редакцийн-нийтлэл
Монголд анхны олон улсын стандартын худалдаа, үйлчилгээний цогцолбор байгуулагдах гэж байна
Хишигтийн Цэнд-Аюуш
2014 оны 2 сарын 12

1
“Хүннү” гэсэн хаягтай том цогцолбор Яармагийн
гүүрний баруун талд сүндэрлээд байгаа билээ. Энд Монголын хамгийн анхны олон улсын
стандартад нийцсэн “Хүннү молл” худалдаа, үйлчилгээний цогцолбор нээгдэх гэж байгаа
юм байна. Монголд “Метро молл”, “Макс молл” гээд олон молл байдаг. Гэхдээ олон улсын
стандартын дагуу баригдсан анхны худалдаа үйлчилгээний цогцолбор нь “Хүннү молл”
болж байгаа аж. Учир нь энд дэлхийд алдартай олон брэндийн дэлгүүр, бүх төрлийн
үйлчилгээний газар нэг дор байрлахаас гадна иргэдийн амралт чөлөөт цагаа тав тухтай
өнгөрүүлэх орчныг бүрдүүлж чадсан энтертаймент үйлчилгээг багтааснаараа ялгарч байгаа аж. Дотроо цэцэрлэгт хүрээлэн, жилийн
дөрвөн улирлын мөсөн гүлгуур, кино театр гээд олон зүйл байрлаж байгаа юм. Энэхүү худалдаа үйлчилгээний цогцолбор хэзээ
нээгдэх талаар сурвалжиллаа. Барилгын ажил нь гадна талаасаа дуусч, дотор засал
чимэглэлийн ажил нь үргэлжилж байлаа. Ерөнхийдөө 85 хувийн гүйцэтгэлтэй явж байгаа
гэнэ. Энд ажиллаж байгаа хүмүүс бүгд монгол ажилчид байлаа. Дотоодын компани
барилгыг өөрсдөө гүйцэтгэсэн. Гаднаас нь
харсан ч тэр, дотроо ч гэсэн маш том байгууламж юм байна. Гурван давхар бөгөөд
нийтдээ 50.000 м2 талбайтай, 800 машины гадна болон доторх зогсоолтой гэж тайлбарлалаа.
Барилгын нэг давхарт цэцэрлэгт хүрээлэнтэй. Цэцэрлэгт хүрээлэн амьд байгальтай
гэдгээрээ онцлог аж. Дундуур нь 50 метр орчим урттай гол урсах бөгөөд голд загас,
жараахай ч байх гэнэ. Голоо тойроод мод ургамалтайгаас гадна төрөл бүрийн амьтны
ертөнц, үлэг гүрвэлийн үзмэр гэх мэт зүйлүүд багтаж байна.
Мөн тоглолт, арга хэмжээ зохион байгуулахад тохиромжтой тайзтай гээд
нийтдээ цэцэрлэгт хүрээлэнгийн талбайн хэмжээ 1000 гаруй метр квадрат аж. Тэндэхийн
ажилтнууд тайлбарлахдаа “Манайхаар үйлчлүүлсэн хүмүүс гол усны чимээг сонсон,
тав тухтай амралтын орчинд олон үндэстний зоогийг амталж суух юм” гэж ярьж байв.
Мөн Монголын анхны барилга дотор мөсөн гулгуурын талбайг хийж байлаа. Европын компаниас
хөргүүрийн болон бүрэн тоноглолуудыг авч гүйцэтгэлийн ажлыг ОХУ-аас ирсэн мэргэжилтнүүд хийж байгаа юм байна лээ. Мөсөн
гулгуурын талбай нь жилийн дөрвөн улиралд ажиллаж, нэг дор 150 хүн зэрэг тоглох
боломжтой. Хүүхэд ч гэхгүй том хүмүүс ч гулгаж болох гэнэ. Эцэг, эхчүүд дэлгүүр хэсэнгээ дээд давхраас хүүхдүүдээ хараад
байх боломжтой шийдлээр хийж байгаа юм байна лээ. Энэ мэт Монголд анхны гэх зүйл
энд олон байна. Хоёр давхарт үйлчилгээний төв, супермаркет, брэндийн хувцасны дэлгүүр,
эмийн сан, үсчин, саун, олон улсын хоолны газар, кафе, паб гээд бүх төрлийн үйлчилгээний
газар байх аж.
Брэндийн дэлгүүрүүдийн хувьд тийм ч үнэтэй биш, дэлхий нийтээрээ өргөн хэрэглэдэг
Esprit, Zara зэрэг брэндийн дэлгүүр нээгдэх нь. Гурван давхарт кино театр, хүүхдийн
тоглоомын парк байрлахаар төлөвлөлт хийгджээ. Кино театр нь дөрвөн танхимтай. Орчин
үеийн шийдэлтэй бөгөөд нийтдээ 1100 хүний суудалтай аж. Харин хүүхдийн тоглоомын
парк сонирхол татна.
Биднийг очих үед тоглоомуудыг нь угсрахаар авчирсан
байв.
АНУ-аас ирсэн уралдааны машин, савлуур, уртын
харайлтын зам, үсэрдэг гудас, том хүмүүс ч сууж тоглож болох галт тэрэг зэрэг маш
олон сонирхолтой, орчин үеийн тоглоомууд байна. Бас залуу гэр бүлд зориулсан “Home DIY store” буюу гэр ахуйн барааны дэлгүүртэй.
Залуу гэр бүл болон гэрээ өөрийн дуртай загвараар засаж тохижуулах хүсэлтэй хүмүүст зориулагджээ.
Мөн л анхны DIY дэлгүүр гэдгээрээ онцлог болж байна.
Монголд хүүхэд залуучууд гэлтгүй томчуудад зориулсан амралт, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх
газар байдаггүй. Тэгвэл “Хүннү молл”-д гэр бүлээрээ, найз нөхдөөрөө ирээд дэлгүүр
хэсэнгээ кино үзэж, тоглож, алжаалаа тайлж болох нь. Эднийх ирэх долдугаар сарын
1-нд нээлтээ хийх юм байна. Энэхүү цогцолборыг барихдаа олон улсын стандартын тоног
төхөөрөмж, орчин үеийн шинэ шийдэлтэй барилгын материалыг ашиглажээ.
Жишээлбэл, шилэн хана нь гэхэд хагардаггүй, бяцардаг
материал гэнэ.
Хятадын
нэг ширхэг хадаас ч ашиглахгүйгээр барьсан гэв. Дандаа Европын өндөр чанарын барилгын материал ашигласан
учир иргэдийн аюулгүй байдлыг бүрэн хангаж чадна гэсэн.
Мөн үйлчлүүлэгчдийн эрүүл мэндэд тохируулан
Германы “Wolf” брэндийн агаар цэвэршүүлэгч, халаагч системүүд суурилуулсан байна.
Энэ нь хүйтэн, дулаан агаар гаргаад зогсохгүй агаарыг сорж цэвэршүүлээд гадагшлуулдаг
аж. Галын болон камерын хяналтын системийн цогц шийдэлтэй, бие засах газар, цахилгаан
шат нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан тоноглолтой байна. “Хүннү молл” компанийн гол уриа бол халуун ам бүл, найз нөхдийн аз жаргалтай
цаг мөчийг өнгөрүүлэх өргөө болох гэнэ. Тиймээс ч монголчууд гадаад улс орон руу
явж дэлгүүр хэсэхгүй, харин Монголдоо дэлгүүр хэсэх тэр орчныг бүрдүүлж байгаагаараа
онцлог хэмээн ярьж байсан юм.
Тус компанийн менежментийн багийн гишүүн Ц.Мөнхсайхан
“Дэлхий даяар хүлээн зөвшөөрөгддөг хүн бүхний хэрэгцээг хангасан үйлчилгээг бид нэг дор цогцлоон бүтээж байгаагаараа
бусад моллуудаас ялгарах онцлогтой. Бид моллынхоо талаар олон давуу талыг дурьдаж
болно. Жилийн дөрвөн улиралд гулгаж болох битүү мөсөн гулгуурын талбай, хамгийн
сүүлийн үеийн атмос, дижитал системтэй молл доторх 1100 хүний суудалтай кино театр,
бүх насны хүүхдэд зориулсан орчин үеийн тоглоомууд, “Хүннү” цэцэрлэгт хүрээлэн байрлана. Үүгээрээ бид экосистемтэй амьдралын
шинэ хэв маягийг молл дотроо бий болгохыг зорьж ажиллаж байна.
Гадаад улс орны жишгээс харахад молл нь өөрөө
хотоос зайдуу байрладаг ба хүмүүс зорьж очиж үйлчлүүлдэг. Манай талбайн хэмжээ,
хүчин чадал нь Улаанбаатар хотын нийт хүн амд үйлчлэх боломжтой.
“Хүннү молл”-ын хувьд нийслэлийн бүтээн байгуулалт
ид өрнөж байгаа шинэ яармаг хорооллын төвд, Чингэс хаан олон улсын нисэх онгоцны
буудал мөн Хөшигтийн хөндийд баригдах шинэ онгоцны буудлын зам дагуу байрлаж байгаа зэрэг нь гадаад дотоодын жуулчдыг татах болон
хүмүүс хотын түгжрэл, утаанаас айхгүйгээр
үйлчлүүлэх бүрэн боломжтой.
Худалдаа үйлчилгээний цогцолбор гэдэг утгаараа
үйлчлүүлэгчдийн хөл хөдөлгөөнийг моллын бүхий л хэсэгт идэвхжүүлж чадах нь түрээслэгч
нарт ашигтай байдаг.
Моллоор үйлчлүүлэх гэж гадагшаа явдаг цаг ард
хоцорлоо. Бид халуун ам бүл, найз нөхдийн аз жаргалтай цаг мөчийг өнгөрүүлэх өргөөг
цогцлооно” гэв.
Х.ЦЭНД-АЮУШ
Гэрэл зургуудыг
Ц.МЯГМАРСҮРЭН





Уртын дуучин Б.Бямбадорж “Олон улсын дуулаачдын уралдаан”-ы хоёр төрөлд “Тэргүүн байр” эзэлжээ
Оросын холбооны улсын Москва хотод болсон И.О.Дунаевскийн нэрэмжит XV дугаар удаагийн “Олон улсын дуулаачдын уралдаанд” ...
8 цагийн дараа
Ч.Ариунзул Эверестийн оргилд гарсан 17 дахь Монгол уулчин боллоо
Далайн төвшнөөс дээш 8848 метрийн өндөрт орших Эверест уулын оргилд өнөөдөр уулчин Ч.Ариунзул амжилттай гарлаа. Тэрбээр Эверестийн о...
7 цагийн дараа
Х.Нямбаатар: Төв цэнгэлдэх хүрээлэнд хиймэл зүлгээ буцаагаад тавьж байгаа
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. Тэрбээр Төв цэнгэлдэх хүрээ...
7 цагийн дараа
Ой, хээрийн гал түймэр өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 34.1 хувиар өсчээ
Ой, хээрийн болон обьектын түймрийн нөхцөл байдлын талаар УОК-ын Нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү, ОБЕГ-ын Гал түймэртэй тэм...
7 цагийн дараа
АН-ын гишүүд хамтарсан Засгийн газраас гарах шаардлагыг хүргүүллээ
Ц.Уянга тэргүүтэй АН-ын гишүүд Ардчилсан намын дарга Л.Гантөмөр, бүлгийн дарга О.Цогтгэрэл нарт хамтарсан Засгийн газраас гарах шаар...
6 цагийн дараа
Сэтгэгдлүүд