мэдээ
Шугам хоолойн засвар, шинэчлэлийн ажлыг есдүгээр сарын 15-ны дотор дуусгахыг үүрэг болголоо DNN.mn
Админ
2024 оны 8 сарын 29
49
Улаанбаатар хотын хэмжээнд нийт 390 гаруй км урттай дулааны шугам сүлжээ байдаг бөгөөд эдгээрийн ихэнх нь 30-60 жилийн насжилттай. Нийслэл хотын орон сууц, аж ахуйн нэгж, байгууллагын тоо нэмэгдэж, дулааны хэрэглээ өссөнтэй холбогдуулан шугам сүлжээг өргөтгөх хэрэгцээ шаардлага үүссэн. Тиймээс энэ жил нийт 18 байршилд 15.6 км дулааны магистраль шугамыг шинэчилж буй. Шугам хоолойн засвар, шинэчлэлийн ажил өнгөрсөн долоодугаар сард эхэлсэн бөгөөд шугам сүлжээний их засварыг гүйцэтгэхдээ шугам хоолойн хэмжээг өргөтгөж шинэчилж буй.
Жамъяангүний гудамж УДЭТ-аас Багшийн дээд хүртэлх 900 метр хос шугамыг шинэчлэх ажил өнгөрсөн долоодугаар сард эхэлсэн. Гүйцэтгэгчээр “Рутан” ХХК ажиллаж байна. Сүхбаатар дүүргийн 1,6,8 дугаар хорооны хэрэглэгчдийг дулааны эрчим хүчээр хангадаг тус шугам хоолойг анх 1959 онд ашиглалтад оруулж, түүнээс хойш засвар шинэчлэлтийн ажлыг гүйцэтгээгүйн улмаас насжилтын хугацаа дууссан. Үүнтэй холбоотойгоор дээрх байршлын 2Ф350 мм-ийн голчтой 0.95 хос.км шугамыг 2Ф500 мм-ийн голчтой болгон өргөтгөж байна.
Шугам хоолойн засвар, шинэчлэлийн ажилтай холбогдуулан Улаанбаатар хотын Ерөнхий менежер Ц.Төрхүү дээрх байршилд ажиллаж, гүйцэтгэгч компанид 09 дүгээр сарын 15-аас өмнө шугам хоолойн засвар, шинэчлэлийн ажлыг дуусгахыг үүрэг болголоо.
Шугам хоолойн шинэчлэлийн ажил дууссаны дараагаар нийслэлийн Авто замын хөгжлийн газраас дээрх байршилд авто замын хучиж, тохижилтын ажлыг эхлүүлнэ.
Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг хуралдав DNN.mn
Улсын Их Хурлын даргын 2025 оны 01 дүгээр захирамжаар байгуулагдсан Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн ...
5 цагийн дараа
УИХ-ын намрын чуулган энэ сарын 16-нд завсарлана DNN.mn
УИХ-ын намрын чуулган энэ сарын 16-нд завсарлана. Хуульд зааснаар УИХ-ын ээлжит чуулган 75 хоног хуралдах ёстой. Энэ удаагийн намрын...
4 цагийн дараа
Тяньжинд Монгол руу явахаар хүлээгдэж байгаа 3050 орчим чингэлэг байна DNN.mn
12-р сарын 1-нээс 12-р сарын 31-ны хооронд Тяньжин боомт-оос Эрээн/ЗҮ чиглэлд нийт 58 галт тэрэг гарсан байна. Тяньжин төмөр замын ө...
4 цагийн дараа
Parker Solar Probe станцын “Ногоон зүрх” DNN.mn
Манай нарны аймгийн ганц од буюу нарыг судлах Parker Solar Probe станц анх удаагаа нарны титэм гэгддэг давхарга руу ороод хэт халалт...
3 цагийн дараа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хавдар судлалын үндэсний хоёрдугаар төв барих газарт ажиллалаа DNN.mn
Хавдрын урьдчилан сэргийлэлт, оношилгоо, эмчилгээ, эрдэм шинжилгээ сургалтын цогцолбор бүхий хоёрдугаар төвийг Сонгинохайрхан дүүрги...
3 цагийн дараа
Сэтгэгдлүүд