

-Нийт үндэстний тухай асуудал учраас судалгаа, шинжилгээ хэрэгтэй. Хүн хүний ам дамжсан яриагаар дүгнэж болохгүй. Бидний амин чухал асуудал шүү дээ. Монголчууд бид гэр бүлсэг хүмүүс. Энэ утгаараа бидэнд бие биеэ хайрлах, хүндэтгэх ойлголт бий. Өөрөөр хэлбэл, бидний соёл, уламжлал дотор оршин байдаг. Гэхдээ үүнийг бид нийгмийнхээ хөгжилтэй уялдуулах ёстой. Учир нь энэ бүхэн эргээд улс орны хөгжилтэй шууд холбогддог.

Том зургаар нь харвал улс орон хөгжиж байж хүмүүс нь хөгжинө. Өнөөдөр монголчууд бие биеэ хайрлаж чадаж байгаа юу гэвэл тодорхой хэмжээнд чадаж байна. Монгол үндэстэн бол үеийн үед хүчирхэг, оюун санааны хувьд нэгдмэл байсан учраас энэ том үндэстэнг бүтээж чадсан. Хэдий цөөн хүн амтай ч энэ том үндэстэнг авч үлдэхэд бидний эв нэгдэл, бие биеэ гэсэн сэтгэл оршин байсаар ирсэн. Цаашид ч оршин байх ёстой л юм.

А.Даваадулам

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Туулын хурдны замын зорчих хэсгийг 2027 оны зун нээнэ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд авч хэрэгжүүлж буй арга хэмж...

img

8 цагийн дараа

А.Итгэлт: Баярын өдрүүдэд архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн нэгнээ заавал ар гэр, асран хамгаалагчид нь хүргэж өгч байгаарай

Цагдаагийн ерөнхий газрын урьдчилан сэргийлэх албаны ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч А.Итгэлттэй ярилцлаа. -Шинэ жилийн баяр дө...

img

7 цагийн дараа

Хүн л хүнээ эвддэг

Энэ үгийг өмнө нь олон л сонсож байсан. Гэхдээ саяхан ажлын ах энэ тухай ярихад нь нээрээ л тийм шүү дээ хэмээн толгой дохиж суулаа....

img

7 цагийн дараа

М.Анара: Аливаа үндэстэн нэгнээ хайрлаж, хүндэлсэн цагт л эв нэгдэлтэй, бат бөх байдаг

ШУА-ийн Философийн хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор М.Анаратай үндэстнээ хайрлах нь яагаад чухал талаар ярилцлаа. ...

img

6 цагийн дараа

Нүхт рүү шинэ чиглэл нээж, Х:11, Ч:42 чиглэлд өөрчлөлт оруулжээ

Нийтийн тээврийн бодлогын газраас Д:14 “Нүхт-Хангарьд-Ирээдүй хотхон” чиглэлийг шинээр нээж, Х:11, Ч:42 чиглэлд өөрчлөлт оруул...

img

13 цагийн өмнө

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд