Улаанбаатар

weather

Loading weather data...

6 сарын 07

Валютын ханш

value

мэдээ

Р.Батболд: Шинээр байгуулагдах Засгийн газар хамтраад явах нь үр дүнтэй байх болов уу

trend

ТЭРБИШИЙН ДАРХАНХӨВСГӨЛ

img

2025 оны 6 сарын 06

img

68

news-img

УИХ-ын гишүүн, ИЗНН-ын төлөөлөл Р.Батболдтой цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Монгол Улсын парламент анх удаа Ерөнхий сайдаа итгэл үзүүлэх тухай асуудлыг хэлэлцлээ. Гэвч Ерөнхий сайд огцорсон. Үүнийг та хэрхэн дүгнэж байна вэ. Чухам яагаад ийм байдал бий болов оо?

-Би энэ тухай чуулганы хуралдаан дээр асуусан шүү дээ. Ерөнхий сайдыг “Орлогоо нотол” гэдэг асуудал МАН-ын Бага хурал руу ороод, тэр нь бүр Ардчилсан намыг засгаас гаргах болчихсон. Улмаар бүр цаашлаад төр засгийн асуудал болоод явчихлаа гэдгийг хэлсэн. Би бол энэ болж өнгөрсөн асуудлыг ингэж л бодож, харж байна. Орлогоо нотлох асуудал л улс төр болоод явчих шиг боллоо. Хувь хүний зүгээс харах юм бол МАН-ын дотор зөрчилдөөн байгаа юм болов уу гэж хараад байгаа.

-Орлогоо нотолчихсон л бол хамтарсан засаг тарахгүй, Ерөнхий сайд огцрохгүй байх боломж байсан гэж хэлэх гээд байна уу?

-Тийм боломж байсан л гэж харж байгаа. Анх энэ хамтарсан засаг байгуулагдахад манай Иргэний зориг ногоон намын зүгээс ч гэсэн хэлж байсан. Та нар их том бүлэг боллоо шүү, 118 гишүүнтэй “Бүдүүн бүлэг” боллоо. Сөрөг хүчин гэж байхгүй боллоо гэж. Гэсэн ч манай намын зүгээс үүн дээр нэг их улс төр хийгээд яваад байсан юм байхгүй. Ер нь хамтарснаараа хэрэгжээд явсан төслүүд байгаа юу гэвэл бий, үүнийг үгүйсгэхгүй. Заавал хэрэгжүүлэх ёстой байсан том, том төслүүд эхлээд явж байгааг хэлэх ёстой. Засгийн хөтөлбөрөөр 14 мега төсөл гээд ороод ирсэн. Үүн дотор нь дэмжихгүй, хасчихмаар, хойшлуулмаар төслүүд ч байсан. Гэвч бүхлээрээ ороод ирсэн болохоор дэмжигдээд явсан. Одоо МАН хэзээ Бага хурлаа хийж, шинэ Ерөнхий сайдаа дэвшүүлээд орж ирэх юм. Түүнийг нь харах хэрэгтэй болж байна. Саяны хамтарсан Засгийн газрын хөтөлбөрт туссан байсан 14 мега төслөөс зарим нэгийг нь хойшлуулаасай гэж бодож байгаа. Харин явах ёстойг нь үргэлжлүүлээд явуулах хэрэгтэй.

-Хойшлуулах төслүүд гэж аль алийг нь хэлээд байна вэ?

-Ган татлагатай гүүр байна. Мөн Богд уулыг нүхэлж тунель барих, Төв аймагт замбараагүй их төсвөөр байшин барих гээд байгаа.

Энэ мэтчилэн зүйлсийг хойш нь тавиад яг улс орны эдийн засагт хэрэгтэй, эргээд мөнгө үйлдвэрлэх төслүүдээ л түлхүү явуулаасай гэж бодож байна.

-Өнөөдөр (өчигдөр) чуулганы хуралдаанаар парламентаас засаг чиглэл өгсөн юм байна. Яг ямар чиглэл өгөв. Энэ нь одоогийн үүрэг гүйцэтгэгч Засгийн газарт л хамаатай юу. Эсвэл шинээр бүрэлдэх засаг ч гэсэн хэрэгжүүлээд явах юм уу?

-Монгол төрийн залгамж халаа, бодлого тасралтгүй үргэлжлэх ёстой. Хэн нэгэн нь засгийн тэргүүн болох, УИХ-д олонх болохоос үл хамааран үргэлжлэх хэрэгтэй гэж боддог. Сая засагт чиглэл өгөх зүйл дээр гол санаа нь утааны эсрэг мөнгө зарахаа больё л гэдэг байгаа юм. Бид чинь 1990ээд оны сүүлээс эхлээд л утаатай тэмцэж байна гээд баахан зуух, түлш ярьдаг. Түүндээ замбараагүй их мөнгө зарцуулж ирлээ, үүнийгээ одоо больё л гэдэг агуулгатай чиглэл өгсөн.

-Тэгэхээр утааг арилгах асуудлыг зөнд нь орхиод утаатай байж байя л гэсэн үг юм уу?

-Үгүй, тийм биш. Огт хэрэггүй зүйлд мөнгө зарж, үрэлгэн ханддагаа л болих хэрэгтэй гэж байгаа юм. Хэчнээн зуух солиод болохгүй юм байна гэдгээ бид харчихсан. Түлшээ солиод үзсэн. Эхний хоёр жилдээ овоо гайгүй байж байгаад эргээд л утаа ихэссэн. Энэ нь тэр мидлинг, хольцоосоо болдог юм уу, ямар ч байсан утаа арилахгүй байна. Тийм болохоор ийм зүйлүүд дээрээ анхааралтай хандъя. Төр засгаас ард түмний татварын мөнгийг зараад байдаг. Тэгсэн хэрнээ үр дүнгүй болоод байдаг байж болохгүй. Харин бодитой, үр дүнтэй ажлууддаа хөрөнгө төсвөө зарцуулаад явъя л гэсэн чиглэл өгсөн юм. Тэгэхээр дараагийн шинээр бүрдэх Засгийн газарт ч хамаатай гэж ойлгож байгаа.

-Хамтарсан Засгийн газар эрчим хүчний реформ гээд их ярьсан. Гэтэл зөвхөн цахилгааны үнийг нэмснээс өөр зүйл хийсэнгүй гэх шүүмжлэл их байгаа. Энэ асуудал дээр таны хувьд ямар байр суурьтай байгаа вэ?

-Би бас яг ингэж бодоод байгаа юм. Реформ яах вэ, бодлогын хувьд зөв. Эрчим хүчний салбарт реформ хийх шаардлагатай байгаа нь үнэн. Үүн дээрээ сэргээгдэх эрчим хүчийг хэдэн хувь болгох юм.

Эрчим хүчний нөөцлүүр хэдийг барих вэ гээд асуудлууд бий. Гол зүйл нь юу вэ гэхээр эрчим хүчнийхээ салбарын тендер, худалдан авалт дээр цавчаа, авлига их байна. Үүнийгээ эхлээд байхгүй болгооч гэдэг зүйлийг олон нийт ярьдаг. Тийм болохоор үүнийгээ давхар цэгцлээд явах ёстой байсан болов уу гэж харж байгаа юм. Мөн хаанаа тэгж их өртөг шингээд байна гэдгээ тооцоолоод, түүн дээрээ хяналт тавих хэрэгтэй байсан байх гэж бодоод байгаа.

-Гэтэл өртөг дээр III болон IV цахилгаан станцын үйлдвэрлэлийн өртөг нь 90-110 төгрөгийн хооронд л байгаа. Ийм байхад цахил гааны төлбөрийг гурав дахин нэмсэн гэдгийг зарим гишүүн хэлж байсан?

-Үүнд маш олон зүйл нөлөөлж байх шиг байгаа юм. Станцууд маань бүгдээрээ өртэй яваад байгаа. Нүүрсний уурхайнуудад өртэй яваад байна гэдэг чинь төлбөрөө төлж чадахгүй, өртгөө дийлэхгүй байна л гэсэн үг. Тиймээс үүнийг аль аль талаас нь нухацтай үзэх ёстой. Нэг талдаа үнэ нэмчихлээ гэж ярих өрөөсгөл. Нөгөө талдаа бүгдийг нь ухаад, засаж залруулж чадвал бидэнд хэмнэх боломж байгааг харах л ёстой.

-Нийгмийн даатгалын шимтгэл өндөр байна, буулгах ёстой гэдэг дээр та юу хэлэх вэ?

-Миний хувьд Б.Түвшин нарын гишүүнтэй хамтран Нийгмийн даатгалын шимтгэлийг бууруулах хуулийн төслийг саяхан өргөн барьсан. Тэр дотор тодорхой заалтууд туссан байгаа.

Хөдөлмөрийн харилцаагаар бус иргэний харилцаагаар зохицуулагдаж явж байгаа асуудлууд дээр нийгмийн даатгалын шимтгэл аваад байгааг болиулахаар тусгасан. Нөгөө талдаа ажил олгогчийн төлөөд байгаа НДШ-ийг багасгах гэдэг зүйл яваад байгаа. Хэдийгээр хамтраад хуулийн төсөл өргөн барьсан ч зөрүүтэй саналууд бий. Гэхдээ нийгмийн даатгал гэдэг чинь юу юм бэ гэдгийг иргэд маань сайн ойлгох хэрэгтэй юм шиг байгаа юм. Бид өнөөдөр хуримтлал үүсгэж яваад гавьяаныхаа амралтад гарсан үедээ хэрэглэнэ гээд байгаа л зүйл шүү дээ. Энэ бол татвар биш. Дээрээс нь өнөөдөр манай тогтолцоо буруу яваад байгаа. Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг урьд урьдын эрх барьж байсан нөхдүүд цөлмөсөн байдлаас болоод иргэдэд буруу ойлголт өгчихөөд байгаа юм. Түүнээс биш нийгмийн даатгалын шимтгэл байх ёстой.

-Шинэ Засгийн газар бүрдэхэд тогтворгүй байх магадлалтай гэж яриад байна. Тийм болохоор АНаас бусад нам эвслүүдтэй хамтраад засгаа байгуулах хэрэгтэй ч гээд байгаа. Хэрэв танай ИЗНН-д засагт орох санал ирвэл хэрхэх вэ?

-Яг засагт орох, орохгүйг намаараа шийднэ. Түүнээс биш үүн дээр хувь гишүүн байр суурь илэрхийлэх нь зохимжгүй. Дээрээс нь ямар ч байсан Засгийн тэргүүн нь томилогдог. Тэр хүн нь ямар бодолтой байх юм. Бүх зүйл тодорхой болоогүй байна. Ер нь хамтраад явсан нь арай үр дүнтэй байх, аль аль талдаа ашигтай байх юм болов уу гэж бодож байгаа. Гэхдээ намын юм уу, хувийн ашиг сонирхол байж болохгүй. Монгол Улсын ашиг сонирхол л тэргүүнд байх ёстой.

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Баруун дөрвөн замын уулзвараас Гэсэр сүмийн уулзвар хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ

Их тойруу гудамжны авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн хүрээнд Баруун дөрвөн замын уулзвараас Гэсэр сүмийн уулзвар хүртэлх а...

img

7 цагийн дараа

Бүх цэргийн наадамд аймгийн хурц арслан Э.Мөнхбаатар түрүүлжээ

2025 оны Бүх цэргийн наадмын үндэсний бөхийн барилдаанд өчигдөр буюу 2025 оны 06 дугаар сарын 06-нд Монгол бөхийн өргөөнд болж, айма...

img

7 цагийн дараа

“Талын салхи” олон улсын мото фестиваль эхэллээ

“Талын салхи” олон улсын мото фестиваль жанжин Д.Сүхбаатарын талбайд эхэллээ. Энэ удаагийн мото наадамд Монгол Улсаас 60 мото клубий...

img

6 цагийн дараа

ДЦС-5 төслийн хөрөнгө оруулалтад нийт 600 сая гаруй ам.доллар шаардлагатай

Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас Монгол Улсын Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн хүрээнд хэрэгжих “Дулааны тавдугаа...

img

6 цагийн дараа

“Qpay” ашиглан цахим “Өдрийн сонин”-ыг уншаарай

“Өдрийн сонин”-ы цахим хувилбарыг “Qpay” ашиглан захиалан унших боломжтой боллоо. Өмнө нь цахим “Өдрийн сонин”-ыг уншихын тулд “Голо...

img

6 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд