Улаанбаатар

weather

Loading weather data...

8 сарын 02

Валютын ханш

value

мэдээ

Дулаахан газар

trend

Админ

img

2025 оны 8 сарын 02

img

41

news-img

Сурагчийн, оюутны дотуур байранд амьдарч сурагч насаа, оюутан ахуй цагаа өнгөрүүлсэн хүн олон биз ээ. Дотуур байр бол гэр орноосоо хол ардын олон хүүхдүүдийг орох оронтой байлгаж буй буянтай газар. Миний амьдарч байсан МУИС-ийн оюутны дотуур байранд гэхэд ганцхан давхарт нь 100 орчим оюутан амьдардаг. Нэг цонхны цаана дөрвөн хүний амьдрал өрнөж байдаг.

Хаана байх нь бус хэнтэй байх нь чухал гэдэг. Өөр, өөр газар өсөж торнисон дөрвөн хүн бодоход урт юм шиг хэрнээ туулахад дэндүү богинохон есөн сарын хугацаанд гэр бүл болж, нэгэндээ ижилдэн дасдаг.

Цахим сүлжээнд “Дотуур байрны найз гэж хэн бэ? Чамайг оройтож ирэхэд аргалаад оруулдаг, чамайг хоёр хоног байхгүйд хорь хоног байгаагүй мэт санадаг, хамт байхдаа 100, 50 төгрөг байсан ч нийлүүлээд юм авч иддэг, өвдсөн үед чинь эмч рүү түшээд явдаг, айсан үед чинь хамт унтдаг, өлссөн ч, ядарсан ч, даарсан ч хамт байдаг тэр бол дотуур байрны андууд юм” гэх бичвэр байдаг юм. Үнэхээр ч дотуур байрны найзууд яг л ийм. Эцэст нь дотуур байрны найзууд бус амьдралын найз, бараг л гэр бүл болцгоодог. Энэ л газраас насан туршийн найзуудаа олсон олон хүн бий. Гэхдээ уулын мод урттай богинотой, олон хүн сайнтай муутай шүү дээ.

Наадмын дараа намар гэгчээр ганцхан сарын дараа есдүгээр сар гарч, хичээл сургууль орж эхлэх нь ээ. Энэ үетэй зэрэгцэн оюутан, сурагчид дотуур байрандаа нүүж орно. Намар болгон түмний үрс хэдэн хувцас, тогоо шанага, дэвтэр номоо чирээд дотуур байрандаа ордог бол хавар болгон он цагийн урсгалд бүдгэрч алга болохгүй олон сайхан дурсамж тээгээд гардаг нь сайхан шүү.

 

Ө.АНХЗАЯА

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Тээврийн хэрэгсэл хулгайлдаг 14-17 насны бүлэг этгээдүүдийг баривчиллаа

Энэ оны долдугаар сарын 25-ны өдрөөс хойш Нийслэл хотын нутаг дэвсгэрт тээврийн хэрэгслийн эд анги, тээврийн хэрэгсэл хулгайлдаг 14-...

img

5 цагийн дараа

Олон улсын хөл бөмбөгийн фестиваль Хонконгт боллоо

Хонконгт Олон улсын хөл бөмбөгийн наадам амжилттай болж өндөрлөсөн нь тус хот ямар ч түвшний уралдаан тэмцээн, түүний дотор Олимпын ...

img

4 цагийн дараа

Улсын харцага М.Бэлгүтэйн цолны мялаалга наадам болно

2025 оны наймдугаар сарын 15-ны өдөр Дорнод аймгийн Баян-Уул суманд Монгол Улсын харцага Мөнхжаргалын Бэлгүтэйн цолны мялаалга наада...

img

3 цагийн дараа

Өнөөдрөөс хааж, шинэчилж буй замууд

Зайсангийн өргөн чөлөөний авто замын засвар, шинэчлэлтийн ажлын хүрээнд 120 мянгатын тэмээтэй хөшөөний уулзвараас Зайсангийн уулзвар...

img

2 цагийн дараа

Нийслэлийн цэцэрлэгийн цахим бүртгэл энэ сарын 4-нөөс эхэлнэ

2025-2026 оны хичээлийн жилд нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийг 2025 оны 08 дугаар сарын 04-ний өдрөөс 08 дугаар сарын 18-ны ө...

img

1 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд