Улаанбаатар

weather

Loading weather data...

5 сарын 17

Валютын ханш

value

гадаад

Тайландад газар хөдлөлтийн үеэр нурсан барилгын чанартай холбогдуулан 17 хүнийг баривчиллаа

trend

Админ

img

2025 оны 5 сарын 17

img

21

news-img

Тайландын шүүх өнгөрсөн гуравдугаар сард болсон газар хөдлөлтийн үеэр нурсан барилгын чанартай холбогдуулан 17 хүнийг баривчлах захирамж гаргажээ. Хөрш Мьянмар улсад болсон газар хөдлөлтийн чичиргээ Бангкок хотод мэдрэгдэх үеэр төрийн байгууллагын зориулалтаар баригдаж байсан 30 давхар цамхаг нурсан юм. Цамхагийн нурангиас 89 хүний ​​цогцсыг гаргасан бол долоон хүн ор сураггүй хэвээр байна.

Баривчлагдсан хүмүүсийн дунд Тайландын барилгын томоохон компаниудын нэг болох “Italian-Thai Development PLC”-ийн Ерөнхийлөгч асан Премчай Карнасутаас эхлээд  уг цамхагийн зураг төслийг боловсруулагчид болон зөвшөөрөл олгодог эрх бүхий албан тушаалтнууд байгаа аж.

Тайландын хэвлэл мэдээллийн хэрэгслээр пүрэв гарагт мөрдөн байцаагчид барилгын тулгуур баганын бүтцээс согог илрүүлсэн гэж мэдээлжээ. Гэхдээ Тайландын эрх баригчид нуралтын шалтгааныг тодруулсан дүгнэлтээ хараахан танилцуулаагүй байна.

Тайландын нийслэлд жуулчдын сонирхлыг татдаг газар болох Чатучак захын эсрэг талд гурван жилийн турш баригдаж байсан уг барилгад Төрийн аудитын газар орохоор төлөвлөж байсан юм. Барилга нурах үед дотор нь 400 гаруй ажилчин байжээ.

Гуравдугаар сарын 28-нд Мьянмарт болсон газар хөдлөлтийн улмаас 3000 гаруй хүн амиа алдаж, 4500 гаруй хүн бэртэж гэмтсэн бөгөөд газар хөдлөлт Тайланд болон баруун өмнөд Хятад зэрэг бусад газарт мэдрэгдсэн байна.

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Тайландад газар хөдлөлтийн үеэр нурсан барилгын чанартай холбогдуулан 17 хүнийг баривчиллаа

Тайландын шүүх өнгөрсөн гуравдугаар сард болсон газар хөдлөлтийн үеэр нурсан барилгын чанартай холбогдуулан 17 хүнийг баривчлах захи...

img

3 цагийн дараа

37 дахь удаагийн “Номын баяр”-ын шилдгүүд тодорлоо

Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй 37 дахь удаагийн “Номын баяр”-ын нээлт жанжин Д.Сүхбаатарын талбайд болж, шилдгүүдээ то...

img

2 цагийн дараа

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 2076 боллоо

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс Улаанбурхан өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Өнөөдөр буюу 2025 оны тавдугаар сар...

img

2 цагийн дараа

Хээрийн түймэрт урьдчилсан байдлаар 500 га талбай өртсөн байна

Хэнтий аймгийн Дадал сум Онон 1 дүгээр баг “Гачууртын овоо” гэдэг газар өчигдөр буюу тавдугаар сарын 16-нд гарсан хээрий...

img

1 цагийн дараа

Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг 44 байршилд зохион байгуулж байна

Тавдугаар сарын 17-23-ны өдрүүдэд нөөцийн махны өргөтгөсөн худалдааг 44 байршилд зохион байгуулна. Уг өргөтгөсөн худалдаагаар хонины...

img

18 минутын өмнө

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд