мэдээ
1939 оны наймдугаар сарын 20-нд Монгол-Зөвлөлтийн цэргийн давшилт эхэлж байжээ DNN.mn

Админ
2024 оны 8 сарын 21

Халх голын байлдааны ялалтын 85 жилийн ойг тохиолдуулан “Халхын гол-85” судалгаа, үр дүн, чиг хандлага” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо.
Хурлыг Батлан хамгаалах яам, Шинжлэх Ухааны Академийн харъяа Түүх угсаатны зүйн хүрээлэнтэй хамтран зохион байгуулав. Эрдэм шинжилгээний хуралд ОХУ, БНХАУ, БНСУ, Япон улсаас манай улсад суугаа Элчин сайд болон Элчин сайдын яамны дэргэдэх цэргийн атташе нар, Зэвсэгт хүчний жанжин штаб, төрийн цэргийн командлалууд, Стратеги судлалын хүрээлэн, МУИС, МУБИС, Хил хамгаалах ерөнхий газар, Хилийн цэргийн хил судлалын хүрээлэн, Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн төлөөлөл эрдэмтэн судлаачид оролцсон ач холбогдол бүхий хурал болж байгаагаараа онцлог юм. Хурлын талаар БХЭШХ-ийн захирал, доктор, профессор хурандаа Д.Содномцог “Түүхт ялалтын баяр Халхын голын 85 жилийн ой тохиож байна. 1939 оны наймдугаар сарын 20-ны энэ өдөр онцлогтой түүхэн өдөр. Монгол-Зөвлөлтийн цэргийн давшилт эхэлсэн өдөр тохиож байна. Улс төр дипломатын харилцаа байр сууринаас геополитикийн талаас бодлогын үр дүнд зэвсэгт мөргөлдөөн үүсэж даамжирч бүс нутаг, дэлхийн хэмжээнд дайнд хүргэдгийг тал талын эрдэмтэн судлаачид хэлэлцэж буйгаараа онцлогтой хурал болж байна” гэв.
Хуралд илтгэгчийн төлөөлөл болох БНСУ-ын Чосуны их сургуулийн Зүүн хойд Азийн судалгааны хүрээлэнгийн судлаач, доктор (Ph.D) профессор Хэон Ёнг Сим “Би анх удаа Монголд ирж хуралд илтгэл тавих гэж байгаадаа баяртай, гүн гүнзгий сэтгэгдэл өндөр байна. Танай хүмүүсийн яаж амьдарч байгааг дахин ирж хармаар санагдаж байна. Хуралд солонгос хүн оролцон илтгэл тавих гэж байгаа нь анхдагч гэдгээр онцлог юм. Дараа дараагийн эрдэм шинжилгээний хуралд илүү их судалгаа хийн оролцоно гэж итгэл дүүрэн байна” гэв.
Ц.Отгонсүрэн
Сонсголоо цагаан сар болтол ярьж хэрэлдэх үү ?
“Оюу толгой” төслийг эргэн авч хэлэлцсэн хэлэлцүүлэг парламент дээр боллоо. Мөн ч үйлээ үзэж яваа толгой л доо. Энэ төслийг хөдөлгөх...
8 цагийн дараа
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө -11 градус хүйтэн байна
Малчид, иргэд, зориулсан мэдээ: 16, 17-нд ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна. УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, ө...
7 цагийн дараа
ТОЙМ: Төрийн дээрэм цагаандаа гарлаа
“Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаар хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна. “Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт Шадар сайд Х.Ганхуяг ...
7 цагийн дараа
Энэ онд нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс 214 айлын 8495 малыг гаргав
Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, мал амьтны гаралтай гоц халдварт өвчин тархах, улс, нийслэлийн хөрөнгө оруулал...
12 цагийн өмнө
ЗГ: Эдийн засгийн эрх чөлөөний тухай анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн барина
Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2025 оны арванхоёрдугаар сарын 15-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Эдийн засгий...
12 цагийн өмнө
Сэтгэгдлүүд



