Улаанбаатар

weather

Loading weather data...

12 сарын 15

Валютын ханш

value

мэдээ

Эдийн засаг унаж төр бүсээ чангаллаа, 26 онд хүссэн хүсээгүй турах нь хэдүүлээ…

trend

Админ

img

2025 оны 12 сарын 15

news-img

Хэд хоноод шинэ он гарна. 26 онтой золгоно. Шинэ он гарах дөхөж байхад бэлгэгүй юм бичлээ гэж магад. Гэвчиг хэлэхгүй бол болохгүй. Компани, хувь хүн гээд бүх нийтэд хамаатай учраас бид бүгд нэг зүйлийг ойлгож ярьцгаах ёстой. Басхүү байгаа байдлыг илэн далангүй ярьж хэлж байх нь бүгдэд хэрэгтэй. Яагаад гэх нь ээ ирэх 26 онд Монгол Улс эдийн засгийн хүндрэлтэй, монгол хүмүүс мөнгө төгрөг тааруу, ядруухан байх нь. Үүний угтал: Монгол Улсын Засгийн газар 12 сарын эхнээс л илүү дутуу зардлаа танаж хасаад, энд тэнд байгаа мөнгөнүүдээ бөөгнүүлээд унасан. Одоо цалин, тэтгэвэр, тэтгэмжээс өөрийг засаг төр гаргаж чадахаа больсон.

Уул нь: Хэдхээн сарын өмнө Монгол Улс цар тахлаас хойш жил болгон 5-7 хувь өсөж буй эдийн засагтай байв.

Хэдэн тоо харах уу?

25 оны II улирал шувтарч III улирал эхэлж байхад: Монгол Улсын ДНБ энэ оны эцэст 90 их наяд төгрөг, гадаад худалдааны эргэлт 32.5 их наяд төгрөг байна. 26 онд 102.2 их наяд төгрөг болно. Манай улсын экспортын голлох уул уурхайн бүтээгдэхүүн болох нүүрсний экспорт 26 онд 90 сая тоннд хүрнэ. Инфляци энэ онд 9.5 хувьтай байна. 26 онд 7 хувьтай байна. Эдийн засгийн өсөлт 8 сарын байдлаар 5.5 хувьтай, 26 онд 5.7 хувь байна. Мөнхүү гадаад валютын нөөц 5.67 тэрбум ам.долларт хүрч, цаашид тогтвортой өсөлтийг хадгална. Төсөөлөл ийм байлаа. Эдийн засгийн тулчихсан өсөлт гэж болно. Элдэв нэртэй бонд, гадаад өр төлбөрөө хагасалж хугасалж барагдуулдаг болчихсон. Бас ч гэж гацаад байдаг ганц нэг төсөл хөдөлсөн. Нэмээд хэдэн аятайхан хөгжлийн төслүүдийг эхлүүлсэн. Нэг үгэнд базах нь ээ: Ардчилсан нийгэм, зах зээлийн эдийн засгаар замнаснаас хойш том том төсөл ярих хэмжээнд хүрээд байв.

Гэсэн нь: Өнөөдөр цалингаа яах вэ гэдэгтээ тулчихсан байна.

Энэ юунаас болов?

Үндэс шалтгаан нь ойлгомжтой.

Засгийн газар буруутай. Саяхан батлуулсан таван жилийн цаадах байтугай таван сарын дараахь Монголын эдийн засаг үүлтэй байна. Тэд тооцоолж, ажиллаж чадсангүй.

Гэвчиг одоо энд хэн нэгэн Г.Занданшатар, Г.Жавхлан, нэмээд Ж.Энхбаяр, Г.Дамдинням нарыг буруутгаад дэмий. Одоо оройтсон.

Ерөөс: Эрх баригч МАН-ынхан УИХ-д сонгогдож чадаагүй хүнийг Ерөнхий сайдаар томилсон. Гэсэн атал танхимынх нь гол гол үүрэг чиглэлийн сайд нарыг хэвээр шахуу үлдээсэн. Хэдэн Засгийн газар дамжиж ажиллаад занхайчихсан сайд энэ Засгийн газарт 5-6 байна. Ерөнхий сайдынхаа үгийг сонсдог эсэх нь тодорхойгүй. Ерөнхий сайдыгаа бодвол тойрогт нэр дэвшээд сонгогдчихсон. Сайдын суудалд Ерөнхий сайдынхаа биш, өөр хүчээр томилогдсон. Тэдний сайд байх үгүйг Ерөнхий сайд нь мэдэхгүй. Тиймийн учраас том толгойтой гэж жигтэйхэн. Энэ ч аргагүй байх.

Ерөнхий сайд нь бас улс орон, нам төр гээд үхэн хатан зүтгээд байх шаардлагагүй. Тэр УИХ-ын гишүүн биш, намын дарга биш. Муу ажиллалаа гэхэд хариуцлагыг нь намын дарга л үүрнэ. Ерөнхий сайд биш. Харин тэр хүний тухайд аятайхан байж байгаад Ерөнхийлөгчид нэр дэвшчихвэл болоод явчих гээд байгаа. Чадвал наана нь Баянзүрхийн тойрогт нөхөн сонгууль гаргаад оронд нь өөрөө дэвшээд УИХ-ын гишүүн болчихвол бас л болоод явчихна. Ерөнхий сайдад энэ мэт хувийн карьертаа анхаарах нь чухал. Уулаасаа тэрээр албан тушаалын ёндоотой. УИХ-ын даргаар хоёр ажиллахдаа, сая Ерөнхий сайд болохдоо ч гэнэт гарч ирсэн. Сунгаанд нэр орж, горилогчийн жагсаалтад огт бичигдэж барьдаггүй. Ийм хүнийг ёндоотой гэхгүй өөр яах билээ.

Гэлээ ч: МАН-ынхны энэ стандарт бус томилгоо албан болон албан бус Ерөнхий сайдын хэн нь Засгийн газрыг мэдээд байгаа мэдэгдэхгүй нөхцөл эдийн засгийг элгээр нь хэвтүүлж, нийт Монголоороо бүсээ чангалахад хүргэлээ. Энийг ингээд үнэнээр нь хэлэхээр Засгийн газар, Ерөнхий сайд: Үгүй, сайхан байгаа л гэнэ. Гэвчиг эдийн засаг уналтад орсныг хүн бүр мэдчихээд, мэдэрчихээд байна. Засгийн газар цалин, тэтгэвэр, тэтгэмжийн л чадалтайгаас гадна онолын, практикийн бүхий л шинж тэмдэг нь уналтад орсныг нотолно. Эдийн засгийн уналтын үед эдийн засаг хүнд хэцүү байдалд орж, хүмүүс ажлаа алдаж, компаниудын борлуулалт буурч, тухайн улсын эдийн засгийн нийт гарц буурдаг. Басхүү хэд хэдэн хүчин зүйлс байдаг.

Хамгийн эхлээд: ДНБ хоёр улирал дараалан буурдаг. Өсөн нэмэгдэх муу зээлүүд, дампуурлууд эдийн засгийг нь унагадаг. Хэт өөдрөг хандлага нь хөрөнгө, үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн хөөсрөлийг улам дэвэргэдэг. Хөөс нь хагарах үед олон хүмүүс сандран зарж, зах зээлийг, унагаж улмаар эдийн засгийн уналт үүсдэг. Төв банк инфляци бодлогын хүүг нэмэх замаар инфляцийг барьдаг. Бодлогын хүү өндөр байх нь эдийн засгийн идэвхийг сулруулдаг. Барьж чадахгүй инфляцын түвшин эдийн засгийн уналтыг авчирч болдог. Гэсэн хэдий ч дефляци улам сөрөг үр дагавартай байж болдог. Дефляци гэдэг нь цаг хугацааны явцад бараа үйлчилгээний үнэ буурах явдлыг хэлдэг. Үнэ буурсны улмаас цалин буурч, улмаар үнийг улам бууруулдаг. Энэхүү эргэх холбоог барьж чадахгүй бол хувь хүмүүс, байгууллагууд зарлага гаргахаа больдог энэ нь улмаар эдийн засгийг доройтуулдаг. Товчлох нь ээ: Эдийн засгийн тэлэлт, уналтын хэлбэлзэл циклийг хэлдэг. Тэлэлт эхлэх үед эдийн засаг эрүүл, тогтвортой байдлаар өсдөг. Яваандаа зээлдэгчид мөнгө зээлэхийг илүү амар, хямд болгодог. Цаашлах нь ээ: Хэрэглэгчид болон байгууллагууд хэт их зээл авч эхэлдэг. Хэт өөдрөг хандлагаас болж хөрөнгийн үнэ хөөрөгддөг. Тэлэлт үргэлжлэхийн хэрээр хөрөнгийн үнэ улам хурдацтай өсөж, өрийн дарамт нэмэгддэг. Мөчлөгийн нэг цэгт өмнө нь дурдсан үзэгдлийн нэгээс болж, эдийн засгийн тэлэлт зогсдог. Уул цочрол нь хөрөнгийн хөөсрөлийг хагалж, хөрөнгийн зах зээлийг унагаснаар хэт их өрийг төлөх боломжгүй дарамт болгодог. Үүний үр дүнд эдийн засгийн өсөлт агшиж, уналтад ордог. Өнөөдөр агшилт явагдаж байна. Хажуугаар нь ойрын хоногуудад шинэ жилийн арга хэмжээ, үдэшлэг цэнгүүн тасрахгүй байгаа. Хүн бүр турах тухай ярьж зовж байна.

Тэгэх нь ээ: Эдийн засаг унаж төр бүсээ чангаллаа. 26 онд хүссэн хүсээгүй турах нь хэдүүлээ…

Ө.Билэг
img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Энэ онд нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс 214 айлын 8495 малыг гаргав

Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, мал амьтны гаралтай гоц халдварт өвчин тархах, улс, нийслэлийн хөрөнгө оруулал...

img

3 цагийн өмнө

ЗГ: Эдийн засгийн эрх чөлөөний тухай анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн барина

Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2025 оны арванхоёрдугаар сарын 15-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Эдийн засгий...

img

4 цагийн өмнө

Булган аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очир: Би хууль зөрчөөгүй учир урдах ажлаа хийгээд явах болно

Булган аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очиртой цаг үеийн асуудлаар ярилцлаа. -Танай аймгийн ИТХ-ын хуралдаан саяхан болж ирэх оны төсвөө...

img

4 цагийн өмнө

ЗГ: Төрийн өмчит 18 компани, үйлдвэрийн газрын хувьцааг худалдаж, нээлттэй хувьцаат компани болгоно

Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2025 оны арванхоёрдугаар сарын 15-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Монгол Улсын...

img

4 цагийн өмнө

МУИС-ийн 24 цагийн номын санд хоносон нь…

Оюутнуудын өвлийн амралт дөхөж, улирлын шалгалт эхэлж буйтай холбогдуулан МУИС-ийн номын сан энэ сараас эхлэн 24 цагаар ажиллаж эхэл...

img

4 цагийн өмнө

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд