мэдээ
Хавдрын эмнэлэгт өвчтөнүүд нь хар зах шиг дүүрэн байхад 100 тэрбумаар клуб барина гэж дайрсаар байх уу! DNN.mn

БААСАНЖАВЫН ЭНХЗАЯА
2024 оны 8 сарын 29

418

Хавдар судлалын үндэсний төв өглөө 06:00 цаг гэхэд өвчтэй зовлонтой хүмүүс оволзож байдаг эмнэлэг. Дулааны улиралд 05:00 цаг гэхэд хэдийнэ урт дараалал үүсэх нь хэвийн үзэгдэл. Орон нутгийн иргэд бол эмнэлгийн гадна машинтай хоноцгоодог. Тэд эмчид үзүүлэх цагаа нэг цаг, нэг өдөр гэдэг ойлголтгүй, нэг сарын өмнө авах гэсэндээ ийнхүү үүр шөнөөр эмнэлгийн үүд сахидаг болсон. Энэ байдал аль 10 жилийн өмнө л байлаа. Өчигдөр биднийг тус эмнэлэгт очиход үзлэгийн цаг авах гэсэн, эмчдээ үзүүлэх гэсэн хүмүүсийн хөлд дараастай л байв.
Өглөө 06:30 цагийн үед ирсэн иргэн Г 10:00 цагийн үед эмч рүүгээ ороогүй л байв. Тэрээр уушгины эмчид үзүүлэхээр Дорноговь аймгаас иржээ. Аймгийн Нэгдсэн эмнэлэг уушгины хавдар байх магадлалтай гэж сэжиглэн хот руу илгээжээ. Тэрээр 56 настай гэнэ. Сүүлийн хэдэн жил ханиалгасан, хөлөрдөг болсон. Ядарч сульдах, хүчилтөрөгч дутагдах зэргээр шинж тэмдгүүд илэрдэг болсноор эмнэлэгт ханджээ. Хавдар судлалын үндэсний төвд үзүүлэх цагаа хэрхэн авсан талаар тэрээр “Аймгийн Нэгдсэн эмнэлгийн уушгины эмчид үзүүлэхэд рентген зураг авч үзээд хот руу явах шаардлагатай гэсэн. Тэр үеэр улсын баяр болж таараад Улаанбаатарт ирж чадаагүй. Долдугаар сарын 27-нд ирээд Хавдрын эмнэлэгт үзүүлэх цагаа авсан. Бараг сар орчмын оочертой байдаг юм байна. Өнөөдөр эмч дээрээ орох хуваарьтай. Өглөө үүрээр ирсэн. Гэтэл миний өмнө нэлээд олон хүн ирчихсэн байна лээ. Эмч ямар хариу хэлэхийг мэдэхгүй л байна, ах нь. Үзүүлэх оочероо хүлээх явцдаа хотод айл, айлаар явж нэлээд л ядарлаа. Ханиалга маань улам ихэсч, цустай гардаг боллоо. Нэг л биш байгаа бололтой. Уг нь аймагт маань мэргэжлийн сайн хавдрын эмч, эмнэлэг байдаг бол, эсвэл Улаанбаатарын энэ их оочер бага байсан бол эртхэн ах нь эмчдээ үзүүлээд эмчилгээнд орчих байлаа” гэлээ. Уушгины тасгийн нөгөө буланд томограф, MRI-н хариугаа хүлээх хүмүүс ч олон байв. Өнгөрсөн долоо хоногт эмчийн үзлэгт орж, тодосгогчтой MRI-д уушгиа харуулах шаардлагатай гэж 47 настай Д-д эмч зөвлөжээ. Тэрээр бас оочер авч байгаад өчигдөр MRI-д орсон. Хариу нь 24 цагийн дараа гарна гэсний дагуу өглөө эрт иржээ. Гэвч эмнэлгийн ачааллын улмаас хариу нь гараагүй байв. Д нь Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны иргэн гэнэ. Баруун уушгины захад хавдар байх магадлалтай гэж эмч нь хэлжээ. Хэрэв шинжилгээгээр нотлогдвол хагалгаанд орох ёстой аж.
Гэвч хагалгааны оочер аль аравдугаар сар гарчээ. Хавдар судлалын үндэсний төвийн эмэгтэйчүүдийн мэс заслын тасаг хамгийн их оочертой нь юм байна. Энд умайн хүзүүний хавдар, хөхний хавдар зэрэг эмэгтэйчүүдэд зонхилон тохиолддог хавдрын үзлэг шинжилгээ явагддаг. Ялангуяа умайн хүзүүний хавдрын тохиолдол манай улсын эрүүл мэндийн салбарынхны хувьд анхаарал татаж буй өвчлөл болоод байгаа юм. Сүүлийн судалгаагаар гэхэд 2023 онд манай улсад 7244 хүн хавдраар өвчилсний 5.9 хувь нь буюу 425 эмэгтэй умайн хүзүүний хорт хавдраар оношлогдсон. Энэ төрлийн хавдрыг үүсгэгч папиллома вирусийн тархалтын дэлхийн дундаж 12 хувьтай бол манайд гурав дахин өндөр байгаа тухай мэргэжлийн байгууллагууд мэдээлж байгаа. Хавдрын эмнэлэг дээр умайн хүзүүний хортой, хоргүй хавдартай бүх насны эмэгтэйчүүд ирж үзүүлж байна. Хоёр сарын өмнө “хоёрдугаар үе дээрээ явж байна, яаралтай хагалгаанд орох шаардлагатай” гэдэг хариуг сонссон 39 настай Б гэх бүсгүйн хавдар өнөөдөр гуравдугаар шат руугаа хэдийнэ орж, зэргэлдээх эрхтэн рүү үсэрхийлсэн тухай айхтар мэдээг сонсчээ. Ээж нь түүнийг дагалдаж явна. Бүсгүй зургаа орчим настай болов уу гэмээр охиноо тас тэврэн чимээгүйхэн түшин сууна. Хөөрхий ээж нь аргаа баран байн байн босч эмчийн хаалгыг сөхөх аж. Хагалгааны оочер олдохгүй байснаас ийнхүү цаг алдсан гэнэ. Тиймээс одоо эмчтэйгээ зөвлөлдөхөөр эмнэлэгт иржээ. Бүсгүйн ээж “Яав даа, яав (нулимсаа арчина). Хар залуугаараа ийм айхтар өвчин авчихсан охиноо харахаар зүрх эмтрээд байна. Саяхан л хоёрдугаар шатанд байна, дарааллаа хүлээгээд хагалгаанд ороход болно оо гэж эмч нь хэлж байсан. Гэтэл хагалгаагаа хүлээж байх хооронд бүр хүндэрчихлээ. Хүмүүсийн яриагаар ийм шат руугаа орчиход эвгүй гэнэ. Эх нь амьд байхад охин үрээ алдаж амьдын тамд унах вий гэх муухай бодол орж ирээд байдаг юм байна” гэж байна.
Эмнэлгийн дөрөвдүгээр давхарт хагалгааны тасаг бий. Энд бол үхэл амьдралыг зааглаж байдаг гэмээр хэсэг. Хөдөө орон нутгаас ирсэн хүмүүс голдуу хүлээлгийн танхимд сууцгаана. Энэ хэсэг тийм ч том биш учир багтахгүй шинжтэй, олонх нь зогсож, холхиж харагдана. Ээж нь элэгний хагалгаанд орсон гэх бүсгүйтэй цөөн хором ярилцлаа. Тэрээр Ховд аймгаас хоёр ахтайгаа иржээ. Ээж нь жилийн өмнө элэгний хоргүй хавдар гэж оношлогдсон гэнэ. Аймгийн нэгдсэн эмнэлэгт хяналтанд явж байсан ч хоёр сарын өмнөөс хортой хавдар болсныг мэджээ.
-Хагалгаанд орох оочер ямар байв?
-Ээж маань хортой хавдартай болсныг мэдээд л Улаанбаатар руу ирсэн. Хоёр сарын өмнө гэсэн үг шүү дээ. Хавдрын эмнэлэг дээр цаг авахаар ирэхэд 25 хоногийн дараа хагалгааны цаг гарч байна гэсэн. Бидэнд тухайн үед хол санагдсан учраас хувийн эмнэлгүүдээр явсан. Шинжилгээгээ эхнээсээ өгч явсаар бараг нэг сар алдчихсан. Гэвч эцэст нь хувийн эмнэлэгт хагалгаа хийх боломжгүй, Хавдар судлал руу явсан нь дээр гэж хэлсэн. Ингээд эндээ ирээд цагаа авахаас аргагүй болсон доо.
-Дахиад ирэхэд дараалал багассан байна уу?
-Яалаа гэж. Дахиад л нэг сар хүлээх болсон. Ер нь элэгний хагалгааны цаг маш их оочертой байдаг юм байна. Эмч нар маш их ачаалалтай ч юм байна. Үнэхээр энэ улс орон хавдрын аюулд живчихжээ. Бид хоёр сар гаруй хавдрын эмнэлгүүдээр явлаа. Зовсон зүдэрсэн маш олон хүнийг нүдээрээ харлаа. Үнэхээр нүд хальтирмаар юм.
-Ээжийн тань хагалгааны талаар эмч нь юу гэсэн бэ?
-Ер нь шууд амжилттай болно гэж хэлж чадахгүй. Хортой болсон тохиолдолд хоруу чанар нь янз бүрээр түгчихдэг. Хүндэрсэн байхыг үгүйсгэхгүй. Тиймээс сэтгэл санааны бэлтгэлтэй байгаарай. Та нар ядаж нэг сарын өмнө хагалгаандаа орсон бол арай өөр үр дүн хэлэх байлаа гэж эмч ярьсан. Бидэнд маш харамсалтай байна. Элэгний хавдрын талаар залуу хүний хувьд нэлээд уншиж судаллаа. Хортой болчихоор, цаг хугацаа алдчихаар хэцүү юм байна. Яагаад эрт илрүүлээд шуурхай арга хэмжээ авчихаж болдоггүй юм бол гэдгийг л их гайхаж байна.
Хавдрын эмнэлэг өглөөд ирэхэд л Нарантуул зах шиг л болчихсон байдаг. Та харин ч хүн шингэрсэн үед нь ирсэн байна. Энэ тухай олон жил ярьж байгаа харагддаг. Дээрдэхгүй, улам л хүндэрч муудсан байх юм хэмээн халаглан ярьж одов.
Хавдар судлалын үндэсний төвийн нэг өдрийн амьдрал ингэж л буцалдаг. Хавдар гэдэг үнэхээр аюулт өвчин. Ялангуяа манайх шиг хөгжил буурай орны хувьд энэ аюулт өвчнийг туслаа л бол барагтаа найдвар байдаггүй. Учир нь оношлогоо шинжилгээ, эмчилгээ, хагалгааны нөхцөл байдал яг л хар зах шиг, цуваа нь тасардаггүй. Оочер дараалал нь цаг, өдрөөр биш сар, жилээр яригддаг болчихсон. Ийм учраас өвчний хүндрэл явагдаж олон олон монгол хүн, ээжүүд аавууд, сайхан залуус, эмэгтэйчүүд үр хүүхэд, хань ижлээ өнчрүүлэн одсоор байгаа нь харамсалтай. Үүнийг шийдэх боломж төр засагт бүрэн бий. Хавдрын эмнэлгийг өргөтгөөд барьчихад л болно. Одоогийн энэ шар барилга нь 1982 онд баригдсан. Тухайн үед хавдрын өвчлөл элбэг биш, хүн ам ч цөөн байв. Өнөөдөр энэ төрлийн өвчний тоо яривал дэлхийн рекордыг эвдэж байгаа. 42 жил өнгөрөхөд дахин ганц барилга улс бариад өгчихөж чадахгүй байгаа юм. Ядаж л дэргэд нь байгаа өргөтгөлийг улсынх болгоод авчихаж чадахгүй, дийлэхгүй, хүчлэхгүй байгаа нь гайхмаар. Монгол Улсын иргэн нь жилдээ мянга мянгаараа хавдар гэх аюулт өвчнөөр үрэгдэж байхад УИХ-д гишүүд нь яг одоо хөдөөд 100, 100 тэрбумын төсвөөр Соёлын төв барихаар хэрэлдэж суугаа юм.
УИХ-ын эрхэм гишүүд өглөө ажилдаа явах зуураа л Хавдар судлалын үндэсний төвийн хашаагаар толгойгоо нэг цухуйлгачихаад Монгол Улсад Хавдрын эмнэлэг барих уу, Соёлын төв барих уу гэдгээ шийдчихэж болох юм!





ХЭҮК: ТҮЦ эрхлэгч иргэдээс гаргасан гомдлыг шалгаж байна
Нийслэлийн Засаг даргын А/237 захирамжийн дагуу зам талбай, автобусны буудал дээр байршуулсан ТҮЦ-үүдийг нүүлгэн шилжүүлж байгаа. Эн...
8 цагийн дараа
Санхүүгийн хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах асуудлыг судалж танилцуулахыг Эдийн засгийн байнгын хороонд даалгав
Монгол Улсын Их Хурлын чуулганы өнөөдөр (2025.05.09)-ийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт,...
7 цагийн дараа
Монгол хэл бичгийн шалгалтын дүн зарлагдлаа
Боловсролын үнэлгээний төвөөс өнөөдөр 2025 оны Монгол хэл бичгийн шалгалтын дүн оноог олон нийтэд зарлалаа. “2025 оны Монгол ...
7 цагийн дараа
Нэгдүгээр ангийн сурагчдын нүд, шүдний үзлэг 30-40 хувьтай байна
”Сургуульд суурилсан эрт илрүүлэг”-ийн тогтолцоог бэхжүүлэх бодлогын хүрээнд өнгөрсөн 9 сараас эхлүүлэн нийслэлийн ЕБС-ийн нэгдүгээр...
6 цагийн дараа
Ихэнх нутгаар дулаарч хуурайшилт нэмэгдэнэ
2025 оны 05 дугаар сарын 09-нөөс 05 дугаар сарын 18-ныг хүртэлх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв Тавдугаар сарын 10, 11-нд и...
6 цагийн дараа
Сэтгэгдлүүд

IsmaelRoofs
Say hello to SablierтАФthe leading platform for token streaming and vesting. Whether youтАЩre using Sablier token streaming for payroll, exploring Sablier vesting schedules, or claiming from a Sablier Airdrop Claim, itтАЩs all powered by Sablier Labs and the advanced Sablier API. Wondering how secure it is? The verified Sablier audit speaks for itself. Use your Sablier bonus code and start streaming at https://sablier.cc today!

GregoryLor
читать [url=https://tripscantop22.top]tripscan19[/url]

Williamquism
check out here [url=https://thepayco-r-login.com/]paycor employee login[/url]

Roccofew
recommended you read [url=https://thecoi-base.com]coinbase login[/url]

Jamestus
[url=https://kra–32.cc]kraken marketplace[/url] – kra32 cc, кракен открыть

Bradygic
[url=https://tripscann21.top/]tripskan top[/url] – tripscan23 win, trip24

Scottfef
[url=https://kra–32.cc]кракен магазин[/url] – кракен, кракен клир

RodneyTen
[url=https://tripscann21.top]трипскан линк[/url] – tripscan19 id, tripscan19 id

Ronaldtic
Curious about next-gen DeFi? Sky Money is transforming savings and rewards through the powerful Sky Protocol. From SKY token rewards to smart MKR to SKY conversion, the Sky ecosystem is designed for performance and transparency. With integrated Sky Savings Rate and full support for sky ETH and sky Ethereum, it’s built to grow. Want to know more? The Sky Atlas and Sky Stars program show you the way. Ready to earn? Visit https://skymoney.net and unlock your Sky rewards today!

Matthewmox
[url=https://tripscann21.top]trip18[/url] – tripscan22 win, tripсkan