мэдээ
ХЭҮК: ТҮЦ эрхлэгч иргэдээс гаргасан гомдлыг шалгаж байна

Админ
2025 оны 5 сарын 09

17

Нийслэлийн Засаг даргын А/237 захирамжийн дагуу зам талбай, автобусны буудал дээр байршуулсан ТҮЦ-үүдийг нүүлгэн шилжүүлж байгаа. Энэ нь аж ахуй эрхлэх, ажил хөдөлмөрөө өөрсдөө сонгох зэрэг хүний эрхийг зөрчиж байна хэмээн үзсэн зарим иргэн ХЭҮК-т гомдол гаргасан.
Гомдлын дагуу дөрөвдүгээр сарын 25-наас хойш ХЭҮК-ын гишүүн Б.Энхболд ТҮЦ эрхлэгч иргэдийн төлөөллийг дөрөв дэх удаагаа албан ёсоор хүлээн авч уулзлаа. Мөн нөхцөл байдалтай биечлэн очиж танилцахаас гадна эсэргүүцэл илэрхийлж шаардлага тавьсан иргэдтэй байнга уулзаж санал бодлыг нь сонсож байна.
Түүнчлэн хоёр талын байр суурийг сонсохоор нийслэл, дүүргийн удирдлагуудтай уулзаж, гомдол гаргасан иргэн бүрийг ганцаарчлан хүлээн авч нөхцөл байдлыг нь сонсох, санал болгох ажлын байр бусад боломжоо танилцуулж дундын хувилбар гаргах, цаашид ТҮЦ нүүлгэн шилжүүлэхдээ хүний эрхийг дээдэлж, хуулийн дагуу ажиллах зөвлөмж өгсөн.
Өчигдөр /2025.05.08/ болсон ТҮЦ эрхлэгч иргэдтэй хийсэн уулзалтаар нийслэл, дүүргийн удирдлагуудтай уулзаж санал бодлоо солилцсон эсэх, нөхцөл байдал өөрчлөгдөж зөвшилцөлд хүрсэн зэргийг тодруулав. Энэ үеэр ХЭҮК хуульд заасан чиг үүргийн дагуу гомдлыг шалгаж дүгнэлт гаргах үйл явц үргэлжилж буйг тайлбарлалаа.





Байнгын хороодын дарга нар Дэлхийн банкны төлөөлөгчидтэй уулзлаа
Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын болон Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Л.Энхнасан, Ч.Ундрам, Улсын Их...
8 цагийн дараа
Эверестэд Монголын хоёр уулчин авирч байна
Цэнхэр гаригийн хамгийн өндөр цэгт тооцогдох далайн төвшнөөс дээш 8848 метрийн өндөрт орших Эверест ууланд Монголын уулчин, ОУХМ А.Б...
6 цагийн дараа
Ш.Бямбасүрэн: “Хамтрал” нэрийн дор хуйвалдаан, хариуцлагагүй байдлаа нуух ёсгүй
Улсын Их Хурлын гишүүн Шинэбаярын Бямбасүрэнтэй ярилцлаа. -Таны хувьд УИХ-ын гишүүнээр сонгогдоод Эдийн засгийн болон Боловсролын ба...
5 цагийн дараа
Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд өнөөдөр (2025.05.09) Улсын Их Хурлын гишүүн Б.Түвшин, О.Номинчимэг, А.Ганбаатар, Ч.Лод...
5 цагийн дараа
Д.Нямхүү, Д.Бархүү нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлнэ
Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар Д.Нямхүү, Д.Бархүү нарт холбогдох хэргийг дээд шатны прокуро...
5 цагийн дараа
Сэтгэгдлүүд