мэдээ
Монгол Улсын 2023 оны ТОП-100 аж ахуйн нэгж тодорлоо DNN.mn

Админ
2024 оны 11 сарын 15

157

Монгол Улсын Засгийн газар, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим жил бүр хамтран “ТОП-100” ААН-ийг эрэмбэлэн, алдаршуулдаг хүндэтгэлийн үйл ажиллагааг 23 дахь жилдээ зохион байгууллаа.
“ТОП 100” ААН-ийг эрэмбэлэхэд Татварын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Санхүүгийн зохицуулах хороо, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Үндэсний статистикийн хороо хамтран ажилласан юм.
Монгол Улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд хувийн хэвшлийн ТОП 100 аж ахуйн нэгжүүдийн оруулж буй хувь нэмэр 2023 онд өссөн үр дүнтэй байна.
ТОП 100 ААН-ийн борлуулалтын орлогын хэмжээ өмнөх оноос 11.4 их наяд төгрөгөөр өсөж 50.4 их наяд хүрсэн нь ДНБ-ий 73 хувьтай дүйж байна. Харин төлсөн татварын хэмжээ 6.3 их наяд төгрөгт хүрсэн нь татварын нийт орлогын 29 хувь болж байгаа аж. Дээрх компаниудад ажиллагсдын тоо 83.7 мянга буюу нийт ажлын байрны 7 хувийг эзэлж байгаа нь өмнөх оноос 1 хувиар өссөн байна.
ТОП-100 ААН-ийг үйл ажиллагааны салбараар нь авч үзвэл:
- Худалдаа, үйлчилгээ: 27
- Уул уурхай, олборлох үйлдвэрлэл: 26
- Боловсруулах үйлдвэрлэл: 15
- Барилга, зам: 10
- Санхүү, даатгал: 6
- Мэдээлэл холбоо: 5
- Үйлчилгээ: 6
- Тээвэр агуулах: 3
- Цахилгаан дулааны үйлдвэрлэл, усан хангамж: 3 компани байна.
ТОП 100 аж ахуй нэгж, ТОП Төрийн өмчит ААН-ийн жагсаалтад багтсан олон нийтэд нээлттэй хувьцаа арилжаалдаг ААН-үүд
- ХААН банк ХК
- Голомт банк ХК
- Худалдаа хөгжлийн банк ХК
- Премиум Нексус ХК
- АПУ ХК
- Төрийн банк ХК
- Тавантолгой ХК
- Хас банк ХК
- Говь ХК
- Талх чихэр ХК
- Сүү ХК
- Алтайн зам ХК
- Шарын гол ХК
Монгол Улсын 2023 оны ТОП 10 төрийн өмчит компани
- Эрдэнэс Тавантолгой ХК
- Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ
- МЗХНН Улаанбаатар төмөр зам ТӨХК
- Төрийн банк ХК
- Эрдэнэс Монгол ХХК
- Тавантолгой ХК
- Тавантолгой түлш ХХК
- Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК
- МИАТ ТӨХК
- Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК
100 ААН-ийн жагсаалтыг бүтэн үзэх бол энд дарна уу.





АТГ: Хүнд суртал, чирэгдэл учруулсан 8 дүрэм, журмыг хянав
Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс нь 2025 оны 5 дугаар сарын 19-23-ны өдрүүдэд авлигын шалтгаан, ...
7 цагийн дараа
Улаанбаатар-Бээжин чиглэлд галт тэрэг явдаг боллоо
КОВИД-19-өөс хойш 5 жил шахам зогссон Улаанбаатар – Бээжин чиглэлийн 24/23 дугаар галт тэрэг 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдрөөс а...
6 цагийн дараа
Өнөөдрөөс эхлэн зургаадугаар сарын 6-ны хооронд нийслэлийн 40 цэгт нөөцийн махыг хямдралтай үнээр худалдаална
Нийслэлийн есөн дүүргийн 40 байршилд өнөөдрөөс буюу тавдугаар сарын 31-наас зургаадугаар сарын 6-ны хооронд нөөцийн махны өргөтгөсөн...
5 цагийн дараа
С.Цэрэнчимэд, П.Орхон нар аваргын төлөө барилдана
Дэлхийн чансааны оноо олгох “Улаанбаатар опен-2025” тэмцээн Буянт-Ухаа спортын ордонд гурав дахь өдрөө үргэлжлэн явагдаж байна. Тэмц...
5 цагийн дараа
Автобусны дараах дөрвөн чиглэлд өөрчлөлт орно
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн баярын арга хэмжээний үеэр зарим гудамж замыг хааж байгаатай холбогдуулан 06:00-20:00 ца...
3 цагийн дараа
Сэтгэгдлүүд