Улаанбаатар

weather

Loading weather data...

5 сарын 17

Валютын ханш

value

мэдээ

37 дахь удаагийн “Номын баяр”-ын шилдгүүд тодорлоо

trend

Админ

img

2025 оны 5 сарын 17

img

13

news-img
Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй 37 дахь удаагийн “Номын баяр”-ын нээлт жанжин Д.Сүхбаатарын талбайд болж, шилдгүүдээ тодрууллаа.   

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Г.Занданшатар баярыг нээж,  уншигч, зохиолч, туурвигч, хэвлэн нийтлэгч, эх хэл, үндэсний бичиг, соёлоо түгээн дэлгэрүүлэгчдэд баярын мэнд хүргэлээ.

Тэр бээр, энэ баяр нь ном унших соёл, дадал хэвшүүлэх, зохиолч, хэвлэн нийтлэгчдийг шинэ бүтээлээ нийтэд толилуулах, түгээх,  уншигчидтай уулзах боломжийг бүрдүүлэх, тэднийг дэмжих, урамшуулах зэрэг ач холбогдолтойг тэмдэглэв.

Энэ жилийн:  

  • “Шилдэг ном”-оор сэтгүүлч Р.Оюунжаргалын “The story of a little nomad”,
  • Шилдэг хэвлэлийн газраар “Нэпко” хэвлэлийн газар,
  • Шилдэг уншигч-Насанд хүрэгч- “Ном бол цөм” клуб. Архангай аймаг,
  • Шилдэг номын сангаар Ерөнхий боловсролын сургуулийн номын санг тохижуулдаг “Мөнххада” номын сангийн төсөл шалгарлаа.

Шилдэг уншигч хүүхэд:

  • Ахлах анги- Булган аймгийн Булган сумын 1 дүгээр сургуулийн 10а анги,
  • Дунд анги-Дархан-Уул аймгийн Дархан сумын “Оюуны ирээдүй” сургуулийн 4-9 дүгээр анги,
  • Бага анги-“Сант” сургуулийн 4а ангийн сурагч Б.Есүй,
  • Шилдэг уншигч анги-Дархан-Уул аймаг, Дархан сумын хятад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай “Цайхун” сургуулийн Г.Хулан багштай 7а анги тодорлоо.

Мэргэн номын шагналыг:

  • “Authentic Mongolia” номын зохиогч Ц.Дөлгөөн,
  • “Аргун” хэвлэлийн газар,
  • Зохиолч, сэтгүүлч, орчуулагч, Соёлын гавьяат зүтгэлтэн Г.Аким гардаж авлаа.

Мөн нэр бүхий 13 хүүхдийг “Тэргүүний уншигч Д.Нацагдорж” тэмдгээр шагналаа.

Ерөнхийлөгчийн Тамгын газар өнгөрсөн жилийн “Номын баяр”-т  “Дэлгэрэнгүй тайлбартай Монголын нууц товчоо”, Нууц товчооны англи орчуулга, төрийн тахилгат зарим хайрхны судалгаа бүхий бүтээлийг уншигчдад толилуулж байсан.

Энэ удаа “Монгол-Казах”, “Казах-Монгол” хэлний толь бичгийг шинээр хэвлүүлэхэд дэмжлэг үзүүлж, өргөн барилаа.

Номын баярт дунджаар 300,000 гаруй уншигч, 200 гаруй хэвлэн нийтлэгч, 300 орчим зохиолч, орчуулагч, редактор, зураач, эх зохиогч, эрдэмтэн судлаач оролцдог.

Энэ удаагийн баярт ОХУ, БНХАУ, БНСУ-аас зохиолч, хэвлэн нийтлэгчид хүрэлцэн иржээ.    

Манай улсад жилд дунджаар 4,000 орчим бүтээл шинээр болон дахин хэвлэгддэг. Сүүлийн 5 жилийн байдлаар 18,000 гаруй ном, бүтээл олон улсын стандарт дугаарт шинээр бүртгүүлсэн байна.

Эдгээрийн 22 орчим хувийг уран зохиолын, 10 орчим хувийг боловсролын салбарын, 13 орчим хувийг намтар, түүхийн, үлдэх хэсгийг бусад салбар, шинжлэх ухааны чиглэлээр туурвисан ном, бүтээл эзэлж байгаа юм.

“Номын баяр”-ыг Номын соёлт ертөнц” ТББ санаачлан, Ерөнхийлөгчийн Тамгын газар, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Соёл, урлагийн газар хамтран зохион байгуулж байна. Номын баяр ням гарагт өндөрлөнө.

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Тайландад газар хөдлөлтийн үеэр нурсан барилгын чанартай холбогдуулан 17 хүнийг баривчиллаа

Тайландын шүүх өнгөрсөн гуравдугаар сард болсон газар хөдлөлтийн үеэр нурсан барилгын чанартай холбогдуулан 17 хүнийг баривчлах захи...

img

32 минутын дараа

37 дахь удаагийн “Номын баяр”-ын шилдгүүд тодорлоо

Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй 37 дахь удаагийн “Номын баяр”-ын нээлт жанжин Д.Сүхбаатарын талбайд болж, шилдгүүдээ то...

img

14 минутын дараа

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 2076 боллоо

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс Улаанбурхан өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Өнөөдөр буюу 2025 оны тавдугаар сар...

img

13 минутын өмнө

Хээрийн түймэрт урьдчилсан байдлаар 500 га талбай өртсөн байна

Хэнтий аймгийн Дадал сум Онон 1 дүгээр баг “Гачууртын овоо” гэдэг газар өчигдөр буюу тавдугаар сарын 16-нд гарсан хээрий...

img

1 цагийн өмнө

Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг 44 байршилд зохион байгуулж байна

Тавдугаар сарын 17-23-ны өдрүүдэд нөөцийн махны өргөтгөсөн худалдааг 44 байршилд зохион байгуулна. Уг өргөтгөсөн худалдаагаар хонины...

img

2 цагийн өмнө

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд