Улаанбаатар

weather

Loading weather data...

12 сарын 15

Валютын ханш

value

мэдээ

МУИС-ийн 24 цагийн номын санд хоносон нь…

trend

Админ

img

2025 оны 12 сарын 15

news-img

Оюутнуудын өвлийн амралт дөхөж, улирлын шалгалт эхэлж буйтай холбогдуулан МУИС-ийн номын сан энэ сараас эхлэн 24 цагаар ажиллаж эхэлжээ. Бид их сургуулийн оюутнуудын нэг шөнийн амьдралтай танилцахаар МУИС-ийн 24 цагийн номын санг зорин очсон юм. Өдрийн цагаар ч номын сан оюутнуудын хөл хөдөлгөөнөөр тасрахгүй аж. Түүнчлэн номын сангийн хоёр болон гурван давхарт 70-120 орчим оюутантай лекц орж буй харагдана. Удалгүй 17:00 цаг болоход номын санд суух оюутнуудыг бүртгэж авав. Бидний ажигласнаар энэ шөнө 35 орчим оюутан хичээлээ хийж хонох бололтой. Ингээд 20:00 цагийн үед шөнө суух оюутнууд гадагшаа гарч цай, кофе, халуун ус болон амттан, печень, кимбаб авсаар орж ирлээ. Мөн номын сан давхар бүрдээ халуун кофе, чацаргана, нэрс, аньсны шүүс гаргадаг автомат машинтай учир оюутнууд болон багш нар багагүй үйлчлүүлж харагдав. Харин 21:00 цагийн үед номын сан хаалгаа барьж, зөвхөн шөнө хичээлээ хийж суух оюутнуудыг нэг давхрын уншлагын танхимд цуглууллаа. Бүгд л чив чимээгүй компьютер, лекцийн дэвтэр, ном руугаа анхааралтай харна. Тэд бие биедээ огт саад болохгүй ажээ.

МУИС-ийн Хууль зүйн сургуулийн III түвшний оюутан Б.Наранчимэг: -Манай сургуулийн 24  цагийн номын сан улирлын шалгалт эхлэх үеэр л ажиллаж эхэлдэг. Хавар ч гэсэн ажиллана. Миний хувьд шөнийн нойроо алдах дургүй ч маргааш маш чухал бие даалт танилцуулах юм. Тиймээс 24 цагийн номын санд суухаар шийдсэн. Шөнийн бүтээмж өдрийнхтэй харьцуулахад жаахан муу байдаг сул талтай. Бие даалтаа уйгагүй хийгээд байгаа хэрнээ цаанаасаа л 70-80 хувийн үр дүнтэй байх жишээтэй. Гэлээ гээд хийхгүй байснаас дээр шүү дээ. Шөнийн 4:00 цагаас эхлээд ихэнх оюутан хоёроос гурван цаг унтдаг. Угаасаа шөнөжин сэрүүн байх боломжгүй.

Зарим хүн эртхэн хичээлээ хийж байхгүй яасан юм гээд биднийг шүүмжилдэг. (Инээв) Гэхдээ цаанаасаа л бүх зүйл ингэж таараад байна шүү дээ. Миний хувьд бие даалтаа танилцуулах ёстой цагаа тулгаж хийж байгаа ч сэтгэл хангалуун байна. Учир нь одоо л миний шөнөжин нойргүй сууж хичээлээ хийх ёстой цаг хугацаа шүү дээ. Одоо биш бол хэзээ би дахин ингэж хичээлээ хийх билээ. Нөгөө талд бүх зүйлийг нарийн төлөвлөж, алдаа гаргахгүй байвал амьдрал уйтгартай биз дээ.

Тиймээс муу дүн авсан ч дурсамж болж үлдэнэ гэдэг утгаараа энэ цаг хугацаагаа хайрладаг. Манай дээд үеийн ах эгч нар оюутан ахуй цаг үеэ маш их санадаг гэсэн. Муу дүн авсан хичээл, шөнөжин нойргүй сууж хийсэн бие даалт, лекцийн тэмдэгдлэл, Этүгэний пирошки гээд оюутан байхад дэндүү жаргалтай байжээ хэмээн ярьдаг гэв.

МУИС-ийн Байгалийн ухааны сургуулийн Археологийн тэнхимийн III курсийн оюутан Б.Нямбат: Миний хувьд хэд хэдэн хичээлийн бие даалтаа хийх гэж 24 цагийн номын санд суудаг. Манай багш нар өндөр онооны бие даалтуудаа улирлын эцэст хурааж авна гэж тодорхой хэлээд, хичээлийн дундуур өгдөг уламжлалтай. Би оюутан болсноосоо хойш бие даалтуудаа цагийг нь тулгахгүй хийж бараг үзсэнгүй.\Инээв\

Ер нь 24 цагийн номын санд дандаа хугацаа нь тулчихсан хичээлийн бие даалтаа хийж буй, эсвэл лекцээ огт уншаагүй хэрнээ маргааш нь шалгалтанд орох гэж байгаа оюутнууд суудаг даа. Надад өдрийн цагаар бие даалтаа хийх боломж бараг гардаггүй. Учир нь хичээлээ тараад сүлжээ дэлгүүрт цагийн ажил хийдэг. 24 цагийн үрэгдүүлсэнномын санд хонох хүүхдүүдийг 17:00 цагт бүртгэж авдаг учраас өнөөдөр арайхийж, амжиж ирлээ. Би Ховд аймгаас ирсэн, тиймээс оюутны байранд амьдардаг юм. Заавал 24 цагийн номын санд суухгүйгээр оюутны байрныхаа бие даалтын өрөөнд шөнөжин суух боломж бий. Гэхдээ 24 цагийн номын сан илүү чимээгүй, тухтай байдаг юм. Оюутнууд бие биедээ огт саад болдоггүй давуу талтай. Харин оюутны байрны бие даалтын өрөө чимээ шуугиан ихтэй. Хичээлээ хийхээс илүү найзуудтайгаа тоглосоор байгаад хамаг цагаа алддаг сул талтай.

Саяхан олон нийтийн сүлжээгээр “МУИС-ийн номын сан хийцгүйрсэн, завхайрсан хүмүүсийн оромж болжээ” гэсэн тайлбартай жаахан эвгүй зураг нийтлэгдсэн шүү дээ. Энэ нь МУИС-ийн бүх оюутан тэр зураг шиг гэсэн үг биш. Олны дунд угаасаа сайн, муу гээд янз бүрийн хүмүүс бий. Би 24 цагийн номын санд олон удаа хонож байсан ч тийм зүйл бол огт харж байгаагүй. Бүгд л чив чимээгүй хичээлээ хийгээд суудаг. Угаасаа өнөө шөнийн бүтээмжээс маргаашийн шалгалт, бие даалтын оноо шалтгаалах учраас бидэнд хоорондоо ярих ч зав олддоггүй гэв.

МУИС-ийн номын сангийн ахлах мэргэжилтэн О.Нарантуяа: Маргааш ямар шалгалттай вэ гэдгээсээ хамаараад номын захиалга янз бүр ирдэг. Оройн 17:00 цагийн үед номын захиалга аваад оройн 21:00 цаг хүртэл татаж бэлддэг. Тэгээд оюутнууд шөнийн цагаар номоо аваад маргаашийн бие даалт болон шалгалтдаа бэлддэг. Мөн хоёр, гурван номын санч шөнийн турш оюутнуудын аюулгүй байдал болон тав тух, хэрэгцээг ханган ажиллаж байна. 24 цагийн номын сан гэдэг утгаараа печь, халуун, хүйтэн ус болон цай, кофе гаргадаг автомат машины бүрэн ажиллагаа, йогийн гудас зэргийг номын санч нарын зүгээс бэлддэг. Нэг шөнөдөө дунджаар 40 орчим оюутан 24 цагийн номын санд суудаг.

Сошиал орчинд оюутнуудын тухай жаахан эвгүй зураг нийтлэгдсэн байсан. Гэхдээ МУИС-ийн номын санд ийм зүйл бол болдоггүй. Ялангуяа шөнийн цагаар буюу 24 цагийн номын санд иймэрхүү зүйл болох боломжгүй. Нэгдүгээрт 21:00 цаг гээд номын сангийн харуул хамгаалалтын ажилтан хаалга барьж, нэг давхраас бусад бүх давхар руу хүн гаргадаггүй. Хоёрдугаарт, манай нэг давхар нь задгай заал, уншлагын танхим болон дотроо ариун цэврийн өрөөтэй. Тийм учраас номын санч нар ээлж, ээлжээрээ ажиглалт явуулдаг. Зарим оюутан бусдадаа төвөг учруулж байна уу. Эсвэл номын сангийн дүрэм, журмыг зөрчиж байна уу гээд ажигладаг. Гэхдээ 24 цагийн номын санд сууж байгаа ямар ч оюутан иймэрхүү үйлдэл гаргаж байгаагүй. Манай номын сан нь бүрэн камержсан. Мөн 24 цагийн номын санд сууж буй оюутнуудад нэг онцлог байдаг юм. Яг л хичээлээ хийнэ гэсэн зорилготой оюутнууд суудаг. Тиймээс ЕБС-ийн сурагчид шиг үймүүлэх, чимээ гаргах асуудал гаргадаггүй. Чив чимээгүй, зөвхөн хичээлээ л хийдэг. Мөн оюутнуудын аюулгүй байдлыг бүрэн хангасан. Шөнийн цагаар номын сангаас хэнийг ч гаргадаггүй, оруулдаггүй учраас гадны хүн нэвтрэх боломжгүй. Өглөө хамгаалалтын ажилтан номын сангийн хаалга нээснээр оюутнууд хичээлдээ явдаг хэмээв.

МУИС-ийн нийгмийн ухааны сургуулийн I курсийн оюутан С.Маргадгоёл: Би 24 цагийн номын санд лекцийн тэмдэглэлээ гүйцээж бичихээр сууж байна. Хэдийгээр яаралтай, чухал ажил биш ч зүгээр л 24 цагийн номын санд сууж үзмээр байсан юм. Жаахан уйтгартай газар юм шиг санагдлаа. Хүүхдүүд хоорондоо бараг л юм ярихгүй. Мөн жаахан чимээ гаргахад номын сангийн эгч нар болон оюутнууд их дургүй. Миний хувьд сэтгэл хөдлөл, сониуч зандаа хөтлөгдөөд номын санд хонохоор шийдсэн. Учир нь би ЕБС-ийн сурагч байхдаа гадаадын оюутнуудын хичээлээ хийж буй бичлэгийг их үздэг байсан юм. Түүнээсээ их урам зориг авдаг байсан болохоор надад ийм санаа төрсөн байх.

Би Говь-Алтай аймгаас ирсэн, одоо л Улаанбаатар хотод дасаж байна. Удахгүй өвлийн амралт эхлэхэээр гэр рүүгээ шууд явна гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Өмнө нь оюутан болохыг үнэхээр их хүсдэг байсан. Одоо бол эргээд аав, ээжтэйгээ хамт нутагтаа амьдармаар байна. Жаахан хүүхэд байсан үе рүүгээ буцмаар ч юм шиг мэдрэмж төрдөг болсон. Анх оюутан болохдоо одоо л жинхэнэ солонгос кинон дээр гардаг шиг амьдарна даа гэж бодсон. Гэхдээ кино, бодит байдал хоёр өөр юм билээ. Одоо би гэрээ, нутгаа хамгийн их санадаг. Оюутны байранд амьдардаг болохоор хотын хүүхдүүдэд их атаархдаг даа. Гэрээсээ хол яваад л эцэг эхийнхээ хайр халамжийн үнэ цэнийг мэдэрсэн. Амьдрал их сонин юм. Би өчигдөрхөн л арванхоёрдугаар ангиа төгсөж байсан шүү дээ. Гэтэл одоо оюутан болоод огт танихгүй хүмүүстэй суралцаж, хамт амьдарч байна хэмээв.

Шөнө дунд болох үеэр оюутнууд хэсэг нойр авахаар ширээгээ дэрлэн унтацгаана. Харин зарим оюутан номын сангийн баруун талд байрлуулсан цэнхэр өнгийн буйдан дээр ээлж, ээлжээрээ очиж хэвтэнэ. Түүнчлэн хоёр, гурван оюутан шалан дээр мешокоо дэлгэн унтлаа. Ингээд үүр цайх үеэр оюутнууд нойрмогдуухан сэрцгээж, хичээлээ дахин хийж эхлэв. Удалгүй өглөө болж, оюутнууд ариун цэврийн өрөө орж, нүүр гараа угааж аваад, цүнхээ үүрээд МУИС-ин хичээлийн хоёрдугаар байр руу гарлаа.

А.Даваадулам
img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Энэ онд нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс 214 айлын 8495 малыг гаргав

Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, мал амьтны гаралтай гоц халдварт өвчин тархах, улс, нийслэлийн хөрөнгө оруулал...

img

5 цагийн өмнө

ЗГ: Эдийн засгийн эрх чөлөөний тухай анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн барина

Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2025 оны арванхоёрдугаар сарын 15-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Эдийн засгий...

img

5 цагийн өмнө

Булган аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очир: Би хууль зөрчөөгүй учир урдах ажлаа хийгээд явах болно

Булган аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очиртой цаг үеийн асуудлаар ярилцлаа. -Танай аймгийн ИТХ-ын хуралдаан саяхан болж ирэх оны төсвөө...

img

6 цагийн өмнө

ЗГ: Төрийн өмчит 18 компани, үйлдвэрийн газрын хувьцааг худалдаж, нээлттэй хувьцаат компани болгоно

Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2025 оны арванхоёрдугаар сарын 15-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Монгол Улсын...

img

6 цагийн өмнө

МУИС-ийн 24 цагийн номын санд хоносон нь…

Оюутнуудын өвлийн амралт дөхөж, улирлын шалгалт эхэлж буйтай холбогдуулан МУИС-ийн номын сан энэ сараас эхлэн 24 цагаар ажиллаж эхэл...

img

6 цагийн өмнө

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд