Улаанбаатар

weather

Loading weather data...

6 сарын 06

Валютын ханш

value

мэдээ

Г.Очирбат: Өрх бүр эрчим хүч үйлдвэрлэгч болж, орлого олох бололцоо нь нээгдчихээд байхад үүнийг хаагаад байна

trend

ТЭРБИШИЙН ДАРХАНХӨВСГӨЛ

img

2025 оны 6 сарын 05

img

43

news-img

УИХын гишүүн Г.Очирбаттай ярилцлаа.


-Таны хувьд айл өрхүүдийг жижиг оврын сэргээгдэх эрчим хүчээр хангах боломжтой гэдэг асуудлыг ярьж байсан. Үүнийгээ манай уншигчдад дэлгэрүүлэн хэлж өгөхгүй юу?

-Монгол Улсын 2024-2028 оны хөгжлийн хөтөлбөр, 2026 оны хөтөлбөр дээр ч гэсэн би үүнийг хэлээд байгаа. Ер нь энэ жилийн хөтөлбөрүүдээ батлахдаа Алсын хараатайгаа уялдуулж авах нь зүй зохистой байгаад байгаа юм. Тэгэхгүй болхоор жил болгон л дуртай зүйлээ оруулж ирдэг. Сайд нар нь өөрсдийнхөөрөө аашилдаг, ажлыг гацаадаг байдал руу орчихоод байна. Зуун мянган дээвэр гээд 2024-2028 оны хөгжлийн хөтөлбөр, 2026 оны тэргүүлэх чиглэлд орчихсон явж байгаа. Тийм болохоор би чуулган дээр асуулт асууж байсан. Монгол Улс цаашдаа эрчим хүчний салбараа яах гээд байгаа юм бэ. Реформ хийнэ гэчихээд зүгээр үнэ нэмчихлээ. Хуулийн шинэчлэл, өөрчлөлт хийгдсэнгүй гэдгийг хэлсэн. Хоёрдугаарт, III болон IV цахилгаан станцын эрчим хүчний үйлдвэрлэлийн өртөг 90-100 төгрөг л байгаа. Бүр тодруулбал, IV цахилгаан станц 93 төгрөг, III станц 100 гаруй төгрөгөөр л явж байна. Гэтэл сая 285 болгочихлоо. Сэргээгдэх эрчим хүчин дээр есөн компани байна. Энэ компаниуд эрчим хүчний 1 кВт-ын үнийг 380-600 төгрөгөөр төлж байна. Төв рүү ийм үнээр нийлүүлээд буцаагаад зөрүүг нь татаасаар авчихаж байгаа юм. Дээрээс нь иргэд ч гэсэн сэргээгдэх эрчим хүчний төлбөр гэж төлж байгаа. Энэ бүхнийг харахаар сэргээгдэх эрчим хүч ажиллаад байгаа юм шиг харагдаад байгаа юм.

-Гэвч ажил нь явахгүй байна гэж үү?

-Би байнгын хороон дээр Б.Чойжилсүрэн сайдаас 10 асуулт асуусан. Өрх бүр үйлдвэрлэгч болох ёстой. Ингэж байж бид өрхийн орлогоо дэмжинэ гээд хөгжлийн хөтөлбөр дээр заачихсан.

Мөн сэргээгдэх буюу тархмал эх үүсвэрүүд бодлогоор дэмжинэ гэж байгаа. Гэтэл энэ талын ажлаа хийдэггүй. Асуудал үүндээ л байгаа юм. Үүнийг нь хэлж яриад нэмэр байдаггүй. Тийм болохоор би намайг дэмждэг хүмүүсийн санхүүжилтээр СХД-т 102 метр квадрат хаус дээр туршаад үзчихлээ. 10 кВт-ын нарын панель, 10кВт-ын инвертер, 20 кВт-ын батерей хураагуур гээд бүтэн систем болгоод одоо ажиллуулж байна. Дээрээс нь бид дулааныг нь шийдэж байгаа. Зундаа хүйтэн, өвөл халуунаар орчноо хангадаг. Мөн СХД-ийн 25 дугаар хороон дээр яг 28 метр квадрат таван ханатай гэрт бас туршсан. 5 кВт-ын нарны панель, 5 кВт-ын инвертер, 10 кВт-ын батерей хураагуур систем байгаа юм. Одоогоос 20 хоногийн өмнө бид очиж үзэхэд маш сайхан хүйтнээр үлээж байна лээ. Өвөлдөө дулаанаар хангачихна. Ингээд шийдчих боломж бүрэн байгаа. Үүнээс гадна илүү гарсан эрчим хүчээ төвийн эрчим хүч рүү нийлүүлээд орлого олох боломжтой. Одоогийн хуулиар бол 20 хүртэлх кВт-ыг айл өрхүүд хийж болно гээд заачихсан байгаа. Яг үүгээр нь 365 хоногоор тооцоод үзэхээр 6 сая орчим төгрөгийн орлого олох боломжтой гэж гарч байна. Тийм болохоор бид үүнийг одоо л бодитойгоор ашиглах хэрэгтэй.

-Ингээд хийж болж байгаа юм бол яагаад төр засаг нь хөдөлдөггүй юм бэ?

-Өрх бүр үйлдвэрлэгч болоод орлого нэмж олох бололцоо нь нээгдчихээд байна. Харамсалтай нь үүнийг л хаагаад байгаа юм. Б.Чойжилсүрэн сайдаас би Баянгийн 660 мегаваттын төсөл дээр хамаатай гэдгийг асуусан. Хамаагүй бол яагаад тархмал эх үүсвэрээ дэмжихгүй байгаа юм гэсэн. Сайд харин хамаагүй гэж хэлсэн. Гэхдээ асуултдаа хариулт аваагүй болохоор би хардаж байгаа. Үнэхээр хамаагүй л юм бол нээлттэй хийчих л дээ. Нийт 190 мянган яндан байна шүү дээ. Гэтэл энэ яндангаа цөөлөхийн оронд үнээ нэмчихсэн. Өмнө нь 308 мянган төгрөг төлж байсан бол одоо нэг сая гаруйг төлдөг болчихлоо. Ингэхээр чинь хүмүүс буцаагаад л галаа түлж эхэлнэ. Харамсалтай нь үүнийг мэдсээр байж хийхгүй байгааг л гайхаад байгаа юм.

-Та энэ асуудлаараа Б.Чойжилсүрэн гишүүнтэй биечилж уулзаж асуусан уу?

-Би 10 асуулт асуугаад хариултаа авч чадаагүй. Яаман дээр очоод өгье гэсэн. Ингэхийн тулд бид ажлын хэсэг байгуулаад Х.Жангабыл гишүүнээр ахлуулсан. Ажлын хэсгийн ахлагч маань хоёр, гурван удаа миний хажууд хийж утсаар ярьсан. Даанч тэр болгонд хойшлуулсаар л ирлээ. Тийм болохоор үнэхээр гайхаж байна. Ажлаа аваад 11 сар болсон. Энэ салбарт юу хийсэн юм бэ. Үнэ л нэмлээ шүү дээ. Түүнээс биш ногоон эдийн засгийг чинь дэмжих гээд дэлхийн бүх улс орнууд гараа сунгаж байгаа. Монголын арилжааны банкууд дээр 1 их наяд төгрөг хаашаа орохоо мэдэхгүй байж байна. Үүн дээр зөвхөн менежмент л хийх хэрэгтэй. Хийе гэвэл энэ чинь төсөв дээр ч дарамт учрахгүй. Хэрвээ төр нь үүнийг хийдэггүй юм бол арай эрүүл саруул ухаантай хүмүүстэйгээ нийлж байгаад миний хувьд нэг гудамжийг өөрчилж харуулъя гэж байгаа юм. Дараа нь нэг сумыг өөрчилж харуулмаар байгаа байхгүй юу. Ингэх юм бол тухайн сумын иргэдийн өвчлөл хүртэл шууд буурна. Мэдсээр байж хийхгүй байгаа юм чинь өөр арга байхгүй. Тийм болохоор би энэ чиглэл рүүгээ л явж байна.

-Мэдсээр байж хийхгүй байгаа юм чинь хуулийн төсөл санаачлах ёстой юм болов уу. Таны хувьд ер нь юу хийе гэж бодож байна вэ?

Хоёр, гурван ажлын хэсэг гараад хуулийн төсөл боловсруулаад явж байгаа. Яаман дээрээс нь өргөн барина гээд хуулийн төсөл хүлээгдэж байна. Гэвч яг ямар хуулийн төсөл байгаагаа харуулахгүй байгаа юм. Уг нь түүнийг харчихмаар байгаа юм. Ингэх юм бол засаж залруулахад явах боломжтой. Бүр болохгүй бол УИХ-ын гишүүний бүрэн эрхийн хүрээнд хуулийн төсөл санаачилж болно. Гэхдээ олон газар, олон зүйлийг хийж байхаар нэгдэж нийлээд хийх нь зөв юм шиг санадаад байгаа. Хоёрдугаарт, энэ хуулийн төсөл бүр муудаад ороод ирж магадгүй. Яагаад гэхээр одоогийн хуульд 20 кВт-ыг иргэн өөрөө үйлдвэрлэж болно гэчихсэн. Энэ заалтыг байхгүй болгоод, эсвэл багасгаад оруулаад ирэх юм бол бүр аюултай. Тийм болохоор эд нарын боловсруулж байгаа хуулийн төслийг хүлээгээд байгаа юм. Ер нь бол манай улсад хууль багадаагүй. Харин хуулийн хэрэгжилтийн үр дүнгийн нөлөөллийн судалгааг ерөөсөө хийхгүй байна. Манай УИХ-ын Тамгын газар дээр Судалгаа шинжилгээний хүрээлэн гээд асар том төсөвтэй байгууллага бий болчихсон. Энэ хүмүүс хуулийн нөлөөллийн судалгааг хийж байх ёстой. Би Ардчилсан намын жагсаалтаар орсон гишүүний хувьд хоёр, гурван хуулийн төслийг өргөн барьсан. Нийгмийн даатгалын шимтгэлтэй холбоотой, Хүн амын орлогын албан татварыг нэг хувь болгох зэрэг хуулийн төслүүдийг гишүүдтэй хамтран өргөн барьсан.

 

 

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Чингэлтэй дүүргийн 24-р хороонд байрлах “Зуун мод” цэцэрлэгт хүрээлэнг тохижуулж, амралт чөлөөт цагийн бүс болгоно

Чингэлтэй дүүргийн 24 дүгээр хорооны лагерийн бүсэд байрлах “Зуун мод” цэцэрлэгт хүрээлэнг иргэд, хүүхэд залуучуудын гэр бүл, найз н...

img

20 минутын өмнө

Өрөвч, нинжин сэтгэлийн боловсрол олгох “Empathy education” хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна

Хэдхэн хоногийн өмнө “Зуны зугаа-113” нэртэй шоу тоглолт Төв цэнгэлдэх хүрээлэнд дуулиан, шуугиантай боллоо. Өсвөр насны залуус хэдэ...

img

40 минутын өмнө

Хүүхдийн хөгжилд дэмжлэг үзүүлэх хөрөнгө бүрдэж, тэтгэврийн тогтолцооны баталгаа бэхжив

Парламентын гурван төгөлдөршил”-ийн бодлогыг хэрэгжүүлж буй 126 гишүүнтэй Улсын Их Хурал Үндэсний баялгийн өгөөжийг иргэдэд тэгш, шу...

img

1 цагийн өмнө

Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан БНСУ-ын иргэнийг хяналт шалгалтаар ирүүллээ

Интерполоор олон улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж байсан БНСУ-ын иргэнийг Гадаадын иргэн, харьяатын газар хяналт шалгалтаар ирүүлж,...

img

2 цагийн өмнө

Авлига, хүнд суртал ард түмнийг сөхрүүлдгийн ганцхан жишээ нь цахилгааны үнийн нэмэлт

Дэлхийн улс, орон бүр авлигатай тэмцдэг ч авлига, төрийн хүнд суртлаас болж ард түмэн нь сөхөрчихсөн орнууд хэдэн арваар тоологдоно....

img

2 цагийн өмнө

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд