мэдээ
Улаанбурханы нэмэлт вакцинд сурагчдын 20-30 хувь хамрагдсан

Админ
2025 оны 5 сарын 17

1

Сүүлийн үед Улаанбурхан буюу вирусийн гаралтай, цочмог халдварт өвчин Ерөнхий боловсролын сургуулийн болон цэцэрлэгийн насны хүүхдүүд дунд агаар дуслын замаар халдварлах болжээ. Иймд эцэг эхчүүд сургууль, цэцэрлэгийн зүгээс олон нийтийн арга хэмжээ зохиохгүй байхыг уриалсан байна. Одоогийн байдлаар Нийслэлийн 45 дугаар сургуульд Улаанбурханы таван тохиолдол бүртгэгджээ. Тус сургуулийн эмч С.Бүрэнжаргалаас бодит нөхцөл байдлыг тодрууллаа.
-Эхний тохиолдол сургуулийн орчинд бүртгэгдсэн үү?
-Үгүй. Манай сургуулийн хувьд одоогоор нийт таван тохиолдол бүртгэгдсэн байгаа. Хамгийн эхний тохиолдол сурагчдын амралтаар буюу дөрөвдүгээр сарын 6-нд бүртгэгдсэн. Сургууль нийтээрээ амарч байсан учраас тухайн сурагч өрхийн эмнэлгээсээ тусламж үйлчилгээ аваад эдгэрсэн юм. Харин хоёр дахь тохиолдол дөрөвдүгээр сарын 25-нд хичээл эхлээд удаагүй байхад бүртгэгдсэн. Манай нэг сурагч хичээл дундуураа надад ирж үзүүлэхэд тууралт гараагүй ч халуурах гэх мэт зохих хэмжээний шинж тэмдэг илэрч байсан. Тиймээс тухайн сурагчийг ХӨСҮТ-д хүргэн шинжилгээнд хамруулаад хэвтүүлсэн байгаа.
-Үлдсэн гурван тохиолдол нь гэрээр илэрсэн үү?
-Тийм ээ. Хагас, бүтэн сайн өдрүүдэд гэрээр илэрсэн. Хөнгөн зэрэг байсан учраас гэрээр эмчилгээ хийлгэж байгаа. Ер нь Улаанбурханы хөнгөн зэргийг гэрээр эмчилдэг бөгөөд хүндэрсэн тохиолдолд эмнэлэгт хэвтүүлдэг. Ерөнхийдөө таван тохиолдлын хувьд тав, ёс болон арваннэгдүгээр ангийн хүүхдүүд байна. Тав болон есдүгээр ангийн хүүхдүүдийн эцэг эхчүүдтэй нь нэг бүрчлэн ярьж тандалтын судалгаа авсан. Мэдээж гэрээсээ огт гарч болохгүй гэдгийг анхааруулсан. Халдварын нууц үе таваас долоо хоног байдаг учраас хаана ч халдвар тараах боломжтой талаар зөвлөгөө мэдээлэл өгсөн байгаа.
-Танай сургууль вакцинд хамрагдсан уу?
-Миний хувьд сургуулийн менежерүүдтэйгээ холбогдож багш нараар нь дамжуулан нэгээс арванхоёрдугаар ангийн бүх хүүхдээс вакцины асуумж судалгаа авсан. Товлолт болон сүүлийн нэмэлт вакцинд хамрагдсан эсэх талаар хоёр тусад нь судалгаа болгон авсан юм. Улаанбурханы товлолт вакцинд нийт хүүхдүүдийн 80 орчим хувь нь хамрагдсан байсан. Харин сүүлийн 2023, 2024 оны нэмэлт вакцинд хамрагдсан эсэх талаар эцэг эхчүүдээс асуумж авахад 20-30 хувь нь хамрагдсан гэх үр дүн гарлаа. Түүнчлэн ойрын хавьтлын дөрвөн ангийн 135 хүүхдийн эцэг эхчүүдэд зөвшөөрлийн хуудас тараасан. Энэ нь нэмэлт вакцинд хамрагдахыг зөвшөөрч байгаа эцэг эхчүүдийн гарын үсгийг цуглуулах ажил юм. Зөвшөөрсөн гэсэн хүүхэд бүрд буюу нийт 22 хүүхдийг нэмэлт вакцинд хамруулжээ.
-Танай сургууль ариун цэвэр талаасаа ямар арга хэмжээ авч байгаа вэ?
-Сургууль дээрх эхний тохиолдол дөрөвдүгээр сарын 25-нд гарсан гэж дээр хэлсэн. Дөрөвдүгээр сарын 26 хагас сайн өдөр байсан учраас Халдваргүйжүүлэлтийн байгууллага дуудаж вакумжуулсан 100 хувь мананцарт ариутгалаар анги танхим, коридор, үйлчилгээний заал, ариун цэврийн өрөөгөө ариутгасан. Харин бүтэн сайн өдөр агааржуулалт хийгээд нэг дэх өдрөөс нь сургуулийн үйл ажиллагаа хэвийн явагдаж эхэлсэн.
Танай сургууль ямар нэгэн шилжилт хөдөлгөөн хийсэн үү?
-Манай сургууль дээр ямар ч шилжилт хөдөлгөөн хийгдээгүй. Сургуулийн зүгээс улаанбурханы эсрэг хөл хорио тогтоох эрхгүй. Ковид, эсвэл өөр вирусийн халдварт өвчний тархалтын үед хэсэгчилсэн хөл хорио тогтоох зөвшөөрлийг бид дээд түвшний байгууллагаас авах журамтай.





Тайландад газар хөдлөлтийн үеэр нурсан барилгын чанартай холбогдуулан 17 хүнийг баривчиллаа
Тайландын шүүх өнгөрсөн гуравдугаар сард болсон газар хөдлөлтийн үеэр нурсан барилгын чанартай холбогдуулан 17 хүнийг баривчлах захи...
8 цагийн дараа
37 дахь удаагийн “Номын баяр”-ын шилдгүүд тодорлоо
Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй 37 дахь удаагийн “Номын баяр”-ын нээлт жанжин Д.Сүхбаатарын талбайд болж, шилдгүүдээ то...
7 цагийн дараа
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 2076 боллоо
Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс Улаанбурхан өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Өнөөдөр буюу 2025 оны тавдугаар сар...
7 цагийн дараа
Хээрийн түймэрт урьдчилсан байдлаар 500 га талбай өртсөн байна
Хэнтий аймгийн Дадал сум Онон 1 дүгээр баг “Гачууртын овоо” гэдэг газар өчигдөр буюу тавдугаар сарын 16-нд гарсан хээрий...
6 цагийн дараа
Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг 44 байршилд зохион байгуулж байна
Тавдугаар сарын 17-23-ны өдрүүдэд нөөцийн махны өргөтгөсөн худалдааг 44 байршилд зохион байгуулна. Уг өргөтгөсөн худалдаагаар хонины...
5 цагийн дараа
Сэтгэгдлүүд