Улаанбаатар

weather

Loading weather data...

2 сарын 26

Валютын ханш

value

мэдээ

“Нийслэлийн өмчит Улаанбаатар Хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК-ийн ТУЗ-ийн хараат бус гишүүний сонгон шалгаруулалтын зар DNN.mn

trend

Админ

img

2024 оны 9 сарын 16

img

1

news-img

Монгол Улсын Компанийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх заалт, 81 дүгээр зүйлийн 81.5 дахь хэсгийг тус тус үндэслэн “Нийслэлийн өмчит Улаанбаатар Хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн хараат бус гишүүний сонгон шалгаруулалтыг зарлаж байна.

Хараат бус гишүүнд нэр дэвшигчид тавигдах шаардлага:

  1. Дээд боловсролтой байх
  2. Компанитай нэгдмэл сонирхолтой болон компанийн үйл ажиллагаанд оролцогч талуудын /хувьцаа эзэмшигчид, хувьцааны багцыг эзэмшигч, хамтран ажиллагсад гэх мэт/ ашиг сонирхлыг төлөөлдөггүй байхаас гадна бизнесийн аливаа холбоогүй байх
  3. Тодорхой албан тушаал эрхлэх, эсвэл үйл ажиллагаа явуулах эрхийг нь шүүхийн шийдвэрээр хасаагүй, ял шийтгэл хүлээгээгүй байх
  4. Компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн байхад ашиг сонирхол үүсгэхгүй байх.
  5. Санхүүгийн зах зээл дээр гурваас (3) доошгүй жил ажилласан туршлагатай, энэ чиглэлээр мэргэшсэн
  6. Үнэт цаасны зах зээлийн зохицуулалттай этгээд болон банк, даатгал, бусад санхүүгийн компанид зөрчлийн улмаас тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох үед нь удирдлагад нь ажиллаж байсан бөгөөд зөвшөөрөл хүчингүй болсноос хойш гурван (3) жил өнгөрсөн байх
  7. Санхүү, үнэт цаасны зах зээлд гаргасан зөрчлийн улмаас захиргааны хариуцлага хүлээснээс хойш нэг (1) жил өнгөрсөн байх
  8. Тухайн компани болон түүний холбогдох этгээдэд ажил албан тушаал эрхэлдэггүй, эсхүл сүүлийн 3 жилийн хугацаанд эрхэлж байгаагүй
  9. Бизнесийн харилцаатай компанийн толгой эсхүл охин, хараат компанийн ажилтан, албан тушаалтан биш байх
  10. Хугацаа хэтэрсэн болон шүүхийн шийдвэртэй өр төлбөргүй байх
  11. Компанийн засаглалын сургалтад хамрагдсан байх

Бүрдүүлэх материал:

  1. Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт
  2. Анкет (төрийн албан хаагчийн анкетыг бүрэн бөглөх, 4*6 хэмжээтэй цээж зураг заавал наасан байх)
  3. Ажил байдлын тодорхойлолт (ажил эрхэлдэг иргэн байгууллагаасаа тодорхойлолт авах, ажил эрхэлдэггүй иргэн өөрийн хийж гүйцэтгэсэн ажлын талаарх мэдээлэл)
  4. Боловсролын диплом, үнэмлэх, бусад сургалт, семинарт хамрагдсан гэрчилгээ, сертификатын хуулбар
  5. Компанийн засаглалын гэрчилгээний хуулбар
  6. Иргэний үнэмлэхийн хуулбар
  7. Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар
  8. Цагдаагийн тодорхойлолт

Дээрх сонгон шалгаруулалтын материал хүлээн авах хугацаа, газар:

Сонгон шалгаруулалтад орох иргэний материалыг 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 10:00 цаг хүртэл “Нийслэлийн өмчит Улаанбаатар Хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК-ийн info@ubim.mn цахим хаягаар болон компанийн байранд хүлээн авна.

Сонгон шалгаруулалтын шаардлага хангасан иргэнтэй зөвхөн холбоо барина.

Хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Ерөнхий сайд А.Амарын гудамж,

Үнэн сонины байр, 3 давхар Утас: 7717-1414

 

 

“Нийслэлийн өмчит Улаанбаатар Хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК Төлөөлөн Удирдах Зөвлөлийн нэр дэвшүүлэх хороо

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

ЗГ: Ногдол ашгаа Хуримтлалын санд шилжүүлэх, хандивлах сонголт хийсэн иргэдийн саналыг дахин баталгаажуулна DNN.mn

Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны хоёрдугаар сарын 26-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Засгийн газрын 2025 о...

img

8 цагийн дараа

Д.Нямхүү: Давж заалдах шатны шүүхээс цагаатгасан шийдвэр гаргалаа. Гурван жил шүүгдлээ DNN.mn

ХӨСҮТ-ийн захирал асан Д.Нямхүүд нарт холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр болж, цагаатгах тогтоолыг баталгаажуулжээ. Шүүхээс “...

img

8 цагийн дараа

ЗГ: Засгийн газрын гишүүд ногдол ашгаа Хөгжлийн санд хандивлана DNN.mn

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцууллаа. ЗГХЭГ-ын дарга Н.Учрал “1072 хувьцааны ногдол ашгаа бэлнээр авах...

img

8 цагийн дараа

Н.Учрал: 380 орчим зөвшөөрлийн 25-ыг дээрх байгууллагуудад шилжүүлэх эрх бүрдэж байна DNN.mn

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцууллаа. ЗГХЭГ-ын дарга Н.Учрал “Өнөөдрийн хуралдаанаар эдийн засг...

img

8 цагийн дараа

Шинэ нам: Ардчилсан намд нэгдэж байна DNN.mn

Шинэ нам Ардчилсан намд нэгдэж байгаа талаараа мэдээлэл өглөө. ШИНЭ намын төлөөлөл “Бид бүхэн улс орон, ард түмний төлөө ардчи...

img

7 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд