Улаанбаатар

weather

Loading weather data...

6 сарын 07

Валютын ханш

value

мэдээ

Итгэл

trend

ТЭРБИШИЙН ДАРХАНХӨВСГӨЛ

img

2025 оны 6 сарын 07

img

28

news-img

Амьдралд хамгийн чухал, шидтэй үгсийн нэг нь энэ байх гэж боддог юм. Итгэл байхад бүхнийг даван туулж болно. Ер нь хүмүүний амьдрал итгэл дээр тогтдог ч байж мэднэ. Алтан нар мэт үзэсгэлэнтэй бүсгүйд анхны хайраа өгсөн хөвгүүний сэтгэлд итгэл л тийм их хүчийг өгч байдаг юм.

Ааваас нь хүлээлгэсэн итгэлийн галаар л алдрай хүү нь эх орныхоо торгон хилийг нүд цавчилгүй манаж, өргөсөн тангаргаа сэтгэл дотроо нандигнан зогсдог биз ээ. Аюулт өвчний саварт ээрэгдэн эмнэлгийн бүүдгэр өрөөнд дурсамжийн салхиа сэвэлзүүлж хэвтээ эмгэн ч алтан гарт эмч нартаа эцсээ хүртэл итгэсээр байдаг юм. Алтан заадас салгаж анхны үрээ төрүүлсэн эх хүн ангир уургаа хөхүүлж суухдаа үр нь эх орондоо хэрэгтэй сайн хүн болно л гэж итгэдэг. Алгаа дэлгэн нарыг ширдэж зогсоо жаал охин амьдралыг дандаа сайн сайхан байна гэсэн итгэлээр дүүрэн л явдаг.

Энэ орчлон тэгэхээр итгэлээс бүтдэг байх нь. Тийм ч болохоор Францын алдарт яруу найрагч Онеро де Бальзак “Итгэл хамгийн сүүлд мөхдөг” хэмээн шүлэглэсэн байх. Тэгэхээр хар бараан нийгмийн салхи сэвэлзэж, хаачихаа мэдэхгүй зүг чигээ алдсан мэт санагдаж байсан ч итгэлээ л алдаж болохгүй. Алаг үр, ангир ханийнхаа сэтгэл дэх итгэлийн галыг нь бөхөөлгүй өрдөж, гэрэлт ирээдүйд итгэсээр байх ёстой.

Амаргүй цаг хугацаа нэгэн цагт дуусч, алтан наран илч гэрлээ тэтгэдгээрээ тэтгэн, итгэлийн цагаан гэгээ тусна л гэдэгт итгэх хэрэгтэй.

Т.Дарханхөвсгөл

 

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Ирэх лхагва гаригт бурхан багшийн их дүйчин өдөр тохионо

Бурхан багшийн их дүйчин өдөр зургаадугаар сарын 11-нд буюу ирэх лхагва гарагт тохиож байна. Энэ өдрийг зуны тэргүүн сарын шинийн 15...

img

3 цагийн дараа

Татварын багц хуулийн шинэчлэл нь бизнес эрхлэгчдийг дэмжин, өрхийн орлогыг нэмэгдүүлж, хамгаалж, баталгаажуулахад чиглэж байна

Татварын багц хуулийн хэрэгжилттэй танилцаж санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий...

img

2 цагийн дараа

Дараах байршилд халуун ус хязгаарлана

Зуны их засварын төлөвлөгөөт зогсолтын 4 дэх хуваарь гарлаа. Хугацаа: VI/10 – VI/22 /12 хоног/ Түр зогсолт засварын бүсэд хама...

img

1 цагийн дараа

Монголын хүүхдийн спортын зуны VIII наадам өндөрлөлөө

Улаанбаатар хотын 19 байршилд Монголын хүүхдийн спортын VIII наадам тавдугаар сарын 26-наас зургаадугаар сарын 6-ны өдрүүдэд болж, ө...

img

1 минутын дараа

​​“Өдрийн сонин”-д бүх төрлийн шуурхай зар, зар мэдээ өдөр тутам хэвлэгдэж байна

Монголын хамгийн олон уншигч, захиалагчтай Өдрийн сонинд бүх төрлийн үгэн зар өдөр тутам хэвлэгдэж байна. Өдрийн сониныг хэвлэмлээр ...

img

1 цагийн өмнө

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд