мэдээ
Олон улсын хөл бөмбөгийн фестиваль Хонконгт боллоо

Админ
2025 оны 8 сарын 02

23

Хонконгт Олон улсын хөл бөмбөгийн наадам амжилттай болж өндөрлөсөн нь тус хот ямар ч түвшний уралдаан тэмцээн, түүний дотор Олимпын наадмыг ч зохион байгуулж чадна гэдгийг харууллаа. Хонконгийн “Кай Так” цэнгэлдэх хүрээлэнд болсон Английн “Арсенал”, “Тоттенхэм” клубүүдийн нөхөрсөг тоглолтыг үзсэн хөгжөөн дэмжигчид ийм бодолтой байгаагаа илэрхийлсэн юм.
“Цэнгэлдэх хүрээлэн байгуулагдаад ердөө хагас жил болж байгаа боловч энд олон улсын тэмцээнүүд болж байна. Цаашдаа Олимпын наадмыг зохион байгуулах боломжтой” хэмээн Жон Чау гэдэг нэгэн хөгжөөн дэмжигч ярилаа. Түүний ярьснаар, Их булангийн бүс нутагт хамаардаг Хонконг, Макао болон Гуандун мужийн зарим хотууд хамтраад 2036 оны Олимпын наадмыг зохион байгуулах хүсэлтээ ОУОХ-д илгээх талаар тун нухацтай судалж байгаа ажээ.
Хонконгт болсон Олон улсын хөл бөмбөгийн фестивальд Европ тивийн дөрвөн баг буюу Италийн “Милан”, Английн “Ливерпүүл”, “Арсенал”, “Тоттенхэм” багууд оролцжээ. 26-ны өдөр миланчууд “Ливерпүүл”-ийг 4:2 харьцаагаар, 31-нд “Тоттенхэм” баг “Арсенал”-ыг 1:0 харьцаагаар тус тус хожсон байна.
Албан ёсны мэдээгээр, 50 мянган үзэгчийн багтаамжтай “Кай Так” цэнгэлдэх хүрээлэнд 49 975 хүн цугларсан бөгөөд үзэгчид, тамирчид бүгдээрээ тоглолтын зохион байгуулалтыг өндрөөр үнэлжээ. “Олимпын наадмын тухайд үнэндээ хэлж мэдэхгүй байна, гэхдээ болоосой хэмээн хүсэж байна. Энэ оны 11 дүгээр сард Гуандун муж, Хонконг, Макаод Хятад улсын Үндэсний 15 дугаар наадам болно” гэж нөхөрсөг тоглолтыг зохион байгуулагчдын нэг нь ТАСС агентлагт ярилцлага өгөхдөө хэллээ.
Б.Адъяахүү





Тээврийн хэрэгсэл хулгайлдаг 14-17 насны бүлэг этгээдүүдийг баривчиллаа
Энэ оны долдугаар сарын 25-ны өдрөөс хойш Нийслэл хотын нутаг дэвсгэрт тээврийн хэрэгслийн эд анги, тээврийн хэрэгсэл хулгайлдаг 14-...
5 цагийн дараа
Олон улсын хөл бөмбөгийн фестиваль Хонконгт боллоо
Хонконгт Олон улсын хөл бөмбөгийн наадам амжилттай болж өндөрлөсөн нь тус хот ямар ч түвшний уралдаан тэмцээн, түүний дотор Олимпын ...
4 цагийн дараа
Улсын харцага М.Бэлгүтэйн цолны мялаалга наадам болно
2025 оны наймдугаар сарын 15-ны өдөр Дорнод аймгийн Баян-Уул суманд Монгол Улсын харцага Мөнхжаргалын Бэлгүтэйн цолны мялаалга наада...
3 цагийн дараа
Өнөөдрөөс хааж, шинэчилж буй замууд
Зайсангийн өргөн чөлөөний авто замын засвар, шинэчлэлтийн ажлын хүрээнд 120 мянгатын тэмээтэй хөшөөний уулзвараас Зайсангийн уулзвар...
2 цагийн дараа
Нийслэлийн цэцэрлэгийн цахим бүртгэл энэ сарын 4-нөөс эхэлнэ
2025-2026 оны хичээлийн жилд нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийг 2025 оны 08 дугаар сарын 04-ний өдрөөс 08 дугаар сарын 18-ны ө...
35 минутын дараа
Сэтгэгдлүүд