мэдээ
Эрүүл мэндийн даатгалын цахим картыг журмыг баталжээ

2016 оны 5 сарын 24

12
Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болсон. Уг хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар өнөөдөр Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга Б.Цээпил мэдээлэл хийв.
Хуралдаанаар Төв аймгийн Баянжаргалан сумын нутагт орших Бөөрөлжүүтийн нүүрсний ордыг түшиглэн 300 мВт-ын хүчин чадал бүхий цахилгаан станц, уурхайн нэгдмэл төслийг хэрэгжүүлэх болсон. Төсөл хэрэгжиж эхэлснээр Монгол Улсад жилд 35.5 сая ам.доллар, төсөл дуусах хүртэл нийт 1 тэрбум ам.долларын татвар төвлөрүүлэх боломжтой гэсэн судалгаа гаргасан. Мөн 300 гаруй Монгол иргэдийг шууд ажлын байраар хангах, туслан гүйцэтгэгч, ханган нийлүүлэгчээр Монголын аж ахуйн нэгжийг ажиллуулах нөхцөл бололцоог бүрдүүлсэн байна.
Эрүүл мэндийн даатгалын цахим картыг журмыг баталжээ
Мөн Эрүүл мэндийн даатгалын мэдээллийн нэгдсэн цахим сангийн дүрэм болон, Эрүүл мэндийн даатгалын цахим картын загвар түүнд хадгалагдах мэдээлэл, хэрэглэх журмыг Засгийн газрын хуралдаанаар баталсан байна.
Эрүүл мэндийн даатгалын мэдээллийн нэгдсэн цахим сан нь даатгуулагчийн үндсэн мэдээллээс гадна Эрүүл мэндийн даатгалын сангийн орлого, зарлагын талаарх мэдээллээс бүрдэх аж. Харин Эрүүл мэндийн даатгалын цахим картанд даатгуулагчийн эрүүл мэндийн нарийн мэдээлэл багтах юм байна. Эрүүл мэндийн даатгалын цахим системийг нэвтрүүлснээр даатгал болон эмнэлгийн байгууллагын хооронд үйлчилгээний төлбөр болгино хугацаанд шилжих, даатгуулагчаас авсан тусламж үйлчилгээний төлбөрт хяналт тавих боломж нөхцөл бүрдэж байгаа юм байна.
2015 оны арванхоёрдугаар сард батлагдсан Эрүүгийн хуульд эмнэлгийн мэргэжилтэн өвчтөний хүний амь нас эрүүл мэндэд хохирол учруулсан тохиолдолд оногдуулах шийтгэл нь санаатай үйлдсэн гэмт хэрэгт оногдуулах эрүүгийн хариуцлагатай адил хэмжээний ял оноохоор агуулгатай байна гэж эрүүл мэндийн салбарынхан эсэргүүцэн, энэ асуудалд анхаарал хандуулахыг шаардсан байгаа. Тиймээс Засгийн газраас Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулж, хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр болжээ.
Монгол Улсын хэмжээнд үүрэн телефоны хэрэглэгчид дугаартайгаа өөр сүлжээнд шилжих эрх зүйн орчин бүрдсэн байна. Ингэхдээ үйлчилгээний нэгдсэн төв байгуулах, ашиглалт үйлчилгээг хэрэгжүүлэхэд Харилцаа холбооны зохицуулах хорооны дүрмийг шинэчлэн батлах шаардлагатай байсан юм. Харин өчигдөр тус хорооны дүрмийг шинэчлэн баталжээ. Ингэснээр үүрэн телефоны хэрэглэгч дугаараа өөрчлөхгүйгээр өөр операторт шилжих боломж бүрдэх аж.





БНХАУ 15135, Тайвань 710, БНЭУ 427, БНСУ 352 иргэнд цахим виз олгожээ
Гадаадын иргэн, харьяатын газар нь 2025 оны эхний дөрвөн сарын байдлаар нийт 25582 виз, визийн зөвшөөрлийн хүсэлт хүлээн авснаас 98....
8 цагийн дараа
Өчигдөр 14 ТҮЦ нүүлгэж, газрыг чөлөөллөө
СБД-ийн хэмжээнд 5 дугаар сарын 19-20-нд шилжих шөнө нийт 14 ТҮЦ нүүлгэж, газрыг чөлөөллөө. Тодруулбал, 1-р хороо АШУИС зүүн талд-1 ...
7 цагийн дараа
Пап ламыг ширээнд нь залах ёслол өндөрлөв
Барууны бүх улсуудын тэргүүн нар оролцсон, Ватиканы Пап лам XIV Леог ширээнд нь залах ёслол энэ сарын 18-ны ням гаригт Ром хотод ёсл...
7 цагийн дараа
МАН-ын бага хурлыг маргааш товложээ
УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үүсээд буй нөхцөл байдлын талаар бүлгийн гишүүдэд мэдээлэ...
7 цагийн дараа
Гранд плазагийн уулзвараас 11 дүгээр сургуулийн уулзвар хүртэлх авто замыг хааж шинэчилнэ
Энхтайваны засвар шинэчлэлтийн ажлын хүрээнд Гранд плазагийн уулзвараас 11 дүгээр сургуулийн уулзвар хүртэлх авто замын зорчих хэсги...
6 цагийн дараа
Сэтгэгдлүүд