мэдээ
Ирж яваа цаг сайхан

ЖАМБАЛЫН САНДАГДОРЖ
2025 оны 5 сарын 18

27

Одооноос дулаарч бас нэгэн гайхамшигт улирал айсуй. Ногоо халтартан, модод ногоорч эхэлж байна. Дэлхийн хойд хагаст зун айсуй. Манай өндөрлөгт хамгийн сүүлд хавар дуусч зун эхэлдэг. Дайнтай хойд хөрш нэг дайн дууссаны баярыг хөөр хөстэй тэмдэглэн өнгөрөөв. Баярын үеэр дайн байлдаан хийгээгүй буун дуугүй өнгөрөөв бололтой.
Энэ буун дуугүй хэд хоног нь цааш үргэлжлэн залуус, хүмүүс үхэж үргэдэхээ болиосой гэж хүснэм. Энхтайванд дасан дассаар энх цаг үргэлжлээсэй гэж горьдох юм. Уул нь цаг ирж байна даа. Ирж яваа цаг сайхан. Монголчууд айсуй цагийн совинд хөтлөгдөн зуны налгар өдрийг хөөр баяртайгаар төсөөлөн буй. Бид энэ зун ажил хийнэ гэж ярьж байгаа. Нөгөө том төслүүд хөдөлж ажилтай орлоготой байна гэж хүлээж байна. Бид олон жил хийнэ, бүтээнэ, сайхан болно гэж ирээдүй цаг дээр ярьцгаалаа. Одоо сүүлдээ тэгнэ гэж хэлсэн хүнээс залхталаа ингэж ярьлаа. Бид тэгнэ гэж хэлж байгаа хүнийг үзэн ядмаар удаан, юу ч бүтээлгүй сууцгаалаа.
Одоо ингэхээ баймаар, шууд л бүтээж эхэлмээр байна. Үнэхээр залхаж байна, үнэхээр ядуу хоосон байсаар залхлаа. Бас ядруу доожоогүй орны иргэд байхаас, нэг дарга нь эс үйлдлээр мэдэн будилж бүтээн байгуулахаас зайлсхийж байгааг хараад, тэр нь монголчуудыг хувхай хоосон байлгадгийг бодохоос дургүй хүрч байна. Цаг ирж байна, бидний цаг ч цуг ирж байна гэсэн горьдлогоор л тэссээр байгаа.
Одоо хаврын ногоон бороо аажуухан шивэрч эхлээсэй. Чийг ханхлан агаар цэвэршиж бүх юм залуу болсон шиг, бүх юм дахин эхэлж байгаа шиг болоосой. Бид өглөө босоод ажилдаа гарч оройдоо эцэж цуцан инээд хөөр цацруулан гэртээ орж ирдэг болоосой. Улсаараа баяжиж хүнд дээрэлхүүлдэггүй болоосой. Уул нь цаг ирж байгаа даа.





Ирэх долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлууд
УИХ-ын чуулганы хуралдаан пүрэв, баасан гаригт хуралдана. Хуралдаанаар хэлэлцэх асуудлын товыг танилцуулж байна.
...8 цагийн дараа
Ногоон бүсийн 51 мянган өрхийн сууцыг дулаалах, хийн болон цахилгаан халаагуурт шилжүүлэх ажлыг ирэх сарын 1-нээс эхлүүлнэ
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар өнөөдөр нийслэлийн төвийн зургаан дүүргийн удирдлагуудтай уулза...
7 цагийн дараа
Дэд ахлагч Б.Буянхишиг 46 хоногт 2222 км зам туулсан амжилтаар гүйлтээ зогсоожээ
Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Булган, Төв аймаг болон нийслэлийн 3 дүүргийн нутаг дэвсгэрийг хөндлөн гулд ту...
6 цагийн дараа
GUYS хамтлаг GOOD LUCK дууныхаа клипийг шинэчлэн цацлаа
Сүүлчийн цас, анхны бороог хамтдаа угтсан хэн бүхэнд зориулан GUYS хамтлагийнхан нэгэн сюрприз бэлдээд байгаа билээ. 28 жилийн түүхэ...
5 цагийн дараа
“Qpay” ашиглан цахим “Өдрийн сонин”-ыг уншаарай
“Өдрийн сонин”-ы цахим хувилбарыг “Qpay” ашиглан захиалан унших боломжтой боллоо. Өмнө нь цахим “Өдрийн сонин”-ыг уншихын тулд “Голо...
4 цагийн дараа
Сэтгэгдлүүд