Улаанбаатар

weather

Loading weather data...

11 сарын 08

Валютын ханш

value

мэдээ

АИ-92 автобензин 22 хоног, дизель түлшний 27 хоногийн нөөцтэй байна DNN.mn

trend

Админ

img

2024 оны 11 сарын 08

img

10

news-img

Нийгмийн сүлжээнд “Дизель түлш тасарна” хэмээн ор үндэслэлгүй худал мэдээлэл тарааж, иргэд, олон нийтийг төөрөгдүүлж буйтай холбогдуулан АМГТГ-аас дараах мэдэгдлийг гаргажээ.

Ашигт малтмал, газрын тосны газар нь долоо хоногт хоёр удаа газрын тосны бүтээгдэхүүн импортлогч аж ахуйн нэгжүүдээс газрын тосны бүтээгдэхүүний үлдэгдэл, нөөцийн мэдээллийг авч, тогтмол хяналт тавин ажилладаг.

Газрын тосны бүтээгдэхүүний хэрэглээ өсөн нэмэгдсэнтэй холбогдуулан манай улс ОХУ-аас сард 110,000 тонн Аи-92 автобензин, 65,000 тонн дизель түлш импортлох захиалгыг өгч, энэ хүрээнд өдөр бүр хилийн боомтуудаар шатахууны импорт тасралтгүй нийлүүлэгдэж байна. Тухайлбал, 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 11 дүгээр сарын 07-ныг хүртэлх хугацаанд 295 вагон Аи-92 автобензин буюу 18,000 тонн /9 хоногийн нөөц/, 462 вагон дизель түлш буюу 27,700 тонн /9 хоногийн нөөц/ импортоор орж ирээд байна. Нийт нөөцийн хувьд авч үзвэл, улсын хэмжээнд Аи-92 автобензин 22 хоног, дизель түлш 27 хоногийн үлдэгдэл, нөөцтэй байна.

“Газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэх салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар болон Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр талууд эцэслэн баталсан юм. Хэлэлцээрийн дагуу Монгол Улсад импортлох шатахууны импортын захиалгыг тасралтгүй, тогтвортой нийлүүлэхээр болсон бөгөөд ОХУ дэлхийн улс орнуудад экспортын хориг тавьсан ч энэ хоригт Монгол Улс багтахгүй учраас шатахууны хомсдол, доголдол үүсэх үндэслэлгүй. Иймд зориудаар худал мэдээлэл тарааж, зохиомол хомсдол үүсгэхгүй байхыг Ашигт малтмал, газрын тосны газраас анхаарууллаа.

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

“Автобусны камераар зөрчил илрүүлэх нь” сургалт зохион байгууллаа DNN.mn

Нийтийн тээврийн хэрэгсэлд суурилуулсан хяналтын камерийн тусламжтайгаар замын хөдөлгөөний дүрмийн 11.10-д заасан “Чиглэлийн тээврий...

img

6 цагийн дараа

Жүдогийн ахмадын ДАШТ-ээс манай жүдочид 17 медаль авчээ DNN.mn

 АНУ-ын Лас Вегас хотноо жүдо бөхийн ахмадын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж өндөрлөлөө. Тэмцээний сүүлийн буюу дөрөв дэх эр...

img

5 цагийн дараа

АИ-92 автобензин 22 хоног, дизель түлшний 27 хоногийн нөөцтэй байна DNN.mn

Нийгмийн сүлжээнд “Дизель түлш тасарна” хэмээн ор үндэслэлгүй худал мэдээлэл тарааж, иргэд, олон нийтийг төөрөгдүүлж буйтай холбогду...

img

4 цагийн дараа

2024 оны өвлийн шалгалтын бүртгэл энэ сарын 10-ны 18:00 цагт дуусна DNN.mn

2024 оны өвлийн шалгалтын бүртгэл дуусахад 2 хоног үлдлээ. Та eyesh.eec.mn цахим хуудсаар Монгол хэл бичгийн шалгалт болон Элсэлтийн...

img

4 цагийн дараа

Энэ оны эхний 10 сард 9579.8 сая ам.долларын бараа, түүхий эд импортолжээ DNN.mn

Монгол Улс энэ оны эхний 10 сард ммпортоор 9579.8 сая ам.долларын бараа, түүхий эд оруулжээ. Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 2020.2 с...

img

3 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд