Улаанбаатар

weather

Loading weather data...

11 сарын 01

Валютын ханш

value

гадаад

“Хог” гэдэг үг дахиад шуугиан тарив DNN.mn

trend

Админ

img

2024 оны 11 сарын 01

img

1

news-img

АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд “хог” гэдэг үг дахиад л бөөн дуулиан, шуугиан тарив. Энэ удаа ерөнхийлөгч Жо Байден өөрийн хэлсэн “хог” гэсэн үгнээс болж асуудалд оров.

Тав хоногийн өмнө буюу ням гаригт Дональд Трампыг дэмжсэн цуглаан дээр нэрт хошин шогч Тони Хинклифф АНУ-ын цагаачдын асуудлаар үг хэлэхдээ “Манай улсын цагаачдын хийдэг ажил нь хүүхэд төрүүлэх л явдал байдаг. Хүүхэд гаргачихаад дахиад л гаргана. Өөр юу ч хийхгүй. Хэрэв та далай дээгүүр нисэж байхдаа цонхоор харвал дор чинь хөвж байгаа бөөн хог харагдах болно. Үүнийг Пуэрто Рико гэдэг” гэж хэлсэн нь бөөн шуугиан тарьж Пуэрто Рикогийн хамба лам экс ерөнхийлөгчөө уучлалт гуйхыг шаардсан билээ. Хэргийн учир нь Пуэрто-Рико нь АНУ-ын захиргаанд байдаг ч харин иргэд нь сонгуульд санал өгөх эрхгүй юм. Гэхдээ ерөнхийлөгчийн сонгуульд хэн ялахыг шийддэг, “савладаг” гэгддэг долоон мужийн нэг болох Пенсильванид санал өгөх эрхтэй харьцангуй олон Пуэрто-Рикочууд амьдардаг. Иймээс Ардчилсан намынхнаас гадна Бүгд найрамдахчууд ч энэ явдалд эрс дургүйцэж, эсэргүүцлээ илэрхийлсэн юм. Трампын сонгуулийн багийнхан ч яаран, сандран “Инээдмийн жүжигчний хэлсэн онигоо манай нэр дэвшигчийн үзэл бодлыг тусгаагүй” гэж мэдэгдсэн билээ.

Тэгвэл энэ удаа Дональд Трампыг дэмжигчид ерөнхийлөгч Жо Байденыг энэ сарын 29-ний мягмар гаригт Латин Америк гаралтай Ардчилсан намын дэмжигчидтэй хийсэн “Zoom” уулзалтын үеэр “Тэнд хөвж буй хог бол Трампыг дэмжигчид” гэж хэлсэн хэмээн дахин бөөн шуугиан тариад байна. Харин ерөнхийлөгч Жо Байден “Миний хэлснийг буруугаар ойлгосон байна” гээд “Би “хог” гэдэг үгээр Трампыг дэмжигч жүжигчин Хинчклифийг л хэлсэн. Би “дэмжигч” гэдэг үгийн олон тоог ашиглаагүй, харин ганц тооны хэлбэрийг ашигласан. Эдгээр үгс нь адилхан сонсогддог” гэжээ. Үнэхээр ч “дэмжигч” гэсэн үг англиар “supporter’s” гэж бичигддэг бол харин “дэмжигчид” гэдэг нь “supporters” гэж бичигдэж, хоёул адилхан дуудагддаг ажээ. Харин АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден дэмжигчдийг нь “хог” гэсний хариу болгож Дональд Трамп Висконсин мужид өөрийн сонгуулийн сурталчилгааны уриа болох “Америкийг дахин агуу болгоно” гэж бөөрөн дээр нь бичсэн хогийн машины бүхээгнээс сэтгүүлчидтэй ярилцсан байна. Улбар шар өнгийн, гэрэл цацруулагчтай хантааз өмссөн АНУ-ын ерөнхийлөгч асан “Миний хогийн машиныг юу гэж бодож байна?” гэж сэтгүүлчдээс асуугаад “Энэ бол Камила, Жо Байден хоёрын хүндэтгэлд зориулагдсан машин” гэж хэлжээ.

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Байнгын хороод төсвийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг тодорхой асуудлын хүрээнд дахин явууллаа DNN.mn

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.14-т нэгдсэн хуралдаанаас төсвийн төслийн хоёр ...

img

8 цагийн дараа

Цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлт өнөөдрөөс эхэлнэ DNN.mn

“Гэр хорооллын өрхөд цахилгаан эрчим хүчний тарифын хөнгөлөлт үзүүлэх журам” Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 199 дүгээр т...

img

7 цагийн дараа

“Хятадыг танин мэдэх нь” Өмнөд Монголын соёлын өдрүүд болно DNN.mn

2024 онд Монгол-БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой тохиож байна. Түүхэн ойг тохиолдуулан Хятад орныг танин мэ...

img

7 цагийн дараа

Хүнсний хог хаягдлыг эх үүсвэр дээр нь бууруулах “Хоосон таваг” аян эхэллээ DNN.mn

Хот байгуулалт, хотын стандартын газраас нийслэлийн Нийтлэг үйлчилгээний газартай хамтран 2022 онд НИТХ-аар баталсан “Хог хаягдлын м...

img

6 цагийн дараа

“Хог” гэдэг үг дахиад шуугиан тарив DNN.mn

АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд “хог” гэдэг үг дахиад л бөөн дуулиан, шуугиан тарив. Энэ удаа ерөнхийлөгч Жо Байден өөрийн хэлсэн “х...

img

5 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд