мэдээ
Наадамчдын авто замыг Энхтайваны өргөн чөлөөтэй холбох гудамж замын барилга угсралтын ажлыг 2025 оноос эхлүүлнэ DNN.mn
Админ
2024 оны 10 сарын 08
36
Наадамчдын гудамж буюу Яармагийн “Номин” дэлгүүрээс Эрчим хүчний гудамжны “ТЭЦ-IV”-ийн замтай холбосон зургаан эгнээ бүхий хоёр урсгалтай зам, гүүрэн байгууламжийн зорчих хөдөлгөөнийг өнгөрсөн сарын 26-нд нээсэн. Уг замын үргэлжлэл хэсэг болох Наадамчдын авто замыг Энхтайваны өргөн чөлөөтэй холбох гудамж замын талаар нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяраас тодрууллаа.
Тэрбээр “Наадамчдын гудамжнаас Эрчим хүчний гудамж хүртэлх 2.8 км авто зам, гүүрний үргэлжлэл хэсэг болох Энхтайваны өргөн чөлөөтэй холбох гудамж замын зураг төслийг гарган, урьдчилсан ТЭЗҮ-г боловсруулж дууссан тул барилгын ажлыг эхлүүлэх бүрэн боломжтой болсон. Энэ хүрээнд ирэх жилийн төсөвт хөрөнгийг тусган, 2025 оноос барилга угсралтын ажлыг эхлүүлэхээр төлөвлөж байна” хэмээв.
Мөн Эрчим хүчний гудамжийг дөрвөн эгнээ болгох өргөтгөлийн ажлын гүйцэтгэгчээр Улаанбаатар зам засвар, арчлалтын газар ОНӨААТҮГ шалгаран, ажлыг эхлүүлээд буй. Түүнчлэн эл замыг өргөтгөхөд нийт 59 нэгж талбарыг чөлөөлөх шаардлагатай байгаа бөгөөд нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Замын хөгжлийн газар болон гүйцэтгэгч аж ахуйн нэгж хамтран өнөөдрийн байдлаар 16 нэгж талбарыг чөлөөлсөн. Газар чөлөөлөлтийн ажлыг дууссаны дараа эхний ээлжид Наадамчдын гудамжнаас Эрчим хүчний гудамж хүртэлх гүүрний гурван замын уулзвараас “Хөсөг трейд” ХК хүртэлх авто замыг дөрвөн эгнээ болгохоор төлөвлөж байгааг онцолж байлаа.
“Тэнгэрийн хүү” жүжиг олон улсын театрын наадмыг нээнэ DNN.mn
Улсын драмын эрдмийн театрын хамт олон 12 дахь удаагийн Олон улсын театрын “МИТЕМ” наадмыг Б.Цогнэмэхийн зохиол, ТС, УГЗ...
2 цагийн дараа
Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ DNN.mn
Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай анхдагч хуулийн төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулж боловсруулсан бу...
1 цагийн дараа
ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.Оверчуктай уулзлаа DNN.mn
Монгол Улс – Оросын Холбооны Улсын Засгийн газрын хоорондын комиссын 26 дугаар хуралдааны хүрээнд ОХУ-ын нийслэл Москва хотноо...
3 минутын дараа
Багануурын уурхайг түшиглэсэн Кокс химийн үйлдвэрийн бүтээн байгуулалтыг 2025 оны хоёрдугаар улиралд эхлүүлнэ DNN.mn
Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр, 14 МЕГА төсөлд туссан “Нүүрс-химийн цогцолбор” байгу...
1 цагийн өмнө
Өнөөдөр нийт нутгаар цас орохгүй, цаг агаар тогтуун байна DNN.mn
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр нийт нутгаар цас орохгүй, цаг агаар тогтуун байна. 2024 оны арванхоёрдугаар сарын...
2 цагийн өмнө
Сэтгэгдлүүд