мэдээ
ДЦС-5 төслийн хөрөнгө оруулалтад нийт 600 сая гаруй ам.доллар шаардлагатай

Админ
2025 оны 6 сарын 07

19

Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас Монгол Улсын Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн хүрээнд хэрэгжих “Дулааны тавдугаар цахилгаан станц (ДЦС-5)” төслийн хувийн хэвшлийн түншлэгчийг сонгох талаар хэлэлцүүлгийг зохион байгууллаа. 300 МВт-ын хүчин чадалтай ДЦС-5 төслийн хөрөнгө оруулалтад нийт 600 сая гаруй ам.доллар шаардлагатай.
Үүнийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлэх бөгөөд нийт хөрөнгө оруулалтын 20 хувийг нийслэлийн төсвөөс, үлдсэн 80 хувийг хувийн хэвшил гаргахаар төлөвлөж байна. Сонирхсон аж ахуйн нэгжүүдэд “төслийг хэрэгжүүлэх санхүүгийн чадавх, удирдлага, мэргэжлийн хүний нөөц, техник, технологийн чадамж, ажлын туршлагатай байх”-ыг тусгажээ. Энэ талаар Монгол Улсын Зөвлөх инженер Б.Цэвээнээс тодрууллаа.
Тэрбээр “300 МВт-ын хүчин чадалтай уг ДЦС-ыг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлэх бөгөөд нийт хөрөнгө оруулалтын 20 хувийг нийслэлийн төсвөөс, үлдсэн 80 хувийг хувийн хэвшил гаргахаар төлөвлөж байна. Үүнд хувийн хэвшлийн компаниуд хоршиж хөрөнгөө гарган оролцох боломжтой. Мөн сүүлийн жилүүдэд эрчим хүчний салбарт хувийн хэвшлийн компаниуд оролцож эхэлж байгаа нь энэхүү салбар эрүүл хэлбэр лүү шилжиж, тогтвортой байдлаар үнийн өрсөлдөөн гаргах зэрэг эерэг үр дүнтэй юм” гэв.
“Улаанбаатар түншлэл төв” ХХК-ийн гүйцэтгэх захирал З.Батырбек: Эдийн засгийг тэлэхийн тулд эрчим хүч, дулааны хангалттай эх үүсвэр зайлшгүй шаардлагатай. ДЦС 5-ын асуудал нь 1985 оноос хойш яригдсан ч өнөөдрийг хүртэл бодит ажил болоогүй. Одоо бид хувийн хэвшилтэй хамтран энэ төслийг хэрэгжүүлэхэд анхаарч байна. Төрөөс орлогын баталгааг санал болгож, хувийн хэвшил хуулийн хүрээнд ашигтай оролцох нөхцөл бүрдүүлж байгаа юм. Энэ нь 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулиар батлагдсан бөгөөд үүний дагуу ДЦС-5 төслийг албан ёсоор нээлттэй зарласан” гэлээ.





Ирэх лхагва гаригт бурхан багшийн их дүйчин өдөр тохионо
Бурхан багшийн их дүйчин өдөр зургаадугаар сарын 11-нд буюу ирэх лхагва гарагт тохиож байна. Энэ өдрийг зуны тэргүүн сарын шинийн 15...
3 цагийн дараа
Татварын багц хуулийн шинэчлэл нь бизнес эрхлэгчдийг дэмжин, өрхийн орлогыг нэмэгдүүлж, хамгаалж, баталгаажуулахад чиглэж байна
Татварын багц хуулийн хэрэгжилттэй танилцаж санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий...
2 цагийн дараа
Дараах байршилд халуун ус хязгаарлана
Зуны их засварын төлөвлөгөөт зогсолтын 4 дэх хуваарь гарлаа. Хугацаа: VI/10 – VI/22 /12 хоног/ Түр зогсолт засварын бүсэд хама...
31 минутын дараа
Монголын хүүхдийн спортын зуны VIII наадам өндөрлөлөө
Улаанбаатар хотын 19 байршилд Монголын хүүхдийн спортын VIII наадам тавдугаар сарын 26-наас зургаадугаар сарын 6-ны өдрүүдэд болж, ө...
29 минутын өмнө
“Өдрийн сонин”-д бүх төрлийн шуурхай зар, зар мэдээ өдөр тутам хэвлэгдэж байна
Монголын хамгийн олон уншигч, захиалагчтай Өдрийн сонинд бүх төрлийн үгэн зар өдөр тутам хэвлэгдэж байна. Өдрийн сониныг хэвлэмлээр ...
1 цагийн өмнө
Сэтгэгдлүүд