Улаанбаатар

weather

Loading weather data...

1 сарын 07

Валютын ханш

value

мэдээ

Хэрэгтэн болгох амархан буюу хуурамч чат DNN.mn

trend

ТЭРБИШИЙН ДАРХАНХӨВСГӨЛ

img

2025 оны 1 сарын 06

img

48

news-img

Шинэ оны эхний өдрүүдэд хамгийн дуулиантай хүнээр Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан П.Цагаан гуай тодорч байх шиг байна. Түүнийг Сингапурт улсад байхад нь барьсан. Тус улсад хоригдож байгаа. “Шувуу” ажиллагаанд өртсөн дараагийн хүн зэргээр мэдээлэл гарав. Зөрүүлээд түүнийг баривчлаагүй гэх мэдээлэл ч олон нийтийн сүлжээнд цацагдсан. Харин өнөөдрийн энэ дуулианы эхлэл тэртээ 2006 оноос эхлэлтэй гэж хэлж болно. Эрдэнэт үйлдвэрийн 12 овоолгоны хоёрдугаар овоолгыг Ачит ихт компани ашиглаж эхэлснээс л үүдэлтэй. Эрдэнэт үйлдвэрийн технологид нийцэхгүй, блансын бус гээд тодорхойлчихсон тус овоолгыг эдийн засгийн эргэлтэд оруулж, 300 гаруй хүнийг цалинжуулж, улсад овоо хэмжээний татвар төлөөд эхэлсэн нь зарим нэгэн хүнд таалагдаагүй бололтой юм билээ.

Эдгээр овоолгыг эртнээс нааш олон ч хүн, олон ч компани сонирхож ирсэн байдаг. Харамсалтай нь хэтэрхий эрсдэлтэй учраас хэн ч зориглоогүй. Бүр Америк, Английн компаниуд хүртэл судалгаа хийж үзсэн ч айсан. Английн компани бол бүр туршилтын үйлдвэр барих хэмжээнд хүртэл сонирхоод, эцэст нь орхисон. Харин П.Цагаан гэж хүн Английн компанид зөвлөх хийж байсан болохоор тус төслийг боломжтой гэж үзээд, банкнаас өндөр хүүтэй зээл аваад эхлүүлсэн. Улмаар энэ нь амжилттай болсон. Тэнэг зоригтой, дээрээс нь аз дайрсан тухайгаа ч тэр саяханы нэг ярилцлагадаа дурдсан байна лээ. Олон улсын зах зээл дээр зэсийн үнэ өсч, зээлээ хугацаанд нь төлөөд, ашигтай ажиллаж эхэлснээс хойш түүнийг элдвээр оролдож эхэлсэн байна. Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн дүү П.Цагаан гэж хүний компанид ажиллаж байгаад халагдсан байгаа юм. Харин таван жилийн дараа эргэн ирж долоон тэрбум төгрөг өг, эсвэл компанийнхаа 10 хувийг өг гэсэн шаардлага тавьсан гэж байгаа. Үүнийг нь биелүүлээгүй учраас 2019 онд гомдол гаргасан байна. Ингээд АТГ, прокурор, тагнуулын байгууллагын хамтарсан баг гарч, жил тойрон шалгаад гомдлыг хаажээ. Ингээд бүх зүйл хэвийн горимдоо орлоо гэж бодож байтал Н.Алтанхуяг УИХ-ын тогтоолын төсөл санаачилсан. Эрдэнэт үйлдвэрийн овоолгыг ашиглах тухай гэсэн толгойтой ч үнэндээ Ачит ихт компанийг үгүй хийх далд санаатай заалт дунд нь цохиж явсныг УИХ-ын Тамгын газрын мэргэжилтнүүд олж, Үндсэн хууль зөрчиж байна хэмээн буцаасан. Түүний энэ их өс хонзон нь аль 2004 онд Ардчилсан намын хурал дээр П.Цагаанд шанаадуулснаас эхлэлтэй аж. Дүү нь ямар ч үндэслэлгүй мөнгө нэхэж шантаажлаад л, ах нь Үндсэн хууль зөрчин барин тогтоолын төсөл санаачлаад л, барагдаж дуусдаггүй өс хонзон шүү.

Хамгийн хачирхалтай, эмгэнэлтэй ч гэж хэлж болмоор, гурван сая гаруй монголчуудад бүгдэд нь хамааралтай нэг зүйл энд бий. П.Цагааны зүгээс ах дүү хоёрын нэр дээр гомдол гаргаж, цагдаад хандаж байж. Гэвч дүүг нь байцаасан болоод, Н.Алтанхуягийг нь болохоор “Хаяг дээрээ алга, олдохгүй байна” гээд хаачихдаг гэж байгаа. Хачин юм шүү, манай хуулийн байгууллагынханд олдохгүй байгаа өнөө хүн нь өдөр бүр зурагтаар гарч, Их хурлын сонгуульд өрсөлдөөд явж л байдаг. Гэтэл нөгөө талдаа П.Цагаан гэж хүнийг болохоор хуурамч чат үйлдээд л яллагдагч, хэрэгтэн болгоод эрхийг нь хязгаарлачихдаг. Улмаар ноднин жилийн дөрөвдүгээр сард буюу Их хурлын сонгуулийн өмнөхөн хуулийн байгууллагынхан өнөө хуурамч чатныхаа зургийг харуулж байгаад Ачит ихт компанийн үйл ажиллагааг зогсоож буйгаа мэдэгдсэн. Тиймээс Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржтой түүнийг чаталсан гэх эл эвлүүлгийг шалгуулахаар олон улсын байгууллагад ханджээ. Олон улсын байгууллагаас харин тус чатыг хуурамчаар үйлдэхдээ дор хаяж гурваас доошгүй утас ашигласан байна гэсэн дүгнэлт ирүүлжээ. Мөн цаг хугацаа, үг хэллэг, найруулга гээд олон арван энгийн алдаа байгааг ч тус дүгнэлтдээ дурдсан байна.

Ачит ихт компани бол монголчууд өөрсдөө хийж чадна гэдгийг харуулсан цөөхөн компанийн нэг. Тус үйлдвэрт өдгөө ч Монголд байхгүй маш олон технологийг нэвтрүүлж, олон залуусыг сурган дадлагажуулж, нэжгээд айлыг амьдралын баталгаатай болгож, улсын төсвийн тодорхой хэмжээг бүрдүүлэлцэж яваа нь бодит үнэн. Гэвч хэн нэгний явуургүй өс, бүлэг этгээдийн эдийн шуналаас болоод эзнийг нь хэрэгтэн болгож, үйлдвэрийг нь хаадаг байдал ганцхан манайд л байна. Ер нь үйлдвэрийг, тэр тусмаа металургийн үйлдвэрийг шууд зогсоож болдоггүй гэдгийг үйлдвэрлэл эрхэлж үзсэн хэн ч хэлнэ. Даанч манайд болохоор хуурамч гэдгийг олон улсын байгууллагаа нотолчихсон чатны хэвлэмэл зургийг харуулаад л зогсоочихож байна.

Хамгийн аюултай нь өнөөх хуурамч чатаараа түрий бариад яллагдагч болгож, олон нийтэд хэрэгтэн мэтээр ойлгуулсаар байгаа нь харамсалтай. Их хэлмэгдүүлэлтийн үед л энэ мэтийн зүйлээр хүнийг буруутгаж, жалганд аваачаад буудчихдаг байсан байх. Бид өнөөдөр техник технологи хөгжсөн XXI зуунд амьдарч байна. Энэ мэтийн хуурамч чатыг дунд сургуулийн хүүхэд ч хийхээр хэмжээний боловсрол, техникийн мэдлэгтэй болсон. Ийм байтал хуулийн байгууллага нь яллах гээд зүтгээд байгаа нь л хамгийн аймаар зүйл. “Хэрэг нь байвал эзэн нь олдоно” гэсэн аймшигт үг өнөө цагт хэргийг нь ч гэсэн байлгаж болдог байдлаар солигдож байгаа нь харамсалтай. Хэн дуртайгаа иймэрхүү байдлаар яллах, торны цаана суулгах хэмжээнд очиж мэдэх нь байна.

Т.ДАРХАН

 

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Утаа, түгжрэл зэрэг нийслэлийн асуудлыг шийдэхийн төлөө Ерөнхий сайдын Шуурхай штаб ковидын үе шиг ажиллана DNN.mn

Монгол Улсын Засгийн газар 2025 оныг “Нийслэлийн дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил”-ээр зарласан. Энэ хүрээнд Ерөнхий сайдын дэргэд шу...

img

1 цагийн дараа

Иргэн энэ оны эхний улиралд эрүүл мэндийн даатгалын шимтгэлд 19.800 төгрөг төлнө DNN.mn

2025 оны дөрөвдүгээр сараас хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ өөрчлөгдөхтэй холбоотойгоор эхний гурван сарын шимтгэлээ төлөх хөгжүүлэл...

img

22 минутын дараа

Цаан сүрэг 166 толгойгоор цөөрчээ DNN.mn

Хөвсгөл аймгийн 6 дахь хошуу мал болсон цаан сүргийн тоо толгой цөөрчээ. 2023 онд 2931 цаа тоолуулж байсан бол өнгөрсөн оны жилийн э...

img

2 минутын дараа

Үндэсний бөхийн барилдаанд чансаа тогтоодог боллоо DNN.mn

Монголын үндэсний бөхийн холбоо шинэчлэлийн хөтөлбөрийн хүрээнд томоохон барилдаануудад чансааны оноо олгох журмыг хэрэгжүүлэхээр бо...

img

23 минутын өмнө

ЦЕГ: Машин мөргөж, ухаан алдсан жолоочоос согтолт, мансууруулах бодис илрээгүй DNN.mn

Өнөөдөр буюу нэгдүгээр сарын 7-ны өдрийн 01:04 цагийн үед Их Монгол плазагийн урд замд “Тоyota SAI маркийн тээврийн хэрэгсэл м...

img

36 минутын өмнө

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд