Улаанбаатар

weather

Loading weather data...

6 сарын 05

Валютын ханш

value

мэдээ

Улаанбаатар-Бээжин чиглэлд галт тэрэг явдаг боллоо

trend

Админ

img

2025 оны 6 сарын 01

img

29

news-img

КОВИД-19-өөс хойш 5 жил шахам зогссон Улаанбаатар – Бээжин чиглэлийн 24/23 дугаар галт тэрэг 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдрөөс аялж эхлэхээр боллоо.

Хамгийн анхны зорчигчийн галт тэрэг Бээжингээс энэ сарын 3-нд хөдөлж 4-ний өдөр Улаанбаатарт ирэх юм. Цаашдаа Мягмар гараг бүрийн 07:27 цагт Бээжингээс хөдөлж Лхагва гараг бүрийн 14:35 цагт Улаанбаатарт ирнэ. Харин Пүрэв гараг бүрийн 07:18 цагт Улаанбаатараас хөдөлж, Баасан гараг бүрийн 14:35 цагт Бээжинд очих юм.

Ийнхүү БНХАУ-тай олон улсын зорчигчийн галт тэрэгний хөдөлгөөнийг бүрэн сэргээлээ. Өмнө нь Улаанбаатар – Эрээн, Улаанбаатар – Хөх хотын галт тэрэгний хөдөлгөөнийг сэргээгээд багагүй хугацаа өнгөрч байгаа юм. Ташрамд өгүүлэхэд, БНХАУ нь 6 улстай төмөр замаар зорчигчийн галт тэрэг солилцдог бөгөөд дэлхий нийтийг хамарсан халдварт цар тахлаас хойш хамгийн анх Лаос улстай зорчигчийн галт тэрэгний хөдөлгөөнөө нээсэн бол хоёр дахь улс нь манай улс болж байсан.

“Хятадын төмөр замууд” корпорацын ерөнхий захирлын урилгаар 2023 онд УБТЗ-ын дарга Х.Хэрлэн БНХАУ-д айлчлахдаа Замын-Үүд – Эрээн өртөө хоорондын төмөр замын ачаа тээврийн хэмжээг нэмэгдүүлэх, Замын-Үүд өртөөний нарийн царигийн хоёр дахь замыг хятадын талтай холбох, олон улсын зорчигчийн галт тэрэгний хөдөлгөөнийг сэргээх зэрэг олон чухал асуудлаар тохиролцсоны нэг ийнхүү бүрэн шийдэгдэж байна.

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Ерөнхийлөгч яагаад чуулган руу оров?

УИХ-аар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд итгэл үзүүлэх эсэх тухай хэлэлцэж байсан 2025 оны зургадугаар сарын 2-3-нд шилжих шөнийн 23:20 ц...

img

8 цагийн дараа

Улаанбаатарт өдөртөө 20 хэм дулаан байна

05, 06-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 07, 08-нд бару...

img

7 цагийн дараа

ТОЙМ: Нийтлэлч Б.Цэнддоогийн “Алмасын цав”-д юу болов?” нийтлэл хэвлэгдлээ

“Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаар хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна. “Өдрийн сонин”-ы  тэргүүн нүүрт УИХ-ын гишүүн Г.Очирбат...

img

6 цагийн дараа

Ардчилсан нам Ерөнхийлөгчийн засаглалын эсрэг тууштай зогсож чадлаа

Эл өдрүүдэд АН-ын дарга Лу.Гантөмөр, УИХ дахь АН-ын 42 гишүүн бүгдээр ардчиллын үнэт зүйлийг хамгаалсныг түүх гэрчилнэ. Яг үнэндээ х...

img

4 цагийн өмнө

Барилгын түр хашааны стандартыг хангуулах хяналт шалгалтын ажлыг эхлүүллээ

Нийтийн ашиг сонирхлыг хамгаалах, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд ажиллах, амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор нийслэлийн төвийн зу...

img

7 цагийн өмнө

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд